USA Mongol Community

Posted on December 10, 2007. Filed under: MN News |

http://www.sonin.mn/?p=16760#two

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ

2007.12.9

Интернетээр тэнэж яваад нэгэн сонирхолтой илтгэл олсон юм. Монгол орноо хэрхэн хөгжүүлэх дэвшүүлэх вэ гэдэг дээр олон эрдэмтэн мэргэд маань сэтгэлээ чилээж, эрэл хайгуул хийж буйн нэг илрэл нь энэ илтгэл буй заа. Илтгэлд олон шинэлэг санаа, олзуурхууштай дүгнэлтүүд дурдагдсаны дотор АНУ-д аж төрж буй биднийхээ тухай төгсгөлийн хэсэгт тодорхой өгүүлжээ. Энд АНУ-д буй Монголчуудын тухай олон сонирхолтой дүгнэлт гаргасны дотор зарим нэг нь өрөөсгөл, хагас дутуу мэдээлэлд үндэслээ юу даа гэсэн бодол төрсөн юм. Зөв эсэхийг уншигч олон тунгаана биз хэмээн илгээлээ.

Б.Дарам /Арлингтон/

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого (төсөл)

PhD. Ж. Нэргүйбаатар -ийн “Монгол Улсад өндөр болон доогуур түвшний технологи нэвтрүүлэхийг дэмжих нь: Зарим нэг санал” -илтгэлээс

… Шинэ чиглэлийн бизнесийг хөгжүүлэхэд гадаадад оршин суугаа монголчууд үүрэгтэй болохыг анзаарахгүй өнгөрч болохгүй. Америкийн Нэгдсэн Улс дахь хятад, тайвань, энэтхэг гаралтай цагаач бизнесмэнүүд өөрсдийн эх орны эдийн засагт санхүүгийн эх үүсвэр, технологийн ноу-хау, удирдлагын ур чадварыг нийлүүлж ирсэн нь баримтаар нотлогдсон байдаг (Saxenian, 2001). Хэдийгээр гадаадад байгаа монголчууд харьцангуй шинэ ч гэсэн Монголд шинэ чиглэлийн бизнес хөгжүүлэхэд тус дэм болох ихээхэн потенциалтай байж болох юм.

Өнөөдөр монголчууд Америкийн Нэгдсэн Улс, Солонгос, Японд олноорооо сурч ажиллаж байна. Англи, Герман болон бусад оронд арай цөөн монголчууд бий. Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгаа монголчуудын оруулж чадах хувь нэмрийн талаар тодруулж ярья. Америк дахь монголчуудын олонхи нь 2000 оноос хойш оюутны болон жуулчлалын визээр орж ирсэн байдаг. Тиймээс АНУ дахь монголчуудын коммун бол 6 жилээс бага настай гэсэн үг. Үүнтэй харьцуулахад, АНУ-д анхны хятадууд 100 орчим жилийн өмнө иржээ. Солонгосчууд Хойт Америкт 1950, 60-аад оны үед орж ирсэн байна. Энэтхэгүүд Хойт Америк руу 1970-аад оноос цагаачилж эхэлсэн. АНУ-д санхүүгийн болоод бизнесийн баттай үндэс суурьтай болоход хятадуудад 80 жил, солонгосчуудад 40 жил, энэтхэгүүдэд 25 жил шаардагдсан байна.

Вашингтон Пост сонинд бичсэнээр, АНУ-д 15-18 мянган монголчууд оршин сууж байгаа ажээ (Bahrampour, 2006). Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны тооцоогоор АНУ-д 6 мянга орчим монголчууд албан ёсоор сурч, амьдардаг. Эндээс үзэхэд монголчуудын гуравны хоёр нь хууль бусаар АНУ-д оршин сууж байна. Миний хувийн албан бус ажиглалтаар бол насанд хүрсэн монголчуудын 50 хувь нь оюутан, 10 хувь нь мэргэжлийн ажилтан, 10 хувь нь бизнес эрхлэгчид, 30 хувь нь цагаан захтан (буюу конторын ажилтан) байна.

АНУ-д монголчуудын 5 том коммун байдаг.

Үүнд:

– Сан-Франциско- гийн Бей нутаг дэвсгэр,

– Лос Анжелес,

– Чикаго,

– Денвер,

– Виржиниа муж улсын Арлингтон эдгээр болно.

Одоогийн байдлаар монгол коммунууд нь залуу бөгөөд тиймээс ч эдийн засаг, санхүү, улстөрийн хувьд бэхжиж амжаагүй байна. Гэсэн хэдий ч, илүү гэрэлт ирээдүй харагдаж байгаа бөгөөд энэхүү коммун Монголыг Ази болон дэлхий дахинаа бас нэг амжилтын жишээ болгоход туслах боломжтой юм.

Гэхдээ АНУ дахь монгол коммунууд Монголдоо хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзлэл, боловсрол, эх оронч үзэл, эв нэгдэл, харилцан туслалцаа, тэргүүлэх чадварын хувьд харилцан адилгүй байна.

Виржиниа дахь монголчуудын коммун нь хуучны коммунист элитүүд (коммунист намын удирдагчид болон дипломатууд)-ийн хүүхдүүдээс бүрдэж байгаа бөгөөд олонхи олон улсын хөгжлийн агентлагуудад мэргэжилтэн хийдэг, мөн хүмүүнлэгийн чиглэлээр (жишээ нь дипломат) суралцдаг оюутнууд юм. Энэ коммунд бизнес эрхэлдэг нь тун цөөн. Хэдийгээр боловсрол өндөртэй, амжилттай ажиллаж байгаа боловч энэ коммун дахь хүмүүс хамгийн эх оронч бус, олонхи хүүхэд, залуучууд төрөлх монгол хэлээрээ ярьдаггүй. Монгол Улсын ЭСЯ нь Вашингтон хотын Жоржтаунд байрладаг. АНУ дахь олон монгол хүн ЭСЯ-ыг тус дэм үзүүлдэггүй, ойшоодоггүй, мэргэжлийн бус хэмээн шүүмжилдэг. Тиймээс Виржиниа дахь коммунаас Монгол дахь шинэ бизнест гавьтай хувь нэмэр оруулна гэж одоогоор хүлээхэд хэцүү юм.

Үүний эсрэгээр, Чикаго дахь монголчуудын коммун нь гол төлөв цагаан захтнуудаас бүрддэг. Энэ коммун бол өндөр боловсролтой биш бөгөөд бизнес хийдэг монголчууд тун цөөхөн. Тэд хэдийгээр Монголдоо туслах сэтгэлтэй байвч тэдний оюуны болоод санхүүгийн чадавхи хязгаарлагдмал учир улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжгүй байгаа юм. Гэхдээ энэхүү коммун нь дотооддоо эв нэгдэлтэй бөгөөд харилцан туслалцах соёлтой. Тус коммун оюуны болоод санхүүгийн баттай суурьтай болох үед Монголын шинэ бизнесийг хөгжүүлэхэд тодорхой тус дэм үзүүлж чадах байх.

Денвер дэх монголчуудын коммун нь оюутан, мэргэжилтэн, ажилчид зэрэг янз бүрийн хүмүүсээс бүрддэг. Олонхийнх нь боловсролын болоод мэргэжлийн чиглэл нь уул уурхай болон инженерийн салбар юм. Тэнд өөрийн фирмтэй динамик бизнесмэнүүд, томоохон, эсвэл дунд хэмжээний,
мөн жижиг фирмд ажилладаг мэргэжилтнүүд бас байна. Энэ коммун нь маш их эв нэгдэлтэй, лидерүүд нь эх оронч, эх орондоо хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй хүмүүс байдаг. Денверийн монголчуудын хувь нэмэр ялангуяа уул уурхайн салбарт ихээхэн байх магадлалтай.

Монголчуудын дараагийн коммун нь Лос Анжелесийн эргэн тойрны нутагт амьдрагсад юм. Нийгмийн бүтцийн хувьд тэд оюутан, ажилчид, зарим нэг нь мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгчид байдаг. Монголын эрүүгийн гэмт хэрэгтнүүд Лос Анжелес хавиар байдаг гэсэн шинж тэмдэг мэдрэгддэг. Хэдийгээр энэ коммун Монголын шинэ бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах потенциалтай боловч дотоодын байдал нь тун хурц. Эв нэгдэл байхгүй, олон бүлэгт хуваагдсан, коммуныг нэгтгэж, идэвхжүүлэх чадвартай лидерүүд байхгүй.

Хамгийн ирээдүйтэй коммун нь Хойт Калифорний Сан Франциско Бей нутаг дэвсгэрт байдаг монголчууд юм. Энэ коммунд оюутнууд, мэргэжилтнүүд, жижиг бизнес эрхлэгчид байдаг. Цөөн тооны цагаан захтнууд бас бий. Энэ коммун нь Монголын шинэ бизнест хувь нэмэр оруулах баттай потенциалтай. Хэд хэдэн хүчин зүйлс байна. Нэгд, тэд маш өндөр боловсролтой, ялангуяа мэдээллийн технологи, программ хангамжийн салбарт. Хоёрт, инженер, шинжлэх ухааны салбарт сурч байгаа оюутнууд ихтэй. Гуравт, жижиг бизнес эрхэлдэг монголчууд цөөнгүй байдаг. Дөрөвт, шинэ технологи, инноваци оргилон гарч байдаг Силикон Хөндийн зүрхэнд оршин байрладаг. Тавд, Сан Франциско нь зүүн эргийн хотуудыг бодвол Монголд харьцангуй ойрхон. Зургаад, тус коммун нь дотооддоо эв нэгдэлтэй, бас эх оронч.

Дүгнэн үзвээс, Монгол Улс борлуулалт, ашиг, ажил эрхлэлтээрээ маш хурдан өсөж өндийх тийм шинэ фирмүүд байгуулах орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүнийг хийх хамгийн сайн арга зам нь Калифорни дахь Силикон Хөндий шиг өндөр технологитой, шинийг сэдэгч дүүргүүд байгуулахыг дэмжих явдал юм. Газар зүйн аль нэг байрлалыг тодотгон тогтоосны дараа хууль эрхзүйн болоод институцийн орчин, биет дэд бүтэц, нийгмийн болоод боловсролын шинэчлэл, санхүүгийн дэд бүтэц (шинэ чиглэлийн хөрөнгө оруулалт, бизнесийн ангелууд, Монголын НАСДАК) бий болгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Монгол болон гадаад дахь монголчуудын хоорондын эдийн засаг,

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: