AU Tourist about MN

Posted on December 14, 2007. Filed under: My Mongolia |

Source 1: http://318.holboo.com/sca_view.asp?id=7007

… Энэ үеэр Австралийн жуулчин эмэгтэй үнэгэн ороолтыг 100 ам.доллараар худалдаж авсан. …

Source 2: Australian Tourist in Mongolia

.. манай гэр бүл 100 ам.доллараар зэс, мөнгөн домбо худалдаж авсан гэв. ..

Жуулчид нүүдэлчний ахуйг “үнэртэв”


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” компани хамтран зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөг ийм боломж олгосон юм.

Тодруулбал, шинэ зууны монгол иргэн гэх орчин үеийн нэр доор соёл, ёс заншил, үндэсний ахуйгаа мартах дөхсөн нийслэлчүүд тэртээ XIII зууны үеийн аж байдал, дайн байлдааны үе болон энх цагийн хувцас эдлэлтэй танилцаж, өмсөж үзэн, зургаа авахуулж байсан. Үндэсний хувцсаа өмсөж, эмээл ногтоо тааруулан, гаансаар тамхи нэрэх эрчүүд, уран шаглаатай урт гэгч нь нударгаа хаялан ихэмсэг алхах бүсгүйчүүдээс эхлээд монгол урлалтай танилцсан жуулчид сэтгэл хангалуун харагдав. Энэ өдөр дархан, эсгий урлалын бизнесмэнүүд чамгүй орлого олжээ. Тэдний төлөөлөл болсон Австралийн иргэн Жонн Дое ийнхүү ярилаа.

-Би хоёр охин, хүү, эхнэрийн хамт Монголд жуулчлалаар ирсэн. Уржигдархан ирсэн болохоор хөдөө нутаг үзэж амжаагүй байна. Наадам өнгөрөөгөөд Хэнтий аймаг руу явах байх. Танай ёс заншлыг наадмын үеэр илүү мэдрэх байх гэж бодоод ирэх лхагва гаригийг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ өнөөдрийн “Дээлтэй Монгол” өдөрлөгөөс Монголын тухай нэлээд төсөөлөлтэй боллоо. Би сая “Чингис хаан” киноны баатрын хувцас, харин манай охид “Монгол костюмс”-ийн үндэсний дээл өмсөж үзлээ. Баатрын хувцас өмсөж үзэхэд өөрийн эрхгүй бардамнах сэтгэл төрдөг юм байна гэсэн. Бас манай гэр бүл 100 ам.доллараар зэс, мөнгөн домбо худалдаж авсан гэв.

Өдөрлөгт аялал жуулчлалын төрөл бүрийн үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй хувь хүн, пүүс компани оролцож, танилцуулгаа дэлгэн, бүтээгдэхүүнээ сурталчилсан. Тухайлбал, “Хэцүү хад”, “Буган чулуу”, “Хангай гэр” зэрэг жуулчны бааз, эсгий урлал, уран дархны үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэнүүд байснаас гадна “Чингис хаан” киноны хамт олон гэр тэрэг, үндэсний хувцастай ирж оролцсон юм. Энэ үеэр хүмүүс монгол үндэстэн ястны нийт 140 гаруй хувцас сонирхлоо.

Дээлтэй монголчууд 18.00-20.00 цагт Улсын филармоны хөгжимчдийн “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”, “Гурван тамирын уянга” зэрэг 60, 70-аад оны бүжгийн хэмнэл дор танц эргэсэн. Энэ үеэр зөвхөн дээлтэй хүмүүс бүжиглэх эрхтэй байсан боловч өнгөрснөө эргэн дурссан хүн бүрийн хувьд таатай мөч байлаа. Жанжны талбайдаа нийтээр бүжиж байгаа хүмүүсийн зарим нь бүр жуулчдыг хөтөлчихсөн бүжгээ зааж байгаа харагдсан.

“Дээлтэй Монгол” өдөрлөг цаашид уламжлал болон зохион байгуулагдах нь. Зөвхөн нийслэлчүүд бус тувачууд, буриадуудыг урьж, монголчууд нэг дор цугласан томоохон арга хэмжээ болгоно гэж Зам тээвэр, аялал жуулчлалын дээлтэй сайд хэлсэн.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: