MN Language Rocks

Posted on December 6, 2007. Filed under: MN News |

Монгол хүн Монголоосоо гарах шаардлагагүй болж, Монгол хэл сурах гээд гадныхан бидэнд мөнгө төлөх мөчийг хэзээ хэзээгүй хэн нэгэн монгол үзэх гээд байна. http://tbg.torama.ru/

Америкчуудын “хэлийг хугалж” “нэрийг сийлсэн” нэг өдөр

2007 оны 11 сарын 30

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1513&Itemid=1

Саяхны нэг өдөр Вашингтон Ди Си хот орчим амьдардаг Монголыг сонирхон судлагч Америкчууд цуглан Монгол дуу дуулан, түргэн хэллэг хэлж, зөвхөн Монголоор ярьж өнжив.

Монголыг сонирхон судалдаг, Монголд элэгтэй Америкчуудаа бид Монгол хэлийг нь мартуулахгүй, соёлын арга хэмжээгээр таслахгүй байх нь бүр хэтийн ирээдүйдээ Монгол улсад маань хэрэгтэй билээ. Тийм ч учраас АНУ дахь Монгол Соёлын Төвийнхөн “Mongolian Hour” буюу “Монголын Цаг” хэмээх гадаадынханд зориулсан тогтмол үйл ажиллагаа бэлдсэн нь энэ юм. Сар бүр болдог “Монголын Цаг”-ийн хоёр дахь удаагийнх тун сонирхолтой болов. Хүрэлцэн ирсэн нийт 16 гадаад зочноо дөрөв дөрвөөр нь гурван бүлэгт хуваав. Монголыг сонирхож буй тэр 16-гийн дөрөв нь АНУ-аас Монгол улст очиж ажиллах дипломатууд, дөрөв нь Энх Тайвны Корпусын шугамаар Монголд ажиллаж байсан сайн дурынхан (үүнээс гурав нь Архангайд ажиллаж байсан), гурав нь Индианагийн Их Сургуулийн дэргэдэх “Монгол Нийгэмлэг”-ийн гишүүд (Ерөнхийлөгч Алисиа Кампи, Конгрессийн Номын Сангийн Сюзан Майнхайт, УЗ-ийн гишүүн Чарльз Воаден нар), нэг нь Монгол гэргийтэй Америк залуу байлаа. Сугалаа татан 3 бүлэг болсон Америкчууд гурван бичил хичээл дээр хуваагдан очив. Нэг хичээл ердөө 10 минут үргэлжлэх бөгөөд хонх дуугарангуут дараагийнхдаа шилжин солигдоно. Ийм маягаар 30 минутын дотор мөнөөх 16 бүх хичээлийг үзэж амжих бөлгөө. Ингээд хичээл бүрийг танилцуулбал:
1. Эхний ширээн дээр Монгол Соёлын Төвийн Гадаад Харилцаа эрхэлсэн ажилтан Нямаагийн Номуундарь, нарийн бичгийн дарга Ц. Наранцэцэг нар “Халуун эргэн нутаг” дууг зааж байв. Үгийг нь, орчуулгатай нь бичиж тараагаад Харангын дуулсныг сонсгон юутай ч 10 минутанд нэг бадаг зааж амжиж байна.
2. Хоёр дахь хичээлийг “Хөтөчтэй аялал”-ын хөтөч Чойжавын Гантулга, Монгол Соёлын Төвийн гишүүн Содномын Энхцэцэг нар бэлджээ. Тэд харин хөөрхий хэдээр “Тал дээр тавин таван тарган тарвага” гэж хэлүүлэн үйлийг нь үзэж байлаа. Монгол явах дипломатууд маш сайн сурч байна. Өмнө нь олон өөр хэл үзсэн нь нөлөөлдөг бололтой.
3. Дуу, түргэн хэллэгээр балбуулсан Америкчууд харин гурав дахь хичээл дээрээ амарч авав. Тэнд Америкчуудын нэрийг Монгол бичгээр бичиж өгч байлаа. Доктор Бадан хүмүүсийн нэрийг Аюуш гүүшийн галигаар жижиг цаасан дээр бичиж өгөхөд зураач Цолмон уран гоё калиграф болгон хатуу цааснаа сийлэн өгөв. Энэ нь тэдэнд үнэхээр таалагджээ. Нэг бүсгүй өөрийнхөөсөө гадна нохойныхоо нэрийг, нэг залуу дүүгийнхээ нэрийг бичүүлж авсан бол нэг хүүхэн “Би нэг хүнд Крисмасын бэлэг өгөх ёстой юм. Би чамд хайртай гэж бичиж өгөөч” хэмээн яльгүй ичингүйрэн хүсэв. Цолмон зураач хүсэлтийг нь биелүүлэн уран тансагаар “Би чим-а-дур хайратай” хэмээн бичээд доод өнцөгт нь жигүүр бүхий зүрх зурж, сум хатган, зүрхний яг голд уран хийцтэй улаан шунхан тамгаа дарахад бүгд “WOW” хэмээн уулга алдаж, баярласан бүсгүй цаасаа нандигнан авч дэвтрийнхээ завсар хавчуулаад элгэндээ тэвэрсээр шууд гараад явчхав.
Ийнхүү Монгол Соёлын төвийнхөн өмнө АНУ-д байгаа Монголчууддаа зориулан үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо Монгол хэл соёлоо Америкчуудад сурталчлах ажил зохиож эхэллээ. Монголд элэгтэй Америкчуудын Монголтой холбогдох гол утас болсон Монгол хэлийг нь таслахгүй, болж өгвөл улам бататгах юм сан

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: