MN Real Estate Booming

Posted on December 6, 2007. Filed under: Real Estate |

Үл Хөдлөх Хөрөнгийн салбарт хөл тавих хүсэлтэй хүмүүстээ зориуллаа. Их Риск гэдэг бол Их Ашигтай шууд пропорциональ хамааралтай зүйл. Олонх ядуурахад цөөнх хөлгүй баяждаг. Баялаг байдгаараа байж л байдаг. Хэт баяжсан жирийн хүмүүсийн намтарыг сөхөх юм бол ихэнх нь эдийн засгийн уналтын үеийг өөрт ашигтайгаар ашиглан хөлжсөн байдаг нь одоогоор батлагдсан зүйл. Өөрсөд рүүгээ мөнгөний урсгалыг чиглүүлэх бодол байгаа юу. Нэг ч гэсэн Монгол маань сайн сайхан явбал зүгээр л байх юм. Гэхдээ таны асуудал бусдад хамаагүй л дээ. Та аль бүлэгт орохыгоо аль хэдийн шийдчихсэн яваа бол ахиад нэг бодоод үзээрэй л гэж зөвлөх байна. Монгол улс дахь ҮХХ-н зах зээл одоогоор баргийн гадаад дахь бизнесүүдийг хол хаях их ашгийг бидэнд амлаж байгааг та мэдээгүй яваа юу.

Та Монгол хүн бол хамгийн багадаа нэг байр авахын төлөө зорилго тавь. Та заавал дотор нь амьдрах албагүй. Цаг хугацаа өнгөрсөний дараа доллар хадгалсандаа харамсаж, байшин болгосондоо баярлах бүлэг Монголчуудын алинд хамаарагдаад явах нь таны шийдвэрийн үр дүн байх болно. Байртай болох бяцхан зорилгод хүрэхэд таньд ердөө 3 сар ч хангалттай байж болно, 3 жил ч шаардагдаж болно. Гэхдээ санаа зөв бол заяа зөв, иргэн та өөрөө баяжиж, өрөөл бусдад үлгэр дуурайл үзүүлэн, эх орон элгэн садныхандаа проблемоо цөөлсөн, баян иргэн мэт тооцогдох цаг мөч тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Орон сууцны ханшийг тав арван саяар өсгөж байна

http://www.sonin.mn/?p=16585

2007.12.3

Үнийн халуурал бүхий л салбарыг ниргэж сөхөрч унасан нь ендийж, мөлхөж байгаа нь босч чадахгүй тэлчилж байна. Ганцхан хэт чинээлэг давхаргын цөөнх л ажрахгүй байгаа. Арга ч үгүй дээ. Тэдэнд ямар байхгүй, хүрэлцэхгүй гэх тарчигийн зовлон байх биш. Үнийн өсөлт гэдэг мангаа толгойтой үсийг минь босгож, хамаг биеийг минь эрвэгнүүлэн яана гэсэн шаналалд живүүлэн тарчигхан амьдралтай монгол-чуудын олонхийг оюуны ядаргаанд оруулан сульдааж байна. Энэ удаа зөвхөн орон сууцны ханш хэрхэн өссенийг л хүргэе. Өнгөрсөн долоон сараас орон сууцны ханш галзууртлаа өсч байр авахаар хуруу хумсаа хугалах шахам мөнгөө хурааж байсан олон хүний голыг харлуулж эхэлсэн юм. Долоо хоногийн дотор л таван сая төгрөгөөр өсч байсныг судлагааны дүн гэрчилж байна. Хаана л алга дарам зай байна тэнд барилга барьж байхад яагаад ийнхүү орон сууцны үнэ тэнгэрт хадаад байдаг билээ гэсэн асуулт гарч олон хүнийг алмайруулж байх шиг. Төр засгаас 40 мянган айлыг орон сууцтай болгох хөтөлбөр хэрэг- жүүлэхээр амлахад олон хүн тохь тухтай, орох оронтой болох нь гэж баярлаж байлаа. Гэтэл энэ гэрэл гэгээ, итгэл найдвар өдрөөс өдөрт бүдгэрч эхэллэө. Иргэдийн дундаж цалин 200 мянган төгрөг байхад нэг өрөө байрны үнэ 38 сая төгрөгт аль хэдийнэ хүрэв. Цаашид ч өсөх хандлагатай байна. Уг нь.орон сууц барьж байгаа барилгын компаниуд 2002 оноос хойш борооны дараахи меөг шиг олноороо гарч ирэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Өнгөрсөн онд л гэхэд 100,7 тэрбум төгрөгийн барилга угсралтыг хийсэн гэсэн статистик тоо байна. Тодруулж хэлбэл, 50 гаруй хувь буюу 54,4 тэрбум төгрөгийн өртөгтэй 4113 айлын орон сууцыг сүндэрлүүлжээ. Өмнөх жилүүдийнхээс 1,5 хувиар нэмэгдсэн байна гээч. Энэ онд ашиглалтад орох орон сууцны тоо 2006 оныхоос 2000 айлаар илүү аж. Барилгын ажлын 60-аас дээш хувийг гүйцэтгэений дараа л урьдчилгаа мөнгийг авч эхэлдэг ба%гал одоо суурийг нь дөнгөж ухаад дуусангуут захиалга дуусдаг болж.. Энэ нь байрны эрэлт ямар их байгааг харуулж байна. Аятайхан, чанартай барьж магадгүй гэж оношлоод зорьж очихоор хамгийн дээд талд эсвэл 10-аас дээш давхарт л цеөн хэдэн өрөө үлдсэн байдаг гэнэ. Гэтэл барьж байгаа барилгьш явцыг харахад дөнгөж л хоёр эсвэл гуравдугаар давхрын өрлөгөө хийсэн байх жишээтэй. Эрэлт нь ихдэж, нийлүүлэлт нь багасахаар хомсдол үүсч үнэ хөөргөдөг нь чөлөөт зах зээлийн хууль юм гээд зөнд нь орхиж боломгүй санагдана. Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулж байж хорт утаанаас хагацаж сална гээд их ярьдаг болж. Гэтэл тэр хүмүүс чинь тэнгэрт хадсан үнэтэй байрыг худалдан авах байтугай насаараа мөрөөдөөд ч дийлэхгүй нь гээд л сууж байна. Ийм олон барилга баригдан борлогдож байгаа болохоор нийслэлийн хүн амаас төдий чинээгээр орон сууцанд шилжин суурьшиж байгаа гэвэл андуурал. Нийслэлийн хүн ам албан бус тоогоор сая 300 мянга даваад байгаа аж. Гэтэл ердеө 40 хүрэхгүй хувь нь л орон сууцанд амьдардаг юм байна. Гадаадад гарч хар ажил хийн хэдэн тегрөт цуглуулж ирсэн болон одоо ч тэндээ ажиллаж амьдарч байгаа хүмүүс байр худалдан авч байгааг эс тооцвол шүү дээ. Энэ байрны олонхийг нь гадаадын иргэд хэд хэдээр нь худалдан авч байна цаана чинь. Хятад, Өмнөд Солонгос гээд харийнхан орон сууц худалдаж авахад гар татахгүй байна. Хэдэн жилийн дараа Улаанбаатар ази царайтай гадаадынхаараа дүүрч уугуул иргэд нь гэр хорооллынхоо тоос, утаанд дунд бүүдийгээд сууж байх нь ээ. Байршил сайтай, хотын төвд ойролцоо газар олж авна гэдэг барилгын компаниудын мөрөөдөл. Тэдний энэ сонйрхол дээр дөрөөлөн ченжүүд газрын ханшийг “галзууруулж” дундаас нь чамгүй их хөрөнгө халаасладаг болж. Их гарын гэгддэг цөөхөн хэдэн ченжүүд нь газрын албаны хурган дарга нарын судсыг атгаж мөнгө гэдэг шидтнээр хүссэнээ гүйцэлдүүлж байна. Барилга барих газраа өндөр үнээр авсан компаниуд үүнд зарцуулсан зардлаа орон сууцны үнэдээ шингээн худалддаг. Одоо хотын төвд б^рилга барих нүх сүв бараг үлдээгүй. Гадаадынхан болон барилгын компаниуд хуучны байрыг олноор нь худалдан авч түрээслүүлдэг болсон байна Тэр байрыг нураан газар дээр нь дахин олон давхар орон сууц сүндэрлүүлэх төлөвлөгөөтэй аж. Асар өндөр үнээр газар худалдан авснаас ч хавьгүй илүү ашигтай гэж тооцоолох болж. Энэ нь орон сууцны үнэ өсөх нэг шалтаг. Энэ эрэлтийг гарын арван хуруунд багтах цөөхөн хэдэн байрны ченжүүд мэдэрч үнийг улам гааруулах боллоо. Тэд үүрээр босч зарын сонинг гарахад хамгийн түрүүн худалдаж аваад хямдхан зарах байрыг бүгдийг хамаад авдаг болсон байна. Үүнд йтгэхгүй бол та шалгаад ч үзсэн болно. Арай л гайгүй боломжийн гэсэн үнэтэй байрыг сонирхон утасдахад аль хэдийнэ хүн авчихсан гэж хариулдаг юм. Тэг
эд тэд заримыг нь хямд үнэтэй обой нааж, таазыг нь шохойдсон болоод 5-10 сая төгрөгөөр нэмж борлуулдаг аж. Тэдний хамгийн олз омогтой үе нь долдугаар сарын сүүл. Учир нь зарим байрны үнийг нэг нугалан зарсан байна. Тэд одоо ч энэхүү унацтай ажлаа үргэлжлүүсээр байгаа. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас байрны үнэ яагаад ингэж огцом өсөв гэдэг шалтгааныг нь олохоор өнгөрсөн есдүгээр сард судлагаа явуулжээ. Хуучны байрны үнэ хуурай өвсөнд шүдэнз зураад орхисонтой адил ДУУ ДУУгаа авалцан өсөхийн хэрээр шинээр баригдах орон сууцны квадрат метрийн ханш өсч дундаж нь 719 ам.долларт хүрэв. Энэ байгууллагынхны олж мэдсэнээр долдугаар сараас үнийн огцом тэсрэлт болсон нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй гэнэ. Хөдөө орон нутгаас иргэд дайжин хот руу шавсан, банкиудын орон сууцны зээлийн хүү буурч, хугацаа, уртассан, мөнгөний ханш унаж хүмүүс үл хөдлөх хөрөнгийг олноор худалдан авч байгаатай холбон тайлбарлаж байна. Шинээр баригдаж байгаа орон сууцны үнэ есөх болсон бас нэгэн хүчин зүйл нь өмнөд хөрш болон Монголын төмөр замын тээвэрлэлтийн тариф өссөнтэй холбоотой. Өнгөрсөн долдугаар сараас барилгын материалын үнэ хадаж эхэлсэн байна. Мөн түүнчлэн зохицуулалт муутайгаас болж төмөр зам дээр бараа материалын бөөгнөрөл нь хомсдол үүсгэжээ. Энэ далимаар Эрэл, Хөтөлийн цементийн үйлдвэрийн бүтээг-дэхүүн хаданд гарч байсан билээ. Энэ оны дөрвөөс найман сарын хооронд л гэхэд арматур, хөнгөн цагаан, бетон, бетон зуурмаг,блок, тоосгоны үнэ 11-98 хувиар нэмэгджээ. Энэ нь шинээр барьж байгаа орон сууцны квадрат метрийн үнийг гааруулж байна. Хийгээгүй зүйлээ хийсэн юм шиг эрт зарлан тунхаглаж ард түмнээс үнэлгээ авах гэдэг улстөрчдийн шоу ч байрны үнэ өсөхөд нэрмээс болсноос өөр гавьяа үгүй. 40 мянган айлын орон сууц хөтөлберийн эхний байр ашиглалтад ч ороогүй байхад өнөө маргаашгүй бага орлоготой иргэдийг тохилог сууцтай болгож байгаа юм шиг сурталчилсан. Энэ сургаар мөнгөтэй болгон л барилгын салбар руу хошуурч цемент, төмөр гээд барилгын гол материалын хэрэгцээ хэрээсээ хэтэрч нийлүүлэлт хомсджээ. Гэтэл монголд цөөхөн хэдэн барилгын материал үйлдвэрлэдэг үйлдвэр бий. Тиймээс бүгд л урд хөршөөс бараа материалаа татах гэж хошуурч төмөр замыг ачааллаа дийлэхээ байхад хүргэж хүнд байдалд оруулж байна. Энэ хомсдол нь эргээд материалын үнийг хадааж шинээр барьж байгаа орон сууцны квадрат метрийн үнийг суга өсөхөд нөлөөлж байна. Гэтэл 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн эхний байр ирэх оны долдугаар сараас ашиглалтад орох төлөвтэй. Засгийн газраас гаргаж байгаа 60 тэрбум төгрөгийг бондын арилжаа хэдэн ч удаа гацаж санхүүжилтийг нь уясан билээ. Энэ оны зургадугаар сард нэг өрөө байрыг арван хэдэн сая төгрөгөөр худалдан авдаг байлаа. Гэтэл одоо энэ нь зүүд л юм шиг болж. Энэхүү орон сууцны үнийн хөөрөгдөл цаашид ч үргэлжлэх таагүй мэдээ гарсаар… “ХААН” банкны нэгэн зээлийн эдийн засагч ирэх онд хоёр өрөө байр 70 сая төгрөгт хүрнэ гэж тооцоолон төлөвлөгөөгөө үзүүлсэн ч удаатай. Улсаас уг нь барилгын материалыг НӨАТ-аас чөлөөлсөн ч түүний ач тусыг иргэд хүртэх байтугай цаг мөч бүрээр үнийн өсөлтөд нүдүүлэх болов.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: