Money Education 2

Posted on December 6, 2007. Filed under: About Your Money |

Related: http://gegeen.wordpress.com/million/

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=94259&postdays=0&postorder=asc&start=0

За өнөөдөр ахиад л “мөнхийн хүсэлт” мөнгөний тухай юм заллаа. Та бүхэн нэг уншаад цээжилчихдэг Pentium-D биш бол хувилж аваад ажлын юмуу амьдралын өрөөндөө хадчихвал хааяа харж сэргээхэд амар байдаг шүү.

За амжилт хүсье!

Мєнгийг эргээд єсч ирэх зvйлд зарцуулж чадахгvй бол баяжих боломжгvй
“Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?” гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг ємч хєрєнгєтэй хvмvvсээс тухайлбал саятнуудаас асуувал зохино.
Тэдэнд єєрийн гэсэн нууц бий. Тэд бvгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятнуудаас баяжих замаа дєнгєж эхэлж буй хvмvvст зориулсан зєвлєгэєг хургэж байна.

1. Єндєрт эргэлд
Чамайг хvрээлж байгаа хvмvvс чиний амжилтанд хvрэх чадварт хичнээн их нєлєєлдєгийг чи тєсєєлєхгvй. Yнэнийг хэлэхэд танил тал бол авъяасаас илvv амьдралыг засч єгдєг. Хvн єєрєє мэдэлгvй харьцаж байгаа хvнийхээ сэтгэл зvйн нєлєєнд орж, тvvнтэй адил дадал зуршилтай болж, биеэ авч явах байдлыг хуулбарлаж байдаг. Тамирчин хvртэл єєрєєсєє хvчтэй єрсєлдєгчтэй тэмцэлдэх vед л хамаг авъяас чадвараа дайчилж єндєр амжилт гаргадаг. Тиймээс vргэлж амжилттай сайн яваа хvмvvсийн дунд байхыг хичээ. Yргэлж єєрєєсєє дээгvvр яваа хvмvvстэй нєхєрлєх гэж оролд.
2.Боломж
Боломж бvхний ємнє хvнд асуудал улаалж явдаг. Тийм ч учраас олонхи хvмvvс хэзээ ч аз тохиохыг vздэггvй. Аливаа хvндрэл тулгарахад давах аргыг олж учирсан боломжийг ашиглаж чадвал сая баяждаг. Гэтэл олонхи хvмvvс асуудал дээр тээглэн гацдаг учраас хэзээ ч тvvнийг давж цаана нь байгаа азыг шvvрч чаддаггvй. Ямар ч хэцvv зvйл тулгарсан яг одоо барилцаж авах хэрэгтэй. Нэг тvvх бий. Залуу эр байраа худалдахаар шийджээ.
Тvvний байрыг сонирхсон хvмvvсийн дунд нэгэн компанийн захирал байв. Тэр захирал бусдаас арай єндєр vнэ амлаж байсан боловч хамгийн их юм шаардаж зовоож байлаа. Бусад хvмvvс юу ч шаардалгvй арай бага vнээр авахад бэлэн байж. Залуу эр огт шантралгvй єнєєх захирлын шаардсан бvхнийг гvйцээж чаджээ. Байраа зарчихаад санаа амар сууж байтал єнєєх захирал дахин утасдав. Тэр яг тvvн шиг цєхрєшгvй тэмцэгчийг хайж байсан тул залуу эрийг ажилд авчээ.
3. Сурлага
Хvмvvс єдєр бvр л хуурагдаж, мэхлэгдэж, тєєрч будилж байдаг. Энэ бvхэн мэдлэг нимгэнээс vvсэлтэй. Ялангуяа санхvvгийн мэдлэг нимгэн хvн байнга ийм байдалд ордог. Тэд бvгд дампуурч дуусдаг. Хvн мэдлэгийн тєлєє мєнгє авдаг олдог гэдгийг бvv март. Байнга суралц. Дандаа унш. Чи борлуулалтын менежер бол борлуулалтын тухай ном дандаа унш. Хэрэв та багш бол мэргэжлийн ном ба уран илтгэх тухай номоо дандаа унш. Энэ мэтчилэн байнга унш. Єдєрт доод тал нь нэг цагийг заавал гаргаж ном унш. Номноос ядаж нэг санаа олж амьдруулах гэж зvтгэ.

4.Дуртай ажил
Судалгаанаас vзвэл зєвхєн хайртай дуртай ажлаа хийсэн хvн л саятан болдог. Сэтгэлд таараагvй юм хийгээд баяжсан хvн нэг ч байдаггvй. Энэ ажилд дуртай эсэхээ мэдэх тун амархан. Хэрэв чамд яг єнєєдєр сая доллар гэнэт олдвол энэ ажлаа чи цаашид хийх vv? vгvй бол юу хийхээ бод. Тэр ажил л чамайг баяжуулна.
5.Агуу тав
Саятануудын баталж байгаагаар баяжих замыг таван хэсэгт хуваадаг. Жишээ нь тариачин хvн доорх таван зvйлд анхаарна.
1 – хєрс, 2 – ус, 3 – нарны гэрэл, 4 – сайн vр, 5 – зєв арчилгаа. Одоо чи єєрийн ажил vйлсийг амжилттай явуулахын тулд ямар таван хvчин зvйл зайлшгvй шаардлагатайг олж тогтоо. Тэгээд энэ таван хvчин зvйл дээд зэргийн vр дvнтэй, саадгvй ажиллахад анхаар.
6.Гол асуудал
Чи єнєє орой даргын ємнє илтгэл тавих ёстой. Даанч илтгэлээ бэлдэж амжсангvй. Шуудан шалгах, утсаар ярих, хэн нэгний тєрсєн єдєрт баяр хvргэх, хэвлэгчийн цаас дууссан тул гарч гvйх гээд єдєржин ажилласан боловч гол юмаа хийсэнгvй. Орой бvр маргааш хийх ажлаа жагсааж бичнэ. Гэхдээ цаас авч хоёр хуваагаад баруун гар талд чухал ажлуудыг улаан єнгєєр, харин зvvн талд хоёрдугаар зэргийн ажлуудыг цэнхэр єнгєєр бичнэ. Ингээд улаан єнгийн ажил бvгд дууссаны дараа л цэнхэр тал руу орно.
7.Хойш тавь
Хэрэв чи орлогын 30 хувийг хойш хийж чадахгvй бол баян хvн болох талаар мєрєєдєх ч хэрэггvй. Баян хvмvvс эхлээд мєнгийг єєрийн бизнесийн хєгжилд зориулдаг. Тэгээд vлдсэнийг нь л бусад зvйлд vрнэ. Ер нь баяжих арга мэх хамгийн энгийн зvйл дээр тогтдог. Ардын vг єєрєє баяжих хичээл болж байдаг. Энэ бол “Хєнжлийн хэрээр хєлєє жий” гэсэн vг. Єєрєєр хэлбэл єнєєдєр таны зардал єдрийн орлогоос хэтрэх ёсгvй. Тэгээд л болоо. Єєр ямар ч чухал нууц том тєлєвлєлт энэ тэр байдаггvй. Та орлогын 70 хувийг vрээд 30 хувийг нь эргээд мєнгє болж ирэх, vржээд ирэх зvйлд оруулна. Ингэж чадвал саятан болох хялбар. Хvмvvс янз янзаар эхэлдэг. Тухайн vеийн санхvvгийн нєхцєл байдлаас хамаараад зарим нь тав юмуу арван хувийг хойш тавьснаар эхэлсэн байдаг. Ганц нэг саятан бvр хоёр хувийг ч хойш тавьж эхэлсэн. Эцсийн дvнд мєнгє хойш тавихдаа асуудал байгаа юм биш нэгэнт та орлогын 10 хувийг хойш тавьж байгаа бол vлдсэн 90 хувиа бусад бvх хэрэгцээгээ хангаж сурдагт хэргийн учир оршино. Єєрєєр хэлбэл зардал орлогоос хичнээн илvv байх ёсгvй гэсэн энгийн vнэнийг тархинд шингээх vйлдэл юм.
8.Мєнгєє яах вэ?
Орлогын тодорхой хувийг хойш тавих ёстойг та ойлгосон. Гэвч vvнийг зvгээр хадгалах юм бол тун удалгvй vнэ цэнэ нь унаж ямар ч хэрэггvй vйлдэл болно. Энэ мєнгийг эргээд єсч ирэх зvйлд зарцуулж чадахгvй бол баяжих боломжгvй. Хvн хэзээ єєрийгєє баян гэж нэрлэж болох вэ? Хэрэв тvvний орлого зарлагаасаа давж эхлэх аваас ингэж хэлж болно. єнєєдєр таны зардал єндєр байж мэднэ. Та орлогын тодорхой хувийг заавал тасалж илvv их орлого авчирах vйлсэд шахна. Ингэж байж л орлого єснє. Нєгєє талаар зардалыг бага болгох єчvvхэн ч боломжийг алдалгvй зvтгэх ёстой. Та тэргэнд орсон шар мэт зvтгэсээр орлогоо зардалаас их болгох тэр цагт саятан болох зам ємнє зурайна. Мєн мєнгє болж єсч ирэх зvйлсээс гадна ашигтай ном, дамжаа, компьютер техник зэрэгт зарцуулж єєрийгєє улам цэнэглэж байх ёстой.
Олон уншихдаа бус оролдож үзэхдээ гол нь байгаа юм шүү.

Related: http://gegeen.wordpress.com/million/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: