4a-MN Community in AU

Posted on November 30, 2007. Filed under: -- Tips/Experiences |

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

4-Анх ирэхэд Гадаадад буй Монголчууд. Хойшид ирэгсдэд маань сургамж болгох үүднээс зөвхөн өөрийн нүдээр харахад Австралийн Монголчуудын аж амьдрал ямар байгаа талаар мэдээлэл үлдээв. Зарим Монголчуудад маань надтай тохиолдсон зүйлс заавал тулгараад байх шаардлагагүй нь харин туйлын үнэн болно. Би зөвхөн хувийн ажиглалтаар л энд дүгнэсэн гэдгийг анхаараарай.

Хүн бүр өөрийн чадах, мэдэх зүйлээр багахан ч болов нийгэмдээ хувь нэмэр болж явах нь зүйтэй гэж миний хүндэлж биширч явдаг хүмүүс захидаг байсан. Мэдээж бүх хүнд ивээлээ ижил тэгш хайрлаж чадах бурхан тэнгэр нь биш болохоор би өөр шигээ залууст өөрийнхөө мэдсэн сурсанаас бага ч болов мэдээлж, алдаанаас зайлуулж, Австралид ирээд учраа олж сайхан амьдраад, зорилгодоо хурдан хүрэхэд нь туслах санаа өвөрлөсөн нь зарим насныхан болон над шиг нөхцөл байдалтай залуусын талаарх ойлголт муутай хүмүүст нь хэрэгцээгүй зүйл хийгдэж буй мэт харагдаж болзошгүйг урьдчилан анхааруулъя. Би нийгмийн бүх давхрагыг хамарч ганцхан юмаар нийтийн толгойг угаах хүсэлгүй тул сурч боловсрох хүсэлтэй, Австралийг сонирхогч залуусын армийг сонгож мэдээллээ хүргэж байгаа нь энэ билээ. Таалж, таалахгүй байгаа хүмүүсийн хорсол, баяслын үгсээс маш их юм сурч, мэдэж авч байгаа. Хэрэггүй хараалаас дөжирч сурч байна, хэрэг болчихоор санаануудыг шүүрч сурч байгаадаа одоогоор сэтгэл хангалуун байнаа.

Авах хүнд нэг үг ч эрдэнэ
Орхих хүнд мянган сургаал ч улиг
/Ноён хутагт Д.Данзанравжаа/

Хаана ямар коммунити байна, тэр орон зайгаас миний юу эрэлхийлэх нь бусдад хамаагүй гэж бодож байна. Тэгээд ч миний насанд баймгүй тэр их туршлага дадлага, мэдлэг, боловсрол, ур чадвар шаардаад байгаа хүмүүсийг өөрсдийг нь нэг сайн хараад авахсан гэж их хорхойсоод байгаан, хэхэ. Миний насан дээр надаас мангар бацаан ч гүйж явсан байж магадгүй шд. Ямар ч гэсэн 30 хүрээд, гуайлуулдаг болтолоо гурав байтугай зулзага цувуулчих боломж маниуст нь байгаа гэж боджийна.

Амьдрана гэдэг амьсгалахын нэр биш, ажиллаж бvтээхийн нэр.
Оймс илvv илээснээр биш Амьдралыг илvv амталж мэдэрснээрээ

хvн бvх амьдралаа зохицуулдаг юм. Жан Жак Руссо

Австралийн Монголчууд маань одоогоор ядуу зүдүү, гундуу гуцуу, учраа олоход бэрх, шинэхэн бөгөөд цөөхүүлээ байгаа юм уу даа гэсэн сэтгэгдэл төрдөгийг нуух юун. (Өлсгөлөн хүнд сургаал хэрэггүй, эхлээд гэдсийг нь цатга гэж ухаантнууд хэлдэг юм гэнэ. Өлсөөгүй байгаа хэдтэйгээ л зууралдахаас, xэ xэ).

Тэтгэлэгтэй оюутны бүлэг бол харин семестерийнхээ завсраар овоо завтай бөгөөд санаачлагатай юм. Хар ажилчид болон хувиараа суралцагсад, бас бус шинэхэн монголчуудын хүрээ бол үнэхээр өнөө маргаашаа яая даа л гэсэн өөрсдийгөө ч барахгүй яваа улс харагдаж байна. Дийлэнх нь ер нь амьдралд сөхрөхөд бэлэн эсвэл буугаад өгчихсөн, соёлын шокноосоо гарч чадахгүй, австраличуудтай нь нийгэмшихээс зайлсхийн, зөвхөн монголчуудтайгаа наалдан пад болчихсон яваа ч юм шиг. Гэхдээ цөөхөн байгаа залуу хүүхдүүд нь бол гайгүй л дээ, бас хэл ус нь ахмад үеийнхэнээсээ хавьгүй дээр юм, дундаж насныхан бол үнэхээр л яана даа л гэмээр харагдаж байна, өөрсөддөө л болоод байгаа бол мань мэтэд нь ч хамаа алга ш дээ, хэ хэ.

Гадны хүнтэй суусан хэдээс гайгүй нь гайгүй, гайтай нь гайтай, гэхдээ гэрийн мухар сахилгүй, ажиллаж амьдраад хүн шиг байгаануудаас нь дажгүй цоглог яваанууд нь дийлэнх байна. Ер нь бол Австралийн дундчуудын эгнээнд элсэж чадсанууд нь одоогоор массаараа маш цөөхүүлээ, жагсаалтыг нь гаргахад ердөө хэдхэн секунд зарцуулагдах бөгөөд хоорондоо харилцаа холбоо багатай мэт харагдаж байна. Сайхан амьдраад, сайн яваад, бусаддаа түшиг тулгуур болдог хүмүүс цөөхөн ч боловч байдаг болж байгаа нь сэтгэлд их бүлээн дулаан санагддаг даа. Тийм хүмүүс нь удахгүй олширч, коммунитидээ чиглэсэн санал санаачлагуудад эерэгээр ханддаг, өөрсдийн зүгээс бас тусалж дэмжих бололцоотой болох цаг үе ойрхон байгаа гэж найддаг. Одоогийн байдлаар бол шинээр гарч ирж байгаа зүйлсийг олж мэдэж, орж ирж байгаа бүлгийнхэн нь өө сэв хайж, сөрөгөөр хүлээж авч, дарах булах талаас нь ханддаг нь элбэг боловч энэ байдалдаа дүгнэлт хийж анхаарцгаах бизээ. Өөдгүй амьдралдаа нухлуулсан улсуудад өөр хийх юм юу олдоо аж, өт хорхойноос дээр байж чадаж л байвал өөрийгөө ч бодсон, дараа дараагийн Монголчуудаа ч бодсон өөнтөгчдөөс болж болино буцна гэж ёстой Нөү шдээ, унших дургүйнүүд нь больчихно л биз.

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг үнэн шүү.

Сэтгэгдэлээ явуулсагсадын зарим нь шүүмжлэх чадвараа сайжруулахаар болчихсон байгаа харагдаж байна шүү. Юмыг хүлээж авах, харах хүрээгээ томруулахгүй бол зөвхөн жижиг сажиг юмыг нь буруугаар тусгаж аваад, бүхэл бүтнээр нь олж харахгүй, үгүйсгээд унаж бас л болохгүй гэжийшдээ. Үгийн сонголт муутай хүн мэргэжлийн бус хүмүүст зориулж бичсэн юм зөндөө л байдаг даг, зөв талаас нь юмыг харж бай л даа гээд мянга хэлээд, түм сануулаад л байхад бараг сэтгэгдэлүүдээр нь нийлүүлж байгаад нэг хараалын, бас ерөөлийн үгсийн толь бичиг үүсгэчихээр л болж байна даа, хэхэ. Сэргэлэн гарууд бол ч аль хэдийн сэтгэчихсэн л явж байгаа байх. Муу үгсийн баялагтай улс ч үнэхээр өөр байдаг юм байна шүү. Давж гарч чадахгүй ч гэсэн даруй ганц хоёр тайлбар хийхээр шийдлээ шүү. Төөрөлдөөд яваа хэдэд нь хэрэг болж юу магад.

Үр дүнд хүргэе, юмыг сайн болгоё гэж байгаа бол шүүмжилж сурцгаавал зүгээр байнаа. Нэг нь жигтэйхэн нийтийнхээ төлөө гүрийгээд л байдаг, нийт нь даанч амиа бол яаж урагшлах юм, хэхэ. Юмнаас сайн талыг нь олж харах чадвар нь буурсан, амьдрал нь, сэтгэлгээ нь ядуурч эхэлсэн, гадаадад зорилго тавьж гараад, гарцаа олж амжаагүй байгаа, түрхэн хугацааны амьдралын шалгуурыг давж чадахгүй яваа, эсвэл бүр буугаад өгчихсөн, хүнд байдалтайгаа эвлэрчихсэн явж байгаа хүмүүстээ бага ч болов сэтгэлгээний зам харгуй гаргаж, гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлс хаа нэгтээ, магадгүй хажууд маань ч биднийг хүлээгээд байж байсан байж болох талаар, гол нь түүнд хүрэх боломж байж болох юм байна гэдгийг л мэдрүүлэх гэж бодит жишээнүүд авсан юм шүү. Яагаад гэвэл би өөрөө мөнгөгүй, мэдээлэлгүй, интернетээс юм уншчих ч боломжгүй, уншъя ч гэсэн бараг юу ч олддоггүй нөхцөлд байж үзсэн хүний хувьд хэлж байгаа юм. Уншсан юмнаасаа болоод шөнөжин унтаж чадахгүйд хүрдэг хүмүүс нь ийшээ дахин дахин орж ирж, нервээ хөдөлгөж байхаар огт уншихгүйг бодоорой доо. Өөрийг нь л бодож хэлж байгааг ойдогийн болуу. Өө сэв хайх дуртайнууд өөрсдийгөө бусдад тоогдоод энд тэнд бичигдчихэж гээд баярлаад л явахын. Тоогдоод бичигдэхээр болоод авбал аштай юу. Дотор нь давчдаад янз бүр болоод байдаг хүмүүсийг харахаар инээд хүрээд, улам цаашлуулмаар санагдаад байдаг юм. Завтай үед ч залхуу л хүрчихгүй бол тэднүүстэй харилцан чимкэлцээд зугаатай л даа.

Эдгээр мэдээллийн дагуу Австрали дахь англи хэл, ардчилал, компьютер, мэдээллийн эрин зууны талаарх ойлголт багатай цөөхөн Монголчуудын хувьд хэт олондохоор, захисан, зүхсэн, баярласан, бахадсан, балмагдсан санал, сэтгэгдэлүүд их ирж буй бөгөөд хэтэрхий их өөрсөд дээрээ тусгаж авч сандраад байгаа хүмүүст хэлэхэд жаахан тайван байж, юмыг муу талаас нь мушгиж ойлгоод байлгүй, өөдтэйхэн шиг амьдралаа аваад явах, өөр хүмүүсийн түүхээс сургамж авах тал дээрээ л санаа тавих хэрэгтэй гэж зөвлөх байна даа. Энд учиргүй нэр усыг нь цохож, бусдын орон зай, нэр хүндэд халдсан биш ямар, зөвхөн миний хүрээлэл, орчин ямар сэтгэгдэл төрүүлж байсныг л тоймлон бичсэн дэг. Сайхан санагдсан зүйлсийнхээ тухай бичихээр орхиж уншаад байгаа гаруудтай юу ярихав, хэхэ.

Бичгийн хүмүүсийг нь чанартай юмаа бичээд, мань мэт шигүүдийг нь больчих хэрэгтэй гээд тунхаглаад байгаа хэдийг нь мунхаглаад байна гэж ойлгосон шүү. Бичгийн хүмүүс маань заримдаа юу бичихээ мэдэхгүй, чанаргүй амьдралаар МАШ ОЛОН жил явсаар байдгаас болоод мань мэтийн бүдүүн баараг, баргийн юм голдоггүй хүмүүсийн хэрэгцээ орхигдож, харь улсад бүхнийг шинээр эхлэх гээд мэдлэг мэдээлэл, танил тал байхгүй хэрхэн сандарч байгааг нүдээр хараад, биеээр үзэхээрээ цэцэн үгсээ урсгаж, цэцэг навчаа ургуулж бай. Тэр чанартай юмнууд чинь энэ байна, иймэрхүү байх ёстой юмаа гэсэн баталгаануудтайгаа цуг шүүмжүүдээ явуулж байхгүй бол илүү хэрэгцээтэй, өгөөжтэй болгох, үлгэр дуурайл үзүүлэх юм одоогийн байдлаар АЛГА л байх шиг байнаа. Зүгээр л муу байна, муухай байна гээд байвал ямар нь хэнд нь сайн байдаг, ямар байх ёстой талаар таамаглах гээд толгой хүрэхгүй л байгаад байна шүү. Сайн байна, сайхан байна гээд байгаа олонхыг бас хүндэтгэж үзэхгүй бол болохгүй ш дээ. Би ямар ийм чигээрээ байя гээд байгаа биш, цаг хугацааны туршид сайжраад явъяаа л гээд байхад яаруулаад л байхын. Анхны юм алдаа мадаг арвинтай байдаг нь асуудал үүсгээд байгаа бол арилгаад л хаячихна биз дээ, асуудлыг томруулалцаад аймаар сенсаацлаад байдаг нь эсрэг үр дүнд хүргээд байшд хэхэ.

Төгс чанар чухал уу

Яс юман дээрээ дэлгүүрээс дандаа үнэтэй, чанарлаг юм авдаг Монголчууд ч, баян гадаадууд ч тэр бүр байдаггүй, дийлэнх ард түмэн голдуу л хямдыг нь хараад заримдаа бүх талаараа сэтгэлд нийцээгүй ч, нэлээн дөхсөн юмыг МӨНГӨ ТӨЛЖ, худалдаж авч л байдаг даг. Энд байгаа мэдээллийн төлөө үнэ хөлс нэхчихээд, төлсөн хөлсөнд нь бас багадуулчихсан юм хийчихээд, учиргүй урьж залаад уншаад өгчих л дөө гэсэн биш ямар, хэхэ. Угаасаа л анх удаа их юм бичиж үзэж байгаа хүний төвшнөөс харвал, бас өөрөөсөө ч аймаар бичдэг гаруудын бүтээлийг байнга уншдаг хүний хувьд зарим гоочлолыг хүлээж авахад хэтэрхий хол байна, үнэхээрийн хэрэгтэй шүүмжлэлүүдийг бол харин өлгөөд авчий л гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд учиргүй чанартай юм хийх гээд ур чадвартай хүмүүсийн хайран цаг завыг үрсэн бол юу гэж үнэгүй тараагаад суух боломж үүсэхэв, гарууд бүгд л мөнгөө төлчихөөд уншаач гээд л сууж байгаа байлгүй. Мөнгийг нь төлөхгүй байгаа болохоор Австралийн тухай биш юм гэхэд ядаж визний мэдээллийг нь чөлөө заваараа үнэгүй орчуулаад суух орчуулагч ч өнөөдрийн байдлаар төрөөгүй л байсан нь үнэн дэг. Оюутны Визний зуучлал явуулах гэсэн хэсэг бусаг хүмүүс л бие дааж хөөцөлдөх боломжгүй, бүрдүүлэх материалын тухай үнэр ч байхгүй ерөнхий мэдээллийн талаар жаахан жуухан оромдсон харагдаж л байна, тэр нь тэгээд шинэчлэгдэхгүй мянган жил болох юм, ядаж шинэчлэгдсэнийг нь эндээс нэмж хараарай гээд тавьчихвал цаг тухайд нь өөрчлөгдсөн юмнуудтай нь уншиж танилцаад явмаар байдаг.

Хэдэн орчуулагчдад маань чадвар нь байгаад байдаг, сэтгэл нь, цаг зав нь байдаггүй л юм шиг харагдаад байна даа. Өдийг хүртэл Австралийн Монголчуудын байдлын талаар юм бичсэн хүн бараг алга, базаахгүй бөгөөд эзэн нь мэдэгдэхгүй л юмнууд мэр сэрхэн олдох юм. Эзэн нь тэр гэж байгаад, юу бодогдож байгаагаа хэлчихвэл ардчилалаас өмнөх Монголоор хүмүүжчихээд, австралид ирж аргаа олж амжаагүй яваа монголчуудад маань их л хүндхэн тусаад байдаг бололтой юм, хэхэ. Монголчууд маань хаа газар туг ч барина тугал ч хариулна, одоогоор Австралийн Монголчуудын дотор тугалчидын тоо нь арай л олон байгаа учраас жинхэнэ үнэнийг хамаагүй дэлгэхэд бэрхшээлтэй байгаа бололтой юм. Уул нь тугалчидын тоог цөөлж тугчины орон тоог нэмэгдүүлэх тал дээр туслалцаа үзүүлж болох талаас нь юм хийгдвэл бас зүгээр ч юм уу.

Тугалчид vs тугчид

Австралид ирсэн тугалчидад маань тугаа мандуулах боломж хайхад нь нэмэр тус болчихоор юм одоогоор олдохгүй байгаа тал байна шүү. Австралийн Монголчуудын тухай ганцхан юм олсондоо баярлачихсэн Ам хэл нь ч гүйцэгдэхгүй тугалчид л зөндөө зүгээр. хэхэ. “Хүн болж төрсний учир чи хүний дайтай амьдарч сур” хэмээн найрагч Р.Чойномын шүлгэн сударт дурьдсан байдаг. Ийм мундаг нэр алдараа дуурсгахаар хүмүүсийн дайны бичих болоогүйгээс хойш муу юмаараа нэрд гарах хэнд ч хэрэггүй ш дээ. Мундагууд нь л нэрээ, хийсэн, бүтээсэн юмтайгаа жагсаагаад харуулчихад л болчих гээд байна.

Ленин ах, детектив зохиолч Чейз гуай нартай үзэлцээд нэмэргүй байсан юм чинь бас тэр хачин амьтадыг илрүүлж, тодруулах гэж өөрсдийгөө зовоогоод яахын бэ. Зарим элий балай хүмүүст нь элдвийн хачин ойлголт төрөөд байгаа юм байна л гээд хараад авлаа даг, болоошдээ. Магтаад биччихээр бас л мань гаруудыг барьж идэх шахаад хамаг байдаг муу үгээ дуусгасан тохиолдлууд ч байсан шүү дээ. Олон талаас нь бичсэн юм ганц нэгээр ч болов байж байх хэрэгтэй л баймаар юм. Хүний нэрийг тавьж байгаад, тэр муу тэглээ ингэлээ, тэр нээрээ үхээгүй байгаа байж гөө мөн сайхан хүн шүү гээд унавал харин үнэн байсан ч гэсэн жаахан базаахгүй зүйлд тооцогдох л байх. Тэр сайн хүн шүү гэчихээр хүртэл огт болдоггүй л юм шиг байшд, ажаад байхад хэхэ.

Арван хуруу нь ав адилхан тэв тэгшхэн хүн хаашдаа л байхгүйгээс хойш угаасаа сайн хүмүүсээ ч гэсэн ухаад л байвал юм гарч ирээд л байх нь угаасаа л тодорхой шд. Байгаагаар нь хүлээж авч сурмаар байгаа юм даа. Бүүр аргагүйдвэл хасахыг нь хасаад, хазайхад нь түшээд, хамтраад юм хийчих сэтгэл үгүй бол ядаж хийх гэж оромдсон юмнуудаас нь сайн гэгч нь санаа аваад сайжруулсан хувилбар гаргаад суух хэрэгтэй шдээ. Австралид байдаггүй сүрхий сүрхий хүмүүс хаанаас ч юм санаа аваад өөр чиглэлээр сонин, сэтгүүл, ном, гарын авлага хийгээд эхэлцгээчихсэн л харагдаад байх юм байна шүү. Австралийн Монголчууд маань ч бас сэтгэх л хэрэгтэй байна даа. Юмыг харах өнцгөө хааяа өөрчилж барьж туршиж байхгүй бол ийм чигээрээ ирэх зууныг угтах их аюул нүүрлэсэн байна шүү.

Хааяа хийх юм ихтэй, өөрийгөө яая даа гэчихсэн ядаж суухад, хийгээд тавьсан юм муулах, гоочлох завтай хүмүүс түм бумаараа төрж гарч ирцгээнэ шүү дээ, өөдөөс нь засаад тавьчихаа, андаа гэнгүүт зав нь гэнэт байхгүй болчихдог нь харин их сонин содон санагдаад л байх юм. Өмд өмсөж үзэхээрээ, өвдөг цоорхойнууддаа санаа тавьбал зүгээр гэнэ лээ шүү. Өмдтэй хүмүүсийг олшруулах гэж үйлээ үзэж, үсээ зулгаасаар байгаад өвдгөө цоолоод сууж байгаа ч юм билүү. хэхэ.

Зэвүүн гаруудад ч бас авах юм байнаа

Баян аав ядуу аав гэдэг олон улсын бестселлер номыг бичсэн Роберт Киёoсаки хүртэл өөрийгөө баахан муу бичсэн, муухай бичсэн, шүүмжлэлүүд их ирж байна, ирэх ч ёстой, хэл шинжлэлийн ямар ч авъяасгүй хүн бичсэн шүү гэж урьдчилан сануулж, уурссаар байгаад хэдэн хуудас цаасаа Монголын бүх хүн амын тооноос ч олон хувиар нь зарчихсан л байсан даг. Мань мэтийн мангаруудыг бол ч навс шүүмжилсэн байна лээ дээ. Нэр цохоогүй ч гэсэн туйлшрах дуртай хүмүүс уншчихвал ч бидний эцэг эх, ард түмэн, бидний итгэл үнэмшлийг аймшигтайгаар няцааж, биднээр тохуурхсан байна лээ гэх хүн ч гарахаар л юм билээ. Зөв тусгаж авсан хүмүүс нь харин олон байгаа байх. Тэгж бичээрэй, тэгвэл хүнд хүрнэ гэх хүн бодвол байсан л байх, Шарон Лехтер ч билүү нэг эмэгтэйгээр засуулсан гэчихсэн байх шиг байсан шүү. Монголчуудын дотроос тэгж бусаддаа санаа тавих хандлагатай хүмүүс дараа гарч ирцгээх юм байгаа бизээ. Юмнаас өө сэвийг нь л түүгээд, хэл амаа билүүдээд суухаа бодож байхаар, хэрэггүйг нь танаад, хэрэгтэй байж магадгүйнүүдээс нь түүгээд нэг юм босгочихоод, дараа нь хийчихсэн юмтай хүн шиг, хэрүүл өдсөн олон долоон юмаа ярьж бас болдог л юм шиг байна лээ шүү.

Тэгэхээр ямар ч байсан хэдэн хуудас цаас нийлүүлээд ганц, ганц доллараар зарахад л саятан болчих боломж байгааг харж байна уу. Гол нь цаас ямар байх, цаасан дээрх нь ямар байх нь онц биш, цаасан дээр нь ЮУ байх нь сонин байдаг шиг байгаа юм. Австралид энэ номын хэд хэдэн Англи хэл дээрх ботийг гуч, гучин доллараар авчихсан л байгаа. Хүнтэй харилцах, хүнд юмаа ойлгуулах тал дээр хувийн туршлагаа нэмэгдүүлэх их ажлынхаа эхэн хавьцаа явж байсан нэгэн томхон санаатай бяцхан хүү энэ номыг нь уншчихаад хүн болгоныг мулгуу, мунхагийн ангилал руу оруулаад байсан юм. Би л лав тэр насаараа ядуу зүдүү, өглөөнөөс үдэш хүртэл үхтэлээ ажиллах бүлэгт нь орчихсон л тууж яваа харагдсан юм шиг байна лээ. Хэхэ, миний өмнөөс бухимдаж өгсөнд нь талархахаас ч яахав. Би ч тухайн үедээ зэвүү хүргэсэн золиг шүү гэж бодоод л өнгөрч байсан юм, дараа нь яахав нэг уншиж үзээд, тэрний нүдээр, өөрийнхөө тэр үеийн байдалд дүгнэлт хийхээр сурч боловсрох, хувийн амьдралаа хөл дээр нь босгох гээд үхэж хатаж явсан залуухан ядуухан үе маань тэгж ойлгогдоход хүрсэн юм байгаа бизээ. Гэхдээ л тэр үед гэнэн тэнэг явсан тэр залуугийн дэргэд би амьдралд арай урьтаад хөл тавьчихсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрч дүүрэх гэж тэрний төсөөлөхгүй явсан юмыг туулж явсан юм чинь аргагүй шд. Өөр өөр амьдралтай хүмүүс өөрсдийнхөөрөө л юмыг ойлгоно, амьдрал үзээгүй юмнууд бол ялангуяа хоосон цэцэрхэл, хийрхэлээрээ гаргуун ш дээ.

Би ч гэсэн залуу байна, юм үзээгүй байна, адилхан л зарим юман дээр буруу л бодолтой явж л байгаа, бусдыгаа ч бас миний насан дээр бурууг үйлддэггүй супер хүмүүс байсан гэж бодохгүй л байна. Гэхдээ харин монголын маань нөхцөлд зөвдсөн ч бай буруудсан ч бай зүгээр суудаггүй, хөдөлмөрч зан хэрэгтэй гэдэг дээр бол би өөрөө биелүүлж чадахгүйд хүрсэн ч, үзэл бодлын хувьд бол бууж өгөхгүй. Бүгд бүгдээрээ баячуудын ангилалд багтана гэж юу байсын, зарим над шиг мангаруудыг морь нохой мэт зүтгүүлж байж л цөөхөн хэд нь баяжина ш дээ. Бүгд бүгдээрээ зүгээр суугаад мөнгөө үржихийг хараад сууяа гэвэл хэн нь үржүүлж өгөх гээд махарч зүтгэх юм болж байнаа, хэ хэ.

Баяжихад өөр төрлийн ухаан хэрэгтэй юм байна

Одоо харин ч залхуу бөгөөд бусдыг зардаг ангилал руу эрчээрээ л явж байна даг, гэхдээ тэр нь ч гэсэн бас муу бөндгөрийг маань хэт их хэрэглээнд оруулаад бэрх л эд байна даг, өөрийгөө л хичээж байвал барав, хүн харыг шүүх маань ч яахав. хэхэ. Хөдөлмөрлөх ёстойгоо ухамсарлачихсан нийгмийнхэний унших зүйл гэж нэг өөр, үүнээс өөр соёл иргэншилтэй нийгмийнхэний уншвал зохих зүйл гэж бас тусдаа л баймаар санагдсан шүү. Хэтэрхий их америкжчихсан, хэт монгол биш болчихсон хүмүүст их ойр тусах ном гэж бас байна. За хадуурах ч яахав, ямар ч гэсэн тэр номыг нь аваад нэг хүнийг ч гэсэн хурдан баяжуулахад хувь нэмрээ оруулж л авлаа зүгээр. Номноос олох зуугаадхан сая доллар мэт нь энэ хүнд жорлонгийн цаас төдий л юм байхаа. Мань мэт шиг аав ээж, ах дүү нарын асуудал гэж энэ барууныханд алгаа, маниус бол тэр минь, энэ минь гэсээр яваад баяжиж дуусалгүй л чадхийх байхаа, нээрээ. хэхэ. Соёлын ялгаа гэж бас байна, Монголчууд Монгол маягаар хөгжих боломж гэж нэг юм байна. Заавал Америкжсан Монгол ирээдүй нь илүү дээр гэж хэн мэдээд байгаа юм.

Ядуу ангилал руу чихэгдээд байгаа юм хүлээж авах чадвараа хөгжүүлэх бодолгүй хүмүүс бас байж болийшдээ хэхэ. Харин тархиа цэнэглэх бодолгүй явдгаа бусдад тулгаад байж болохгүй л дээ. Уул нь тэрийг нь хүлээн зөвшөөрөөд окей, тэр чигээрээ байж л бай л даа гэчихээр, уригдаж залагдаж ирээд уншиж танилцаж өгсөн дүрд хувилаад, цаашаагаа ч мэдэхгүй ээ, өөрсдөө хийчихсэн юмгүйгээ олж хардаг юм уу үгүй юу бүү мэд, өө сэвийг нь хайгаад л дотор нь харанхуйлаад л унадаг юм байна хэхэ. Маний мэдэхгүй орчлонд л амьдардаг бололтой юм. Давай, пожалуйста, дэмжиеээ, туслаяаа, яалгамаар байна, яачихмаар байна гэчихээр л ухаан нь хүрдэггүй юм уу яадаг юм улам л цаашлаад байх болтой юмаа.

Уншсан юмнаасаа гээхийг нь гээж чадахгүй бол уншиж сурталаа уураа татаж сурах хэрэгтэй л байна, за би ч гэсэн, хэхэ. Би бүүр аймшгаа комментуудын эздэд бол юу ч хэлэхгүй ээ, хэлэлцээд ч ойлголцохгүй, харин зарим нэг сэхээ авч магадгүй төөрөлдөөд яваа байж магадгүй улсад нь хэлэхэд Мэдээллийн эрин зуунд, мэдээлэл муутай явдаг хүмүүс бичгийн чадвартай байгаад ч нэмэргүй нь ойлгомжтой тул дутуугаа нөхөлцөөд, чадах чадах юмаа хийгээд, будаа идэх юм байвал бусдаасаа санаа аваад, сайн чанарын нийтлэл гараасаа гаргаад суух тал дээрээ л сэтгэлээ чилээцгээвэл илүү зүгээр шүү гэмээр байнаа. Миний алдаануудыг надаар дуусгахгүй, дараа дараагийн монголчууд нь яагаад заавал үзэх, туулах ёстойг нь тайлбарлах ноцтой шалтгаан хэрэгтэй л байна. Бас энэ мэдээллийн таргет нь цөөвтөр луйварчин, лоббичин баячууд биш, харин тоо нь олшроод болохгүй байгаа ядуу залуучуудад зориулагдсан гэдгийг ойлгох чадвар олж аваарай. Буруу ангилал руу орж ирчихээд, амьдралд нийцэхгүй юм яриад байгаа хэд нь одоо боль боль, ядаргаанд оруулахнээ хэхэ.

Австрали гэж юу билээ

Монголчууд өдийг хүртэл цөөн цөөнөөрөө ирээд буцдаг ч Австрали хэмээх нэрнээс нь цааш А ч байхгүй Азийнх гэдгийг нь ч мэдэхгүй энэ улсын талаарх мэдээлэл монголоор яагаад ийм ховор хомс байдаг юм бол гэж одоо ч гайхдаг хэвээрээ л явж байгаа. Удахгүй энэ байдал арилах байхаа. Учир нь энд элдвийн нийтлэл, эссений уралдаанд орох гэсэн хүмүүс огт байхгүй, оруулчихвал түрүүлэх гээгүй нь бүр ойлгомжтой тул бусдыг зөвхөн хэрэгтэйгээ ялгаад, шүүлтүүрээрээ шүүгээд, шүүмжүүддээ тулгуурлан илүү сайн мэдээлэл хайх, өгөх боломжтой болоосой гэсэн сэтгэлийн үүднээс л хүмүүс өөрсдийн хувийн туршлага дээр үндэслэсэн мэдээлэл өгөх гэж оролдох шүү аяддаг байх. Санаа аваад сайн бичдэгээр өөрсдийгөө тодруулаад байгаа хүмүүс нь гарын авлага ч болов гаргачих санаачлагатай байвал зүгээр шүү. Заавал Австрали нь хамаа байжуу Америк, Англид хөлөө олох тухай, Англи хэл, Интернетийн талаар ч байж бас болно ш дээ.

Одоогоор Австралийн тухай бичигдсэн ямар нэгэн юм байгаа гэж дуулдахгүй л байна даа. Сайн бөгөөд сонирхолтой мэдээлэл болсон байна гээд байгаа олонхоос нь боломжоороо судалгаа аваад, ямар мэдээллүүдэд голчлон анхаарсаныг нь мэдэж чадвал хөөрхөөн ном энэ тэр гаргаад Интернетийн хэрэглээ муутай андуудаасаа хэд нугарах ашиг хийж болохоор байна гэнэ шүү цаана чинь. Арай чухал юманд цагаа үрдэг болчихвол супер монголчуудын маань хав дараад байгаа шижир алт шиг шигшмэл авъяас нь нуун дарагдахгүй, хэрэглээнд ороод, хэдэн монголчуудад маань нэмэр болоод явж магадгүй л шинжтэй.

Австралийн Монголчуудын тухай материал

Өмнө нь Австралийн Монголчуудын талаар хэн нэгэн нь бүрэн хэмжээний мэдээлэл бараг үлдээгээгүй, хэл ам ихтэйг нь мэдсэн үү яасан ам нээх бодолгүй, Австрали дахь Монголчуудын аж амьдралын талаар нутаг нэгтнүүдийнхээ мэдлэгт дусал нэмэрлэх боломж муу, амиа бүрэн тээдэг болж амжаагүй яваад байсан байж магадгүй байгаагаас үүдэн Америк Английг аль хэдийн гүйцчихээд удсан Англи хэлтэй, айхтар баян, амгалан тайван энэ улсын талаар Монголчууд болон Монголчуудынхаа тоонд багтсан би хүртэл анхны мэдэгдэхүүн ч байхгүй, Австрали улс руу зүглэгсэдийн тоо асар бага байсаар ирсэн нь одоогийн байдлаар ТУЙЛЫН үнэн ба анх ирэгсэд маань аргаа сайн мэдэхгүй, асуудлуудаа байнга ихэсгэж, амьдрал дахь алдааны тоогоо нэмэн барин амь зуухад хүрдэг байсан мэт сэтгэгдэл төрж байгаа ч олон хүмүүстэй орооцолдох шаардлагагүй, оюутан сурагчид гэх мэтийн түр амьдрагсадын хувьд заавал мэдэх хэрэгцээгүй зүйлүүд ч дурьдагдсан байж болох л юм. Ямар нэгэн юм хийх гэж дөвчигнөхгүй л бол амьтан хүний хоолноос булаацалдахгүй, амь амиа борлуулаад, аргаа олоод, амьдралаа дээшлүүлээд явж болох байх.

Мэдэх, туулах албагүй зүйлс гэж бас олон байдаг бололтой юм. Боломжоороо тойроод гарч байгаараа гэж зөвлөх байна. Бас болж өгвөл хэлээ хазаж, амаа үдэж, хэдэн хөгшчүүлийн хөлд нь сууж сурахгүй бол ардчилалын талаар ойлголт муутай байгаа Австралийн Монголчуудын дунд амнаасаа болоод адлуулж мэдэхээр байдаг сурагтай. Одоогоор Австралийн Монголчуудын дийлэнхийг залуувтар гэж хэлэхэд хэцүү байна. Нас нь дандаа явчихсан хүмүүс л дийлэнх юм шиг харагдаж байна. Эсвэл уулзалддаг хүрээнийхэн нь л ахмадууд байх, залуус ер нь нэг их томхон юм зохион байгуулж, уулзалдацгаах нь ховор юм. Ер нь тэгээд хаа газар л олон янзын хүсэл сонирхолтой, огт өөр насны бүлэгт хамаарагдах, олигтой олиггүй амьдарч яваа, оюутан сурагчидаас бусад төрлийн Монголчууд байдаг л байж таараа. Австралийн зарим хотуудаар нь оюун ухааны хөгжилдөө санаа тавьдаггүйчүүд нь тоогоороо давамгайлан аж төрдөг, амьдран суудаг тухай одоогоор үүнээс өөр хаанаас ч дэлгэрэнгүйгээр нь олж харж чадахгүй л боловуу. Дараа харин ингэж хэлэхээргүй болцгоосон байгаасай гэж маш их хүсэж байна. Оюутныхаа амьдралаас цаашаа давж үзээгүйнүүдийнх нь хувьд миний үзсэний талын талд ч хүрэхгүй явсаар л нутаг буцсанаа ойлгочих хэрэгтэй.

Монголчуудын эв нэгдэл

Энд байгаа бидний хэдхэн Монгол бүх 6 муж, 2 дэвсгэр нутгийнхан нийлээд нэгдээд ганц мянга ч хүрэхгүй л байна, албан бус тооцоогоор хагас мянга л гэж яригддаг, бүгд л дам сургаар цөөн хүний хэлсэний дагуу л тухайн мужын монголчуудын талаар бяцхан төсөөлөл авч амьдардаг. Ихэнх нь Австралийн Монголчуудын тоо толгой макс нь 200 байгаа гэсэн ойлголттой л явдаг байх. Тас мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, тархай бутархай байх сонирхолтой хүмүүс нь одоогоор олон л байгаа. Тэс хөндлөн юм яриад, шал буруу ойлгоод явдагуудын тоонд нь орчихсон салхи татуулан давхиж байж ч магадгүй байгаа тул одоогоор БАЙХГҮЙ байгаа бусад олон эх үүсвэрээс давхар давхар сонсож судалж байх хэрэгтэй шүү. Элчин байгуулагдах сурагтай байсан, арай баримттай тоо бүртгэл, мэдээ мэдээлэл өгдөг болох цаг ирэх байлгүй дээ л гэж горьдоод сууна. Энд байгаа хэдэн Монголчууд маань Австралийн хаана нь хэдэн Монгол байгааг мэдэхтэйгээ манатай, ихэнх нь визний асуудал болон хувийн амьдралаасаа илүү гарч амжихгүй явсаар өдийг хүрсэн бололтой.

Одоогоор өөр олигтой мэдээлэл олдохгүй байгаа учраас толгой гэж олгой болсон мань мэтийн мангуунуудаас (зарим заримдагуудын тодорхойлолт шүү, хэхэ) өөр төсөөлөлтэй, өөр бодолтой явдаг тасарцан ухаантай, тэр ухаанаа авсандаа тэврээд орж мэдэх гоц хүмүүсээс нь АЗ таараад олж чадвал нэмэлт мэдээлэл авч байх нь зөв. Гоц гойдууд маань өөрсдөө мэдээлэл солилцох аргаа ололгүй арваад жил амь амиа борлуулж явсан бөгөөд, тэрнийхээ үр дүнг гаргасан эсэх нь одоогоор бүрхэг хэвээрээ харагдаж байна. Одоогоор учиргүй сайн сайхан яваад, өөрсдийн чадал чансаагаар Австраличуудын зэрэгт хүрээд амьдралаа аваад явчихаж байгаанууд нь үнэхээрийн цөөн юмаа. Хөдөлмөрөөрөө авсан байшин савтай хүний тоог гаргахад гарын хуруунууд маань лав илүүдээд л байна. Олон хуруутууд үнээрийн хэцүү юмаа. Австралид ажил хийдэг дундчууд нь байшин, савгүй байна гэж барагтай бол байхгүй юм. Дундаж болон дундаас дээш Австраличуудын хэр амьдардаг талаарх ойлголт энд байгаа Монголчуудад маань ер нь бараг алга даа, бас л над шигээ гарууд л сууж байна, хэхэ. Яахав гайгүй газруудын барлаг хийж явахдаа л luxury style-р амьдрагсадын талаар бүүр түүрхэн ойлголттой болсон хэдэн хүн бий л байх, өөрсдөө тэр зэрэгт хүрэх талаар No Way гэсэн л улс байдаг юм байна. Сэтгэлгээ нь тийм ядуу байхаар чинь ядуу чигээрээ л үлдэхээс яахав.

Зарим нь ч бүр харилцдаг хүрээнийхээ хүмүүсээр л Австраличуудыг төсөөлөөд явах юм. Австрали нь ер нь ямаршуу улс болчихоод байгаа, болох гээд байгаа талаар ч мэдэж буй юм алга, их л мэдээлэлээс хол, мэдлэг дутуу, тэрийгээ ч мэдэрч байгаа янз алга. Их л дээр үеийн юм ярисан, маш явцуу хүрээнд сэтгэдэг, амьдралаараа хохирсон, тэрийгээ ч олж харж чадахгүй яваа Монголчууд л ихэнх болчихоод байгаа юм байна. Тийм хэвээрээ байж л байхаас. Би ч бас тэднийхээ л нэг нь юм чинь одоо яахав дээ. хэхэ. Надад бүх хүн таалагдах албагүй, би бүгдэд таалагдах албагүйгээ маш сайн ухамсарлаж байгаа. Хүн бүр амьдралаа өөр өөрөөр зохион байгуулдагаас хойш миний нүдэнд доошоо орчихсон харагдаж байгаа хүн өөрийнхөө хүрээлэл дотроо бол болж бүтээд, өл залгаад сайн сайхан явж байгаад нь л тооцогддог байлгүй, хэхэ.

Супер монголчууд

Минийхээр Амжилтанд хүрсэн Монголчууд: success-of-mn-in-au

Цөөвтөр сайхан хүмүүсээ бол би дотроо маш их хүндэлж явдаг юм. Тэднийг Монгол хүн шүү дээ гэж бахархангуй бодож явдаг даа. Тэдний үйлс хэрэг, үйл хөдлөл, туулсан амьдрал нь надаас гадна бусад олон олон Монголчуудад маань тус дэм болж, үлгэр дуурайл үзүүлж, амьдралд нь сайнаар нөлөөлж байгаад итгэдэг, мэдэрдэг, олж хардаг. Тэд маань хэдий цөөхөн ч багагүй хүмүүсийн хэрэгцээг зохих хэмжээнд хангаад явж байгаа. Одоо харин зарим чадах юмнуудаараа нэгдээд хааяахан ч болов томхон хөдөлцгөөж байвал зүгээр л юм шиг санагддаг. Манайхан тэгээд хаа ч очсон тамын тогооны шанага хутгуурнаасаа салчихгүй санаатай, зууралдаад байдгаас хойш зарим нэгэнд нь ганцаараа, одиноороо л зүтгэцгээж байсан нь амар байдаг ч байж магадгүй л юм.

Хаа газар гайгүй яваа Монгол л дуулдвал гадаад хүнтэй л суугаа биз, гадаадуудаар л хамаг юмаа хийлгэж байж гарч ирээ биз гэсэн хардлага хүн болгонд төрдөг хойно. Эхлээд Made in Mongolia – 100 хувийн Монголын бүтээгдэхүүн гэдгээ дуулгаж байж, дараа нь сайн сайхан явж байгаагаа хэлэх хэрэгтэй байдаг гэнэ лээ шүү. Тэгээд ч гадаадуудтай суусанууд нь тэрийгээ эхэндээ жаахан нуудаг, санаа нь зовдог гэгддэг юм билээ. Хайр сэтгэл бол харь сэтгэл биш учраас гадныхантай суусануудыгаа гадуурхах хэрэггүй дээ л гэх байна даа. Харин ч тэдэнд монголчуудаа гэх сэтгэл, боломж илүү их байдаг шиг санагддаг. Үнэхээрийн тасарч гарч ирж чадсан, бүх юмаараа Монгол байж чадсан хүмүүст бол хэлэх ч үг байхгүй, u guys ROCK! Хамгийн хүнд зам туулж, хаалтгүйгээр ганцаараа мацаж гарч ирж чадсан нь үнэхээр бахархалтай зүйл шүү. Хангай шиг түшигтэй Ханагар сайхан улсаа ардаа үлдээчихсэн нөхдүүд шүү дээ бид чинь. Монгол шиг ямар танил тал, авилгалаар аргалж байж гайгүй амьдралд хүрнэ гэх биш, үнэхээрийн өөрсдийнх нь хүчин зүтгэл л агуу их амжилтанд хүргэжээ л гэхээс яахав.

Монголчуудын Холбоо – http://mglaus.com

Австралийн анхлан ирсэн цөөхөн хэдэн Монголчууд нь сууриа буруу тавьсан байж магадгүй байгаагаас үүдэн өдийг хүртэл Австралийн Монголчуудад чиглэсэн нэгдмэл ямар нэгэн сүлжээ бий болж гарч ирээгүй, мэр сэрхэн оролдлогууд амжилт олж чадаагүй, сүүлд ирэгсэд болон ямар нэг алхам хийсэн, эхлүүлсэн Монголчуудыг өөлж, гоочлох, үгүйсгэх, хардаж сэрдэх, шүүмжлэх тал дээрээ маш сайхан чадварлаг ажиллацгаадаг ба бусаддаа чөдөр тушаа болох талаар маш уйгагүй идэвх зүтгэлтэй ханддаг бүлэг улсууд маань өөрсдийн зүгээс ямар нэг алхам ХЭЗЭЭ ч хийхгүй, хий гаргахгүй, бусаддаа дэмжлэг үзүүлэх бодолтой явдагуудаа шахан зайлуулах хүсэлтэй мэт сэтгэгдэл төрүүлж байдаг. Үүнийг маш олон зүйлээр амархан харуулж чадна.

– Австралийн визний нийтэд зориулсан материалын Монгол орчуулгууд бараг байхгүй. Оюутны визний талаар нэлээн бүрхэг бөгөөд бие даан хөөцөлдөх боломжгүй, зарим нэг хувь хүмүүс, байгууллагын ашиг сонирхолд нийцсэн бага сага мэдээллүүд монголоор олдож байгаа ба ажлын виз, орогнол хүсэх виз, жуулчны визний талаар Монголчуудын мэдлэг дутуу байгаагаас цагаач орос, индонез, лебануудад Монголчууд маань мөнгө төлж, визний мэдээлэл авч байна. Хэрэв Монголчуудын дотроос визний зөвлөгөөг албан бусаар өгч байгаа нь илэрвэл хууль бус үйлдлийн тоонд оруулж, Австрали улсын шүүх, цагдаагаар явах санаатайгаа илэрхийлж буй МОНГОЛ хүмүүс хүртэл байдаг нь маш харамсмаар зүйлийн нэгд тооцогдоно.

Тэгж ярьвал монголд тэр хууль бусад тооцоод байгаа үйлдлийг нь улаам цайм хийгээд яваа Монгол улсын бүртгэлтэй виз зуучлалын товчоонууд хогоороо л байна даг. Хэрэгжүүлж чаддаггүй, хэт их мэдлэгээ дандаа буруу ашигладаг балай Монголчууд нь Австралиас лав зайлах бодолгүй л байгаа юм гэсэн. Бараг наана нь маниус нь зайлж өгч тэдэндээ буян үйлдэх байх. хэхэ. Байгаа дээр маань ашиглаад авахаа л бодоход болоошдээ. Тэдний тэр тэнэг биш мундаг бөндгөрөөр нь амьдарсан бол өдийд тэднээс ялгарах юмгүй, яанаа гээд явж байгаа хүмүүст нь ярвайсан ярзайсан царайгаа харуулаад л сууж байгаа байлгүй. Визний хуулиар нь мэдлэг сайтай Монгол хүмүүс албан ёсны зуучлал явуулах Австралийн хуулийн фирм байгуулах л гэж байгаа л дуулдаад байшд. Заавал бусадтай адил нэгэн хэвээр цутгасан робот байх албатай биш дээ, өдийг хүртэл амжилт олж чадаагүй яваа, өөрсдийгөө яая даа гэсэн Монголчуудаас нь бас арай өөрөөр амьдармаар байшд.

Ямартай ч яг одоогийн байдлаар танил талгүй л бол Австралид ирж буй визний мэдээлэлгүй Монголчуудын ирээдүй тун бүрхэг байсаар байна, байсаар ч байх прогнозтой байсныг нь байлгахгүй санаатай үзэлцэх хүмүүс гарч ирэх гээд ч байгаа ч юм шиг, уул нь Консул, шинээр ирж буй Элчин энэ тэр нь энэ тал дээр бас дэмжлэг үзүүлэх ёстой хүмүүс яах аргагүй л мөн санагддаг даа, эцэслэн шийдвэрлэх асуудлуудынх нь тоонд энэ Австралийн визний Монгол орчуулгуудын асуудлыг заавал нэн түрүүнд нь оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бид цөөхөн байсан нь үнэн, гэхдээ олшроод эхэлчихсэн, цаашид ч үүнийг юу ч зогсоож чадахгүй, хувиа хичээгчид ч үүнийг мэдэрч эхэлсэн байх гэж бодож байна. Нэг л их юм мэддэг царай гаргаад суухын, мэдлэгээ хүнд хэрэглүүлээд эхэлчихмээр л байна даа. Мөнгийг нь төлсөн ч яахав дээ, хэхэ. Сүүлд ирэгсэд ч ер нь тэгээд тэднээр дутахаа ч байсан байна шүү. Эвлэлдэн нэгдье, хамтрая гэвэл окей ш дээ. Тэгээд ч шинээр ирэгсэд тэр бүр ямар нэг юм хийж, эхлүүлж, амьтан хүний хоол булаацалдахаасаа илүү өөрсдийнхөө л учрыг олж байвал их юм байдаг байлгүй.

– Австралийн талаарх Монгол хэл дээрх ном, гарын авлага одоогоор олдоц МАШ муу байгаа, энэ тал дээр хэл шинжлэлийнхэн нь хүртэл хэзээ ч санаа тавьж ирээгүй. Хааяа нэгхэн ганц хоёр нийтлэл хэвлэгдмэгц худлаа байна, бичихээ боль, чи чадахгүй байна гэсэн хандлага байнга үүсгэдэг ба мэдээд байгаа тэр их мэдлэг нь хэзээ ч ил гардаггүй, гарсан байлаа гэхэд танилын хүрээнээс нь хальж үзээгүй байдаг байж магадгүй. Лав одоогоор сүрхий бүтээл гарчихаж гэж дуулдаагүй л байна. Оллоо.мн, Ардчилал зэрэг сонингуудаар гардаг нийтлэлүүдийн коммент дээр дандаа л биш байна, болоогүй байна л гэсэн юм байхаас биш надаар эхлээд хянуулаарай, би арай илүү мэдэж магадгүй, ийм ийм юмыг нь тэг ингэ гэх талаас нь хандаж сурсан хүн цөөхөн харагдаж байна шүү. Тийм хүмүүсээс залуус бид чинь тийм л үлгэр дуурайл авч байна шүү дээ.

– Австрали дотроо байгаа Монголчуудад зориулсан нэг ч нэгдмэл сүлжээ, мэдээллийн самбар, зарын булан, вэб хуудас одоог хүртэл үүсээгүй байсан. Нэг хүн имейл групп үүсгэж байсан боловч олны дэмжлэг авч чадаагүй, тэнэг мулгуу, ашигч, шог энэ тэрээрээ дуудуулсаар нутаг буцсан. Ашиглуулчихаар олон монгол ч тэр үед байгаа ч үгүй л байх, худлаа л ашиглах гэлээ л гэж ганц нэг гарч ирсэн хүмүүсээ хардаад, хараар будаад, хаашаа ч очсон хараалаар булаад л байсан санагдана. Ер нь эв нэгдэлийн талаар ойлголт багатай хэдэн тархай бутархай Монголчууд маань танилынхаа хүрээний 20 гаруй хүнтэйгээ утсаар аргалаад ярьчихаад байдаг болохоор ямар ч юмыг тэрүүхэндээ булагнаад мэдэгдэхгүй өнгөрчихдөгөөс нийт олныг хамрахад ямагт хэцүү байсаар ирсэн шиг байгаа юм. Одоо ер нь тоо толгойгоо гар, хөлийнх нь хуруунаас илүүгүй хэдхэн хүнээрээ төсөөлөөд явдгаа болих хэрэгтэй, тэдний төсөөлөхгүй яваа олон Монголчууд нэмэгдчихсэн, тэднээс олуулаа болчихоод байна. Зөв ашиглаж чадвал зөв л үр дүн гарах байх.

– Гадаад руу цувах Монголчуудын их нүүдэл улс оронд маань нүүрлэснээс хойш өдийг хүртэл Австралид байгаа Монголчуудын тоо толгой хэтэрхий бага байсаар ирсэн ба ихэсгэх тал дээр ядаж санал солилцох бодолтой хүн тун цөөн, ядаж нэг нэгнийхээ асуудлыг ганц ганцаараа биш нийлж байгаад ээлжлээд шийдээд өгчихвөл амар л байдаг баймаар. Цусны юм байдаг юм байгаа бизээ. Эвлэлдэе нэгдье хамтрая гэж хамаагүй зарлавал нөгөө өмнөх нөхдүүдийн араас орж магадгүй л байх. Бусдынхаа тус дэмжлэггүйгээр бүхнийг даван туулж чадах Монгол хүн гараад ирдэг юм бол ч тэр хүнийг үнэхээр шүтэн бишрэхээс яахав. Бусад улсын коммунитийг харахаар нэг нэгэндээ нэмэр тустай, байгаа газраа хүртэл бахархмаар сайхан амьдарч чадаж байгаа л харагддаг даа, бид нар хэзээ нэгэн цагт тийм болно доо.

– Монголд байгаа хэд маань байтугай Австралийн Монголчуудад хүртэл энэ улсын талаарх мэдээлэл, эдийн засаг, ажлын байр, ирээдүйн прогнозын талаарх мэдлэг хэтэрхий дутмаг байгаа, байсаар ч байх шинжтэй, байлгахгүй байх талаар ямар нэг ажил өрнүүлбэл маниус шиг хүмүүст, мөн хэл ус муутай хүмүүст хэрэгтэй л байна, бидний хэрэгцээг сонирхож үзсэн хэл устай, мэдээлэл сайтай хүмүүс хэзээ гарч ирэх юм болдоо.

– Австраличуудад Монголын талаарх мэдлэг мэдээлэл бараг байхгүй, Монголчуудтай уулзах, хэл соёлын солилцоо үүсгэх, дотно нөхөрлөж, найзлах боломж бага, гадаад хүнтэй суусанууд нь тэрүүхэндээ бас дор дороо амьдралаа залгуулцгаагаад тэр бүр бусадтайгаа гэр бүлийнхэнээ танилцуулахгүй, эсвэл авчирч уулзлаа гэхэд гэр бүлийн хүнийгээ ганцаардуулаад л өөрөө баахан монголоор буу халах хэрэгцээгээ хангаж аваад бушуухан алга болно. Гэхдээ ч дажгүй гарууд ч бий л дээ. Маниус л мяа болохоороо харьцахад хүндрэл үүсдэгээс биш, гайгүй Монголчуудтай гайгүй зузаан Австраличууд ч зөндөө ш дээ, хэхэ.

(- За бүр хувь хүмүүсийн чадамжаас халилаа гэхэд 2 улс өдийг хүртэл хоорондоо харилцаа багатай, элчин байхгүй, визний асуудлыг улс дамжуулж, хүндрэлтэйгээр шийддэг байсан, хэдэн уурхай, тэрбум гаруйгаар үнэлэгдэх ордууд илэрсэнээс болоод жаал нааштай өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа байх)

– Монголчуудын Холбоо гэж юм оршин тогтноход бэрхшээлтэй байсан, байгаа, байсаар ч байж магадгүй өнөөгийн бидний бүрдүүлж буй Коммунити-гийн байр байдал

гэх мэт олон зүйлс биднийг үнэхээр хийх юм ихтэй байгааг бэлхнээ гэрчилнэ. Чадал нь хүрээгүйгээс хийгээгүй байсан, эсвэл таалагддаг хүмүүсийнх нь чадал нь хүрээгүй юмыг хийчихсэн байна гэх мэтийн асуудал байнга үүсгэдэг бөгөөд чадчихсан хүмүүсээс нь чамлачихаар юм хайгаад л, өөрсдөө түшиж дэмнээд, өргөжүүлээд явж чадахгүй, худлаа бурахад цагаа үрдэг хачин Монголчууд л Австралид одоогоор нэлээн хэд байна. Тэд нь он удаан жилээр олонх байж ирсэнээрээ байнга түрий барих дуртай бөгөөд тэдний итгэл үнэмшил, байр байдал цаг хугацааны эрхээр өөрчлөгдөөд, нийгэмтэйгээ, шинэчлэгдэж буй коммунитигийнхаа хэрэгцээтэй уялдаад явбал уул нь зүгээр л санагдаж байна. Тэд нарыг үеээ өнгөрөөгөөд, хэрэгцээ нь муудаж, хийж гийгүүлсэн юмгүй явсаар байгааг нь коммунитигийн түүх гэрчилж, бүгд л дэмий тэдэндээ харамсаад л, хараад л сууцгааж байна даа. Ер нь хэн нэг нь юм хийчихвэл бушуухан дарж авч санаа нь амардаг нь гэм биш, зан болоод хувирчихсан шиг байнаа, товойж тодрохгүй шиг, далдганахгүй даруухан явбал хэл ам бага шиг татлаад, “даравгар”-ын үүсгэдэг асуудлаас цөөлөөд санааг нь амраах юм байх. Тэгэхгүй бол яаж ийгээд л хөнтрөх, хөмрөх юмаа заавал олоод авдаг гарууд бас байдаг шиг байнаа. Тэрүүндээ баясаад явж л байхаас, маньд хамаатай биш. Тэдэнтэй тэдэнгүй хийх хүмүүс нь хийхээ хийгээд, хэлүүлэх улсууд нь хэлүүлэхээ хэлүүлээд явж л таараа.

Шинээр ирэгсдэд

Юутай ч өнөөгийн байдлаар танил талгүй, мөнгө муутай шинээр ирэгсэдийн хувь заяа тун ээдрээтэй бөгөөд хөлөө олтолоо нэлээн мянгуутах шинж тэмдэг илт үзэгдэхүйц байна. Олон жил болсон цөөвтөр сайхан айлууд харин гайгүй хүмүүсийг нь өлгийдөж авах аз ховорхон боловч олдож магадгүй байдаг шиг байна. Бусдаар бол Австралид аргаа олоод аятайхан явах боломж хүн бүрт тохиолддоггүй юм байна гэхээр байгаа.

Одоогоор Австрали дахь Монголчуудын хувьд ширхэг ч холбоо, клуб, групп, албан ёсны коммунити гэж юм байхгүй бөгөөд байлгах тал дээр хэн нэгэн Чингисийг хүлээгээд байгаа учраас Чингис нь Австралид гүйгээд ирчихгүй нэн бэрх хүлээлтийн байдал үүсээд байгаа юм байна. Ирээд ч нэмэргүй, ирэнгүүтээ хүлээн зөвшөөрөгдөнө гэж байхгүй юм гэнэ. Булт олноороо бусдыгаа хараад хэн нь ч түрүүлж алхам хийхгүй, хийсэн нэгнээ гоочлоод суух санаатай, үүнийгээ жигтэйхэн ухаантай хүмүүсийн үйлдэл гээд баясаад явдаг цөөвтөр удсан хүмүүс бас байдаг бололтой юм. Дуурайгаад л чимээгүй шиг л явж байх хэрэгтэй байдаг юм байхаа.

Дотроосоо Чингис тодруулах гэхээр довоо сахисан бэртэгчингүүд нь долигонож гүйгээгүй гэсэн асуудал үүсгээд дорвитой юм хийлгэчихгүй, хийчихгүй санаатай суудаг тал байдаг гэнэ шүү. Хүнд нэмэр болох чадваргүйнүүдэд нь бусаддаа гай болох чадвараа хөгжүүлээд суух цаг зав их олддог бололтой юм. Тохироо бүрдэнэ гээчийг нь хүлээ гэх хүн л их байна даа. Өмнө нь цөөхүүлээ байсан юмаа л гэж хаацайлах юм, цөөдлөө цөөдлөө гэхэд Со-д байгаа Их Сургуулийн 20 гаруй оюутнуудын байгуулсан Шинэхэн оюутнууддаа тусалдаг, Монгол хэлний өдөрлөг зохион байгуулаад амжсан Оюутны Холбооны гишүүд нь бид цөөхүүлээ байна, больцгооё гээгүй л бололтой байна шүү. Ер нь яавал болгох талаас нь биш яавал болгохгүй байх вэ талаас нь ханддаг хүмүүс нь энд их удаан байсаар байсан нь нийт олны сэтгэхүйд их нөлөөлдөг бололтой. Тэд бодлоо өөрчлөх эсэхийг нь бол мэдэхгүй, гэхдээ тэдэнгүйгээр байгуулсан холбоо гэж байх ёсгүй гэх гээд байдаг нь харин жаахан инээд хүрмээр л санагддаг юм. Жаахан үнэд орох гэхэд нь үнийг нь төлөхгүй, багадуулаад байгаа бололтой юм. Тэд нь юм бүтээж бий болгохгүй л байна биз, бий болгох гэж байгаа хүмүүсийг нь боль боль гээд байдаг нь харин тусгүй л санагддаг даа.

Одоогоор энд байгаа хэдэн Тэмүүжингүүд цаг нь болоогүй гэсэн үндэслэлээр буурь сууж, бусаддаа зөвшөөрөгдөн, бяр бяд ортолоо нэгдэх хүсэлгүй нийтэч бус Монголчуудыгаа хааш нь хийх вэ гэсэн бяцхан асуудалтай, дэмжиж буй овог аймгуудаа хааяа хааяа цуглуулан бага Хуралдай хуралдуулж, Их Хуралдайгаа төлөвлөн гүйцгээх ажгуу. Юутай ч өмнө нь хэд хэдэн хүмүүс янз бүрийн юм хийх гэж оролдсон боловч дэмжлэг муу авч, халаа сэлгээ үлдээх боломжуудаар огт хангагдаж чаддаггүй байж дээ л гэж дүгнэхэд хүрч байна. Бүгдээрээ л өөрсдийнхөө юу хийж чадахыг эрэлхийлэхийн оронд бусдын юу хийхийг хараад, хүлээгээд, хийчихээр нь бахаа ханатал буруутган, мохоох, мөхөөх талын юмандаа л цагаа их үрдэг гэх юм. Өдийг хүртэл хоорондоо холбоо харилцаа их багатай, эсвэл маш их хагаралтай явж ирж дээ гэхээр байнаа. Бас жаахан санаачлагагүйнүүд нь арай урьтаад ирчихэж. Ирээдүйн элчин энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авч чадах юм уу үгүй юу бүү мэдээ. Бас л төсвийн мөнгө хумслаад, юу ч хийхгүй санаатай суугаад байх вий гэж хий хардсан улсууд л энүүгээр зөндөө байна. Гайгүй л хүн ирж, их юм амжуулах гэж үзэх байлгүй дээ гээд л зөрүүлээд үзэлцээд байгаашдээ, хэхэ. Ядаж юу хийлгэхдээ туслуулах талаараа бодож үзсэн Монгол лав нэг ч алга. Монголчуудтайгаа хэр ойр байж чадах юм байгаа юм мэдэхгүй ээ.

eConference Result

Он удаан жилээр Австралид хэвтэх гэсэн том ялыг эдэлж байж, коммунитигийн чөдөр тушаануудыг давж гарах магадлал үүснэ гэх боловч эргүүлээд тэдний нэг болчихоод, хэнд ч хэрэггүй гэсэн нэрээ зүүгээд, залуу халаагаа үргээн хэвтэж байх эмгэнэлт хувь заяа хүлээж буйг үгүйсгэх аргагүй юм. Танилдаа бол ч харин өөр шүү, хэхэ. Нийгмийн идэвх, зүтгэл нь буурсан дунд насныханыг хүч түрэн орж ирэх залуу үе үүсч эхэлсэн нь сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдэж буй Монгол оюутнуудын тоо толгой гэрчлэх бөгөөд Австралид түр байж байгаад буцах тэдний хувьд тэр бүр Коммунити удирдаад олон жилээр хэвтээд, бусаддаа нэмэр болоод байх боломж муу байдаг бололтой.

Австрали улс нь Өртөг өндөртэй бөгөөд Монголчуудын тэр бүр мэдэж, танилцаад, үр хүүхдээ явуулаад байдаггүй Үл танигдах улс учраас ажлын эрх бүхий цөөвтөр оюутнууд маань өөрсдийгөө л болгоод явахаа л бодно уу болохоос, Монгол оюутны холбоо, Монгол хэлний өдөрлөг, Монголоо сурталчлах уулзалт, Шинээр ирэгсэдээ угтах, Төгсөгчидийнхөө үдэлтийн Парри манатай, ана мана ажил төрөлдөө гүйцгээгээд унадаг бололтой. Мөнгө илүүдэх биш ямар. Юутай ч тэд төлбөрөө хийгээд, өөрсдийгөө тэжээгээд явах бүрэн боломжтойг батлаад явж байгаа нь л сайхан юм даа. Тэрийг нь тэдний танилын хүрээнийхэнээс бусад нь мэдэх шанс одоогоор бага л байгаа даа.

Австрали дахь Монголчуудын компьютерийн хэрэглээ

Хэдэн оюутнуудаас өөр Интернетийн хэрэглээ гадарлаж, доторлодог Монголчууд ер нь байдаг ч юм уу даа. Хов жив, хэрүүл шуугиан л жаахан бичвэл орж ирж хараад, ганц тэр хэсгийг нь онгичиж уудалж, нэмж баахан бухсан, бухимдсан сэтгэгдлүүдээр нэмэр тус болж аваад л гарцгаадаг шиг байгаа юм. Хэ хэ. Бусдаар бол хүнд хэрэгтэй юм тавьбал олж чаднаа гэж нэг байхгүй дээ, хөөрхийс. Хэн нэгнийг л муулсан, уурласан, хэрүүлтэй юмнуудыг жаахан сонирхож уншдаг шиг байна лээ. Туршилтаар лав тэгж л илэрсэн юм даг. Баасан авгай шиг баталгаатай, баримттай ярина шөө. Хүмүүсийг ямар нэг blog, post, имейл сүлжээ руу анхаарлыг нь татъя гэвэл нарийн тактик, сурталчилгаа ямар ч хэрэггүй, зүгээр л жаахан уурласан, мэдрэлтсэн юм л оруулчихад яг болно. Байгаа байхгүй нь мэдэгддэггүй бөөн бөөн Монголчууд гэнэт газрын хаанаас гараад ирэв гэмээр ороод ирнэ шүү дээ. Гарцгүй баригданаа гэж сайхан юм байгаа юм даа, хэн хэн нь хэний фракцад багтдаг, хэдэн хүн ямар мэдээлэлд илүү эмзэг байна энэ тэр нь дороо л мэдэгдчихнэ.

Мэр сэрхэн судалгаа явуулахаар Австрали дахь Монголчуудын хамгийн их хүн сонирхдог бичлэгүүд нь одоогоор яахын аргагүй л хов жив, хэрүүл тэмцэл, сэтгэлзүйн хүчирхийлэл, хогон болон шар мэдээнүүд, гүтгэлэг, доромжлол, хор маажсан зэвүүн үгс … яана даа яана, хэхэ. Тэдний өмнөөс хааяа санаа зовж өгөх зав гараад байх юмаа, лайтай юм.

Бид нар чинь ийм л дэмий юманд толгойгоо мэдүүлэхгүй байх хэрэгтэй шиг байгаа юм. Энд байгаа хэд нь массаараа тийм л юманд ач холбогдол өгдөг байснаас болоод илүү сайхан амьдралд хүрэх хүсэл мөрөөдөлгүй, зүгээр л байгаадаа гацсан, гарцгүй, ямар ч мэдээлэлгүй, мэдлэгээ тэлэх хүсэлгүй, боломжуудаа үгүй хийдэг болчихсон л байдаг шиг байна. Монголчууд маань яагаад сүүлийн хэдэн жилд их бухимдалтай байна гэвэл дандаа бухимдуулахаар юмыг нь сэтгүүлчид түүж бичээд, улам их бухимдуулах нөхцөл байдал үүсгээд байгаа ч байж мэдэх л юм. Тэрнээс сайтай муутай хорвоод сайн сайхан зүйлс, сайн хүмүүс, шударга улс төрч, хөдөлмөрч иргэд, амжилттай бизнесменүүд бас зөндөө л байгаа байх. Бид өөрсдөө муу юм түүж унших гээд байдгаа гөвдөг зангаасаа салахгүй байгаа юм шиг байна лээ. Гоё юм байна, сэтгэл сэргэлээ гэхээр мэдээнүүд массаараа давамгайлаад ирэхээр л ард түмний амгалан тайван байдал сэргэж, улс төржиж дөвчигнөлгүй, урд урдахаа амар жимэр хийж, улс орондоо хэрэгтэй юм сэтгэж эхлэнэ байх даа.

Өөр өөрсдийгөө хичээцгээеэ

Авилгалыг бүгд авч байна гээд л өөрийгөө хүртэл хамруулаад л бичих юм, зүгээр явж байсан хүмүүс хүртэл за за бүгд л аваад байгаа юм байна, би ч ганцаараа л хоцроод яваа юм байна гэж бодтол нь бичиж эхлэхнээ, хэхэ. Би өөрийгөө болон ажлынханаа авилгал авдаггүй, авахгүйг хичээдэг, алдаж явсан байлаа гэхэд засаад авах боломжтой хүн гэж бодож байна гэх хүн байгаа байх, байлгахыг хичээе л дээ. Хүүхнүүд задгайрч байна гэж ирээд л эхнэр, ээж, эмээ, эгч, эмэгтэй дүү, найз охин, төрсөн охидоо хүртэл хамруулж ирээд л бухимдацгаагаад л, ха ха. Өөрсдөө л өөр юмнуудаа сайн ажиллуулаад, ойр тойрныхоноо аятайхан аваад явчихад л болоо ш дээ. Идэр залуусын ур чадвар, Ирээдүйн эхчүүдийн эрдэнэт бие дэндүү хямдарч эхэлсэнд ганц зүйлийг буруутгаж болохгүй байхаа, бид өөрсдөөсөө ч бас шалтгааныг нь хайж, иргэдээ хайрлаж, харамлаж, хамгаалж баймаар байнаа. Өрөөлийн асуудалд хэтэрхий их ач холбогдол өгчихөөд өөрсдөө үмх талх хүртэл хүнд өгчих чадалгүй, өөрөөсөө харамлаад л явж байгаа байлгүй. Өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн хүмүүст нэмэр тустай явах хэмжээнд хүрчихээд дараа нь тэднийг засаж авах ийм ийм ажлууд хийгээд барсангүй, үр дүнд хүрсэнгүй гээд буруутгаж суувал зүгээр юм уу, хэхэ. Уул нь юм хийж байгаа хүн бага ч болов үр дүнд хүрдэгсэн дээ.

Миний ойр орчинд лав тийм ухамсаргүй хүн байхгүй, бидэн шиг хүмүүс бас энэ нийгэмд байдаг юм шүү гэх хүмүүс үлдсэн л байгаасай билээ, хэхэ. Цөөн хүнээс болж, нийт олонхын сэтгэхүйг өөрчилж, буруу зүйлд турхирч байхаар, зөв хүмүүжилтэй, зөв амьдралтай, сайн сайхан яваа хүмүүсийн ааш ааль, амьдрал, зүтгэл, амжилт хөдөлмөр, амьдрах ухаан, арга туршлагаас бас толилуулж баймаар л санагддаг даа. Тэгэхгүй бол залуу үеийнхэндээ үлгэр дуурайл үзүүлчихээр, зөв тийш нь залчихаар сургамжтай, сайхан мэдээлэл маш ховор олдож байгаа учраас Монгол улсыг маань үүрч авч явах дийлэнх жирийн залууст маань бага багаар эвдэрч эхлэхээс өөр зам үлдэхгүй шинжтэй шүү.

Эвдэрсэнээ засаад, хиртсэнээ угаагаад, хазайснаа түшээд, ханилсанаа дэмжээд, дутууг нь нөхөөд, дургүйг нь хүргэхгүй шиг явбал бидний цөөхөн монголчууд бас ч гайгүй шүү дээ. Нэгнийгээ жигтэйхэн супер болгох гээд нүүдэлчин үзлээсээ салахгүй зууралдаж байхаар нэмэр тустай явахаа бодоод, дэм дэмэндээ байвал дээс эрчлэх мэт чинь ч юу ч биш гэжийшүү. Нийтийн хүчээр нэлээн юмны ард гарч болдог тухай бодит жишээнүүд байдаг гэнэ. Нээнтэглэх дуртайнууд маань дор дороо нэгийг санаж, нөгөөг ухаараад, инээгээд л хүрээд ирвэл малийгаад л угтана шүү. Нэг хүнээс хэт их юм горьдох чинь нийгэмшиж сураагүйн л шинж байдаг юм гэнээ. Би ямар ч байсан алдаа дутагдалаа засах тал дээр айхтар их ажил төлөвлөөд л яваа, амжилттай сайн яваа хүмүүсээр арга заалгахаас өгсүүлээд л ажил их байна шүү дээ.

Ялангуяа Австрали гэх мэт гадаадын улсад амжилтанд хүрсэн Монгол хүний амьд жишээнүүд бодвол зөндөө л байгаа л байх, тэднийг хайж олж, нээж илрүүлэх нүсэр ажлын явц амжилт муутай байгаа ч эрлээ үргэлжүүлсээр байх хэрэгтэй байна.

Бид хаана явна

Яг одоогийн байдлаар бол Австралийн Монголчуудын амьдрал сүртэй дээшилж, учраа олж сайхан амьдраад, мэдээлэл сайн аваад, дийлэнх олонх нь цагаан захтны /оффисын/ ажлын зах зухад хүрч амжаагүй байгаа болохоор Интернет, имейлийн хэрэглээний талаар ойлголт их муутай байгаа. И-мейл явуулахдаа хүртэл эхлээд зөвшөөрөл авчаад дараа нь явуулаа гэнээ. хэхэ. Эхлээд болох уу гэсэн и-мейл явуулах юм байх. Тэрийгээ бас явуулж болох үгүйг нь мэдэхгүй ш дээ. Inbox-оо шалгахгүй их удчихдаг болохоор байж байж ганц ороход нь ганцаас илүү и-мейл ирж уурыг нь хүргэдэг л юм байх.

Австраличуудын ард түмнээрээ хэрэглэдэг, нэг нэгнийгээ хайж олдог, хайж байгаа хүнээ олоход нь тусалдаг Цагаан хуудасны талаар ор тас мэдээлэлгүй болохоороо хаашдаа нийтэд илэрхий байгаа хаяг, утас энэ тэрийг жигтэйхэн хуулиар хамгаалуулах гэсэн хувийн нууцад оруулдаг юм байхаа, хэхэ. Хүн амьтаныг өөрийг нь олчих вий гэсэн айдас тээж амьдардаг хүмүүс их байдаг шиг байна, аргагүй байх, австралийн визийг нь албан ёсоор авах тал дээрээ амиа бодоцгоодог, арав хорьхон хүнээр танилын хүрээ нь дуусдаг хүмүүст проблем их шүү дээ. Танилыг нь олж өгөхдөө болгоомжтой хандахгүй тус болох гэж яваад өөрсөд рүүгээ ус цацуулав даа. Хувийн туршлагаас маань хамгийн чухал нь энэ шүү.

Ер нь энд удсан улсууд нь мэдээ мэдээлэл авах, сонин унших энэ тэрийгээ утсаар ярилт, хов живээр орлуулсан байдаг шиг байнаа. Дараа нь буух эзэнгүй, буцах хаяггүй, баримт болж үлддэггүй болохоор юу ч гэж ярьсан болдог шиг байгаа юм. Яасан ч сайхан завтайнууд нь ч надад олддог юм, завгүй гарууд бол ч надад бүү хэл өөрсөддөө ч олдохгүй л гүйж яваа даа, хэхэ. Хэл ам ихтэй болохоор хэдэн залуучуудаа ч юм бичүүлэхгүй юм. Энд тэнд нэг юм тэмдэглээд үлдээчихсэн байвал дор нь доромжилсон, бүдүүлэг үгсээр утаад л унана шүү дээ. Яагаад ч тэгээд юм бүрийг бараан шилээр харж, бараан өнгөөр будах дуртай болчихдог юм бүү мэдээ, дуурайгаад барайхад хүргэх хүмүүс бас Австралид түрүүлээд гүйгээд ирсэн юм шиг байна шүү. Тэгээд бас нийтэд зориулсан материалуудын хэрүүлтэй хэсгүүдийг нь битгий устгачихаарай, ахиухан хүнээр харуулаад авъя гэнэ үү. Өөрсдөд нь тэр хэрүүлтэй юмыг нь контролдох эрхийг нь өгчий л гэсэн, өөдтэйхэн байгаад, хөтлөөд явах чадал нь хүрэхгүй л байна. Чаддаг чаддагаараа л нэг нэгэндээ нэмэр болъё гэмээр л санагддаг. Чадлаа хүргээд давсан юм хийгээд суух хүн гараад ирээсэй гээд л хорыг нь маажаад сууж байна шүү дээ. Мэргэжлийн бус маниусыг хүртэл санаа тавихад хүргэж байгаагаасаа мэргэжлийнхэн нь ичээсэй дээ. Өөр хийчих хүмүүс байгаад байвал мануус илүү юманд сэтгэл тавиад явж байхгүй хичнээн амар вэ.

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=90880&catid=209

Блог гэж юу вэ-г мэдэж авцгааяаа ард түмээн

За лав миний мэдэхийн Блогийн талаарх ойлголтоо сайжруулбал зохих Монголчууд Австралид одоогоор асар олон байгаа. Их л олон жилээ гадаадад гахай шувууны мах идэж өнгөрөөсөн, гадаад хэл мэлэндээ ч овоо л болцгоосон юм байна. Одоо тэрнийхээ хэргийг нь гаргах тал дээрээ маш санаачлагатай байж, дэлхий нийтийн мэдээллээс хоцордоггүй, ялангуяа Интернет, компьютер, вэб, блог, блоггерийн талаар ёстой улаан нооль, ногоон нооль, нойлын нойлын ногоон тэгнүүд гэгдэхээргүй болох хэрэгтэй байнаа. Ийм чигээрээ байхаа болихгүй санаатайнууд нь хэд хэд авалцаад, гөвөлцөөд л байгаа харагдсан, ийм хэвээрээ байхаас ч аргагүй байдаг байх дөө. Хэ хэ. Тraditional journalist-д хамаатай юм болгоныг блоггерүүдэд наачихаж бас болохгүй шүү. Интернетийг бол зөвхөн хэн нэгний өмч биш, мэднэ чадна, чи боль гэчихээд мэдээд, чадаад байгаануудаасаа харуулахгүй л юм бол мэдэхгүй, чадахгүйнүүд нь л илрээд их ичмээр байдалд оржийшдээ, хэхэ. Мэдлэгийг нь хэрэглэе, хэргийг нь гаргаж сурчихаач, хийгээд өгөөч гэдгийг ямар хэл дээр хэлж, ойлгуулах ёстойгоо мэдэхгүй л явжийшд.

Блоггер бол хэвлэн нийтлэгч, зохиолч, за бүр цаашлаад утга зохиолын мэргэжилтэн, бүүр тэрнээсээ халиад засгийн газар, албан ёсны байгууллагуудын вэб сайт шиг утга агуулгатай, контенттэй блог бий болгохгүй юм бол эзэнтэй нь байлдаж байгаад эзнээр нь блогийг нь хаалгана гээд зарим нь юугаа яриад явжийнаа, шүүх цагдаагаар л байнга далайлгасан хүмүүс л байхын, яасан ч сайхан завтай шүүх цагдаагийнхантай танил юм. Танилтай хүмүүст тал засахгүй бол бас болдоггүй л юм шиг байшд, хэхэ. Засгийн газар нь харласан тэдэн монгол байна гэнээ гээд вэб дээрээ бичээд сууна гэж яаж ч бодсон байхгүй шдээ. Хуулийн дагуу ийм байна гэсэн юм олохдоо Засгийн газрынхаа вэбээр л орчихно биз, бодит амьдрал дээрээ юу нь ямар байна гэдэг нь хүмүүст илүү сонирхолтой байдгаас болоод блогчидын арми асар их хүчээ авчихаад л байна даг. Хувь хүний үзэл бодол хэзээд л сонирхолтой байдаг, зүгээр л нэг формаль мэдээлэлд хүн санал дүгнэлт өгөөд байна гэж байхгүй, тэгэхээр чинь тийм эргэх холбоогүй юм яаж ч бодсон цаашаагаа сайжрах, санаа өгөх гарцгүй л болийшдээ. Тэгээд ч тийм засгийн газрын хэмжээний юм хийх чадвартай хүмүүсийг юм хийхийг нь (тэгээд бас үнэгүй хийх ёстой гэжугаа, хэхэ) хүлээсээр хичнээн их цаг алдсаныг харахгүй л байгаа юм.

Австрали дахь Монголчууд нь татвар төлөөд тэрийг нь зарим удирдан, з.б-лах авъяастай хэд нь зөв зарцуулаад, чаддаг мэддэг хүнийг нь цалинжуулаад, тал талаасаа чанартай юм босгох нь хаашаа юм гэхээс сэтгэлээрээ үнэ хөлс нэхэхгүй янз бүрийн юм туршаад яваа хүмүүсийгээ чаддаггүй, сонирхдоггүй бүхнийг нь хийлгэх гээд байж таарахгүй л байх. Бүхнийг чадагчид нь эхлээд эхээс төрцгөөчихвөл мань мэтийн жижигчүүлтэй шүүх цагдаацалдаж тоглоод байх шаардлагагүй л болийшд. Нэг нь жигтэйхэн бүх талбарт төгс төгөлдөржөөд бусад нь зүв зүгээр юу ч чадахгүй, хийхгүй, хараад л хэвтэж байх талаар мөрөөдсөн, багаар ажиллах чадваргүй, байгаа тогооноосоо холдож үзээгүй хүмүүстэй бага шиг л орооцолдохгүй бол үнэн ядаргаа зүдэргээ юмаа, ядахад хүний хэрэгт хүрз бариад дайрцгаах завтайг нь яанаа, арай л дээр юманд ашиглачихмаар л байх юм даа, хэхэ. Ядахад тийм хүмүүсээр дүүрчихсэн газарт юм хийчих хүмүүс нь хурдхан шиг ирж, нэмэгдээсэй дээ.

Төгс систем гэж хэзээ ч байдаггүй, барууны хөгжилд хүргэсэн системүүд хүртэл алдаа дутагдал ихтэй л байдаг даг. Төгс хүн ч гэж байдаггүй, хүн хүний хэлсэн бүхэн рүү савчаад байвал хүн байхаа болих шинжтэй. Төгс хүнтэй чинь төгс хүмүүс л харьцаж, хамтран амьдарч чадна. Бүгдээрээ төгс бус юм чинь одоо яах ч арга алга байшдээ, хэхэ.

Улсуудын уурыг хүргэж, мэдрэлийн утсаар нь мэталл рок тоглох шилмэл 100 арга (ширээний ганц номоор тодроод байгаа. Мэдрэл муутын дүрд хувирч мэлийлгэж, мэлтийлгэх ч амархан байна даа)

Алдаа дутагдлаараа бусдын анхаарлыг татдаг маркетингийн арга хүртэл байдаг гэжийшүү. STOP sign дээр нь зогсдоггүй хүмүүст зориудаар SPOT гэсэн замын тэмдэг тавьж өгдөг арга хүртэл байдаг гэнэ. Бурууд нүд хурц гэгчээр, завгүйгээ гайхуулдаг баагийнууд хүртэл Book гэхийг Bood болгоод явуулчихангуут гэнэт сонирхож эхэлж байна гэнэ. Мэдээжийн юмыг мэдэхгүй дүр үзүүлж зальдах чинь бас олныг цочроодог, чухал арга юм гэнэ шүү.

Мэдрэл муутгагчид

Одоогийн Австрали дахь Монголчууд юмнаас өө сэв хайх маш дуртайгаа байнга илэрхийлдэгийг хэлэх үү, өөрсдийнхөө мундагийг байнга гайхуулдагийг ч хэлэх үү. Мундагаа үзүүлчих юм одоогоор байдаггүй болохоор бусдыг гоочилж /шүүмжлэх биш шүү/ байж мундаг нь илэрдэг. Тйим ч болхоор мундгачуудад нь зориуласан бөн бөөн өө сэбтэй юм хүргүүлэж бөн бөөн баримд цуглуулхад маши амрахан. Эгдүү хүрмээр инээдтэй хүмүүсийн сэтгэлзүйгээр нь тоглох хааяа сонирхолтой л байдаг юм. Гэхдээ их зовоочихно гээд хааяа өрөвдчихдөг юм, хэхэ. Өөдгүйтээд байвал өө сэвтэй л юм сайн үйлдвэрлэх хэрэгтэй, харин буцааж сөнөөх устгах тал дээр биш засаж сэлбэх тал дээр санал нийлдэггүй хүмүүстэй юу ч ярих хэрэггүй. Гэхдээ тэр амьдралд нийцэхгүй юм яриад байгаа гарууд ч бас яах вэ, бүүр хөгтэй, хөгжилтэй хүмүүс ч бас байна.

Зарим нь ч бүр тэр байтугай бидний хүсэлд захируулан, бидний санаанд таарах юмыг л эзэмшлийнхээ блогт тавьж бай гээд цөөхөн хэдэн блогийн ЭЗЭД рүү нь дайрч давшилсан хэрэг гарч л байна. Өөрсдөө чадахгүй байгаа тэдэнд бусдын хэрэг хамаатай л байдаг байх нь. Өөрсдөд нь туслаад өөрсдийнх нь юмыг хийгээд өгчихье гэхээр Өөр биччихээр юм олддоггүй болохоор Өрөвдмөөр байдалд орцгоосондоо хөөрхий. Заримдаа ч so nasty comment үлдээх таньдаг гарууд ч байж л байдаг, хэнийг нь мэдсээр байхад, хэхэ. Зүгээр байхад зүгээр байгаарай гэчихмээр хүнд хүнд гарууд хүртэл өөрийг нь мэдэхгүй байна гэж бодоод л баясаад явдаг шиг байгаа юм. Гэхдээ ч тэд нар хөгжилтэй, инээдтэй л дээ, завтай үед зугаа гаргаад хөөрхөн л байдаг юм. Залуу хүмүүсийн сэтгэлд ямраар тусч болох талаар нь угаасаа гадарлах доторлох манатай хүмүүс л дийлэнх дээ. Яахав яахав тэгж л байхаас. Хурдах дөжирч л сурах асуудал үлдэнэ биз.

Гэхдээ тэд угаасаа л чамаас илүүг нь хийе гэх нь байтугай чадахгүйг чинь нөхөөд, сайжруулаад өгье гэхгүй л дээ. Уртаашаа ч цөөхүүлээ юм чинь яахав дээ, байгалийн шалгаралаараа ганц нэг нь дөнгөж муухан, мяахан юм үлгэн салган эхлүүлж л байгаа биз. Аминдаа л амьтан хүнийг арвалзаад байхаар нь окей, ойлголоо, бодлыг чинь хүндэтгэж үзнээ гээд хэд хэдэн блогийн эздээс гуйж түр хаалгаж нэг үзлээ, нэлээн их устгал явуулж ч тусаллаа, сэтгэл нь ханаж цадашгүй амьтдын асуудлыг бол яах ч арга алгаа. Чадлаараа хичээсэн шүү л гэе дээ. Устга гээд л уурлана, улсын шүүх цаана нь байна ч гэх шиг, хэхэ, устгачихаар устгаад байдаг гээд л уурлана, улсынх нь шүүх нь бас л тэнд сүрдүүдгэнд нь гүйж өгөөд л явахын, яалгах гээд ч байгаа нь ч мэдэгдэхгүй, ялгаагүй л харилцааны асуудалтай, ядахад тэрүүндээ засвар авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн дэргэд яах ч үгүй байгаагаараа л байж байсан нь амар байдаг шиг байна шүү. Австралийн Монголчуудын нэлээн томхон хэсэг нь л сөнөөх дуртай байгаа юм байна, бүтээх хүмүүс нь хаанаас гарч ирэхийг нь харуулдаад л байж байна, хурдхан олшроод өгөөсэй л гээд залбирч сууя.

Залуу халуун явахад нь хомбуутаа /компьютер/ гэж юм нь байсан биш ямар, зарим хүний хувьд ч арга ч үгүй байдаг байх дөө. Хөгшин хүмүүс залуустаа үнэт үгээ хайрлахдаа цаг хугацааны өөрчлөлт, орчин нөхцөл байдлыг нь бодолцож байж цэцэн сургаалиа айлдвал биелүүлэхэд амар л байгаа юм. Залуус бол ч нөгөө муу үг авахаа өнгөрсөн төгцөгнүүдэд юугаа ч хэлэхэв, хэлүүлээд л, хичээсэн дүр үзүүлээд л байж байхгүй бол бас болохгүй ш дээ. хэ хэ. Өвгөчүүл, эмгэчүүл харин өөрсдөө дурандаа өөр хүмүүсийн территороор бэлччихээд олон долоон юм яриад бусдын газар нутгийг дэлбэлж, дэвслэх талын юм мөрөөдөөд явахаар өөрсдийнхөө бэлчээртээ тааваараа байж байвал өлзийтэй л баймаар. Бэлчээрийг нь зааж өгий гэхээр хэрэндээ бас нэрэлхүү. Хэт хэлбэрддэг, хэлэмгий доломгой, хэнд ч хэрэггүй амьтадын дэргэд Хэнэггүй, тоохгүй байж сурвал нэлээн юмны ард гарч амжих юм шиг байна. Хөгшчүүл бол мэдэхгүй юм ихтэйгээсээ ичээд, нэрэлхээд байдаг шиг байгаа юм, нэрэлхлээ гээд нэр нь хаашдаа л идэгдэж байна даг, туслуулмаар байвал ноу проблем ш дээ. Туслаад бас сайжруулаад өгвөл бүүр ч дажгүй л байна. Гэхдээ ч бас муу хэлэлтгүй ээ. Нэлээд үр дүнд хүрч амжсан олон тохиолдлууд бас байгаа нь сайхан даа. Устгуулна гээд дайраад байдаг хүмүүс ухамсар суугаад гуйгаад гүйсэн том том дэвшлүүд ч байна.

VIC Mongol Community

Ер нь ч урьдынхыгаа бодвол сүүлийн үед зарим нэгэн нааштай өөрчлөлтүүд нэлээн гарч эхэлж буй бөгөөд бүх мужын Монголчууд хоорондоо холбогдож чадсан, зарим мужынханы Бага хуралдай амжилттай явагдсан, тухайн мужынхантай нь биеэр уулзсан, Австрали даяар хэрэн хэссэн Монгол хүмүүс байдаг болсон, мужууд өөрсдийн суурин төлөөлөгч хийх Монгол хүнтэй болж, мэдээллийн самбар, блог ажиллуулдаг болсон, имейл сүлжээтэй болж, байгаа хотынхоо монголчуудын бүртгэл хөтлөх болсон гэх мэт сонирхолтой зүйлс мэр сэр дуулдаад байдаг болжээ. Шинээр ирэгсдээсээ хувийн зүгээс хүсэхэд Австралийн Монголчуудыг эв нэгдэлтэй, хүчирхэг коммунити болгож, Монгол гэсэн нэрийг Австралид таниулахад үнэтэй хувь нэмэр болоод, бусад Монголчууддаа хэрэг болох боломжуудыг эрж хайгаад яваарай. Таны мэдлэг, чадвар бидний дутууг нөхөж, дундуурыг гүйцээж явах болтугай. Нэгнийхээ чадахгүйг, нөгөө нь нөхөхөө л бодож байгууштай. Хүн амьтныг ашиглаж чадвал ашиглаад, ашиггүй юмыг нь өөрсдөө нөхөлцөхөө л бодоод явжийвал барав шүү. Юм хийж байгаануудыгаа л чичлээд суухаар, хийхгүй байгаануудаа л хатгаад сууж байсан нь арай дээр байдаг юм гэнээ. Хийж байгаанууддаа гай тарилгүй шиг, дэмжлэг үзүүлээд сурчихвал за тэгээд бүүр ч болоод явчихаж байгаа нь тэр.

Доорх мэдээлэл нь одоогоор Австралийн муж, хотуудаар тархсан цөөн Монголчуудын тухай бага сага тэмдэглэж үлдээсэн цорын ганц (миний мэдлэгийн хүрээн дэх) зүйл болно. Маш олон янзын мэдээллийн эх үүсвэрт үндэслэн өөрийн хувийн дүгнэлтэнд тулгуурлан бичигдсэн тул та бүгд өөр өөрийнхөө хувь нэмрийг оруулж, бусадтайгаа бас юу мэдэж авсанаа хуваалцвал баярлах болно. Миний нүдний өнцөг хааяа буруу зүг рүү харчих гээд байдаг тал бий. Зөв өнцөгнийх нь линзийг нүдэндээ тааруулах санаатай л эрэлхийлээд явж байна. Өөдтэй чиглүүлээд өгөхөөр юм олдохгүй байгаа нь олж чадахгүй яваа нөхрийн л буруу болж таарч байх шиг байна даа.

Мэдээлэл илүүдлээ одоо боль гээд байгаа мэдлэг ихтэй нөхдүүдийн хав дараад байгаа мэдээлэл чанарын шаардлага хангах эсэх нь одоогоор мэдэхийн ч аргагүй байгаа ба мэдээлэл үнэхээр байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа. Юу гэвэл тэдний мэдээлэл хүлээж авах сенсор нь ажиллагаагүй, эсвэл дутуу ажиллагаатай нь байнга мэдрэгдэж байдаг тул мэдээллийн боловсруулалтыг хэрхэн хийдэг нь ойлгомжтой байдаг. Мэдээллийн илүүдэлд оруулчихаар мэдээлэл өгөх Монголчууд бүү хэл, Монголчуудын илүүдэл үүсчихээр тооны Монголчууд Австралид байтугай Монголд лав алга шиг байнаа. Зарим хүний хувьд хэрэггүй мэдээлэл, бусад хүнд уух ус, амьсгалах агаар мэт хэрэгтэй зүйл байж болдогийг миний туршлага хэлээд л байх юм. Туршлагатай Монголчууд нь надаас өөр юм туршаад яваад байсан бололтой. За бүр лово олдож, кoрова холдлоо /үг олдоод, үхэр холдоод талийлаа гэжийгаамаа/, Австралийг сонирхож байгаа бол, Австралийн аль нэг хотод байгаа бол аль муж нь Монголчуудад хамгийн ээлтэйг, аль нь ямаршүү төрлийн хүмүүст тохирохыг нь мэдчихмээр санагдаж л байгаа биз дээ.

****************************************

Capital city: Canberra
Map of Australia
map

All states Mongolians

Австралийн хамгийн их хүн амын төвлөрөл нь буюу 21 сая хүн амын 75 хувь нь Сидней, Мелбурн, Брисбен болон бусад мужын нийслэлүүдээрээ байх бөгөөд хотын төвдөө өндөр байшин барилгатай, нийтийн орон сууцтай, хотоосоо гадагшлах тусам лагерь шиг орчинтой, зуслангийнх шиг модон байшинд ард түмнээрээ амьдардаг. Гэхдээ их төвлөрсөн хотууд нь хотоосоо гадагшиллаа ч нийтийн байруудтай, хаус цөөтэй, газар гэж тамтаггүй үнэтэй байж байх вий. Хамгийн хүйтэн муж болох Тасманидаа хүртэл халаалтын систем тас байхгүй. Харин хаашаа ч орсон хүйтнээр үлээдэг, хөргөгч шиг газрууд л дүүрэн байна. Эндхийн цаг агаарыг Монголтой харьцуулбал Мөнхийн зун байдаг газар байна. Цастай ёолкоо л маш их санахаар юм байна. Өвлийн хүйтэн шөнө нь хүртэл Монголын зуны зэврүүхэн өдөр шиг л байх юм.

Territory 1. ACT, Canberra – 0,32 сая. Австрали улсын нийслэл. (Population source – AU Bureau of Statistics 2007)

2007 оны байдлаар Канберрад 30 орчим Монголчууд байна. Эднээс 11 нь эдийн засаг, олон улсын харилцаа, бизнес, санхүүгийн чиглэлээр мастер болон бакалаврын зэрэг горилон АҮИС-д суралцаж байна. Хувиараа төлбөрөө төлөөд суралцаж буй 2, тэтгэлгээр суралцаж буй 9 хүн байна. Тэтгэлгийн хувьд 6 хүн – AusAID, 2 хүн-IMF(International Monetary Fund), 1 хүн – ADB(Asian Development Fund). Оюутнуудаас бусад нь эдгээр оюутны гэр бүл, үр хүүхдүүд. http://actmongols.wordpress.com

Энд байдаг оюутнууд голдуу 30-аад монголчууд маань цэвэрлэгээ, гал тогооны ажлууд их хийдэг гэж дуулддаг даа.

State 1. NSW, Sydney – 6,55 сая оршин суугчдаараа Австралийн хамгийн их хүн амын төвлөрөлтэй мужаар 1-д шалгараад байна. 4,12 сая нь Сиднейд амьдардаг. Монголчуудын тогтсон тоо бүртгэл байхгүй. 500 гаруй Монголчууд байдаг гэсэн дам яриа л байна (тал нь хар л юм байх, тархай бутархай байдлаар дүүрэг хоорондоо нүүдэллэн амьдарч, уулзалддаг хүрээнийхэнээсээ бусадтай нь баяр ёслолоор л бараагаа харалцаж амьдарцгааж байна). 2007 оны наадмаар хэлсэн консулын үгнээс ойлгохдоо бүртгэлтэй 200-300 монгол, бүртгэлгүй бас тэр тооны монголчууд яваад байна л гээд байгаа. Гэхдээ миний хувийн тооцоогоор бол үүнээс хамаагүй олон байгаа. Манайхан ямар консулд бүртгүүлэх биш, надаас өөр монголтой ямар ч контактгүй зөндөө л монголчууд байдаг л юм шиг байна. Надтай масслаагүйнүүд нь мэдээж тэднээс ч олон л байж таараа.

Энэ хотын Монгол коммунитигийн түүх 10 гаруй жилийн өмнөөс эхлэх ба АУСАИД-р болон бусад хурал, тэмцээн,олон улсын арга хэмжээ, олимпоор далимдуулж ирсэн арав хориодхон Монголчуудтайгаар түүхээ эхэлжээ. Эдгээр цөөхөн Монголчууд маань тоогоо нэмж чадалгүй нэлээн олон жил явсан ба зарим нь буцаж, цөөн хэдээрээ нэмэгдсээр сая л сүүлийн хэдэн жилд огцом үржсэн байна. Анхдагчуудад маань амьдрал тун хэцүү байсан ба визний талаарх мэдээлэл муу, ажил олгогчид болон танил тал, найз нөхдийн сүлжээ огт байдаггүй байснаас болж сүүлд ирээд учраа олоод, визний төрөл бүрийн тусламж авч чадсан бусад Монголчуудтайгаа ямар нэг холбоо харилцаа багатай, тусдаа оршин тогтносоор иржээ. Сиднейгийн оюутан монголчуудын тоо толгойг гаргах боломжгүй ч сүүлийн үед нэлээн давалгаалж буй тул тэд нь бас нэг групп үүсгэхүйц болж томрох хандлагатай байгаа. Гэхдээ учиргүй бүгдээрээ нийлж бариад байдаггүй, их л завгүй гүйлддэг хүмүүс юм байх. Нэг нэгэндээ тусалдаг сайхан уламжлал тогтох болтугай.

Одоогоор Сидней хотын уулзалддаг хүрээний Монголчуудын тоо толгой 200 дотор багтах ба ёоз ёозын, есөн жорын монголчууд байгаагаас болоод хэсэг бусгаараа 20-80 хүнтэй фракцуудад хамрагдан нийгэмшиж байна. Сидней хотоос бусад газруудын Монголчуудын хувьд Консулын талаарх ойлголт тун маруухан, ер нь бол байдаг эсэхийг нь ч ихэнх нь мэддэггүй, ямар үүрэгтэй, юу хийдэг, Монголчуудад юугаар тус болдог талаар нь бараг мэдээлэлгүй байдаг ч, энэ Монголын өргөмжит консул гээч нэгэн нас дээр гарсан Австрали өвөө Сиднейд байрладаг давуу талтайн хувьд Сиднейгийн Монголчуудад чиглэсэн уулзалт, баяр ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулах гэх мэт нэлээн юм хийгээд байдаг бололтой юм. Бусад үйл ажиллагааныхаа тухай public-д танилцуулах нь бага, консулын вэб нь мэдээ мэдээлэл хүргэхэд чиглэгдээгүй, зөвхөн тэднийг хайж олоход зориулсан хаяг, утасны мэдээлэлтэй статик вэб л байдаг тул юу хийгээд, хаагуур яваад, Монголтой холбоотой юу болоод өнгөрчихөв тал дээрээ Австралийн Монголчууд үнэхээр мэдээллээс маш хол, Монголд юу болоод өнгөрөв тал дээр л нэг жаахан бараан бүрхэг мэдээлэл бүхий хэдэн монголын шар сонингуудаа уншиж байна. Австралид юу болоод өнгөрөв, Австралийн Монголчуудтай холбоотой ямар юм болоодохов тал дээрээ ихэнх монголчууд консулаас мэдээлэл горьдох ч эрхгүй сууцгааж байх шиг байна.

www.mongolianconsulate.com.au Консул өвөө маань харин нэлээн сүүлд бусад мужуудаар зочилж, тэндэхийн монголчууд маань барааг нь хараагүй ч баахан л яригддаг байсан хүнээ харах боломж гарч байгаа бололтой дуулдаж байна.

Сидней хотод өнөөгийн байдлаар монголчуудаас Ажилчин ангийнхан нь л голдуу байдаг, Австралийн хамгийн өртөг өндөртэй, ажлын олдоц, үнэлгээ сайтай хот боловч нийтийн тээвэр, байрны үнэ болон амьдрах зардлаараа бусад мужаасаа үнэтэй. Гэхдээ хятадын хороололд Монголын бараан зах шиг хямд эд зүйлс зардаг.

Хүүхэдтэй оюутнуудын асуудал жаахан хүндхэн, сургуульд хүүхдээ сургахад төлбөртэй. Одоогоор тэр нь хамгийн хямддаа жилийн 4500 доллар байна. Монголчууд олон учраас мэдээлэл солилцох, монгол руу карго ачуулах, ажил төрөл олох, визний асуудал янзлах тал дээр бусад бүх хотоосоо илүүд тооцогдоно.

Монголчуудын хавтгай архидалт, зодоон нүдээн, хулгай, хүүхэн шуухан оролдох энэ тэрийн асуудал бас мэр сэр дуулдаад байдаг гэнэ шүү. Гэхдээ арай ч Европод байдаг шиг массаараа тэгж дарвихгүй л дээ. Гайгүй, аятайхан хүмүүстэй нь дотно шадарлаад яваад байх боломжтой л юм шиг дуулдаж байна. Монголд байгаа архинд нэвчсэн, ар гэрээ тонож суудаг азгүй тахиануудын дэргэд ч арай дээр, Австрали гээч улсад нь ямар ч байсан ажил шүү юм үлгэн салган хийгээд архины мөнгө төгрөгөө таслахгүй олоод л байхаар аягүй дажгүй газар байна гээд ам сайтай л байдаг гэнэ шүү. Ажилтай хүмүүс юу гэж л тэгээд арав хорин өдрөөр тасралтгүй гарридав гэж, ажлаа алдаг оног хийх гээд архидалтаа аятайхан зохицуулдаг л бололтой юм. Залуучууд бол харин хамаагүй тэгж архичидтай урт удаан хугацаагаар уулзаж учирч, цуг үлдэж доргих гэж байгаа бол их л сэгсрүүлдэг дуулдаж байна. Хүн л юм чинь мод төмөр чулуу биш, тасархай мэргэжлийн гаруудтай хүч үзвэл ТАС компанийн захирлын орон тоог бөглөөд, цаашаа ер нь Гималайд авирч, Гарричдын эгнээнд элсэж, Бурхдын олимпод оролцох эрх ч нээлттэй байна гэжийшүү. Боломжтой бол гялс үзэгдээд л арилах, эсвэл нарны эрт, насны залууд замаа бодох нь ядуусын хувьд зөв шийдэл байдаг юм байхаа. Парри марриныхаа зардлыг бусад мужынхан шиг анхаасаа зөв тооцохгүй, цуглаж үлдсэн хэд нь хамаг юмаа хамж шимж ууж дуусгачихаад ахин дахин ойр хавьд нь байгаа үнэтэй архины дэлгүүрүүдэд орлого оруулна гээд гүйцгээгээд байдаг сурагтай. Монголчуудын парридах /гарридах/ гэж байгаа газрын ойрхон явуулын архины мухлаг энэ тэр ажиллуулбал саятан болох чинь санаснаас ч ойрхон байж магадгүй л юм гэнэ. Хэ хэ. Залуучууд нь тусдаа тэгж задгай авах талын юм зохион байгуулах гэхээр балчирдаад байдаг бололтой юм. Тэгж байгаад сурцгаах юм байгаа биз. хо хо.

Эхнэр хүүхдээсээ хол яваа эрчүүд гэх мэт эр хүйстэй Монголчууд давамгайлсан болохоор Сидней дэх Монгол охид, хүүхнүүд нь барагтай бол бусадтайгаа орооцолдоод байхгүй, цугтаа гарч орохгүй холуур явдаг шиг санагдсан. NoA-Not Available хүүхнүүд л socialize хийгээд явах юм. MBA-Married But Available-н тухай онигоо чинь энд Сиднейд яригдвал хүйс нь солигдож таарах байх. Гэхдээ арай ч бас алмасан царайтай айлын авгай нарыг айлгаж ичээхээр их дутагдалд орж амжаагүй, арваадхан л жилийн настай коммун юм байх. Америкийн зарим хотуудаар байдаг шиг плакат наагаад ч хамаагүй үзнэ гээд дайраад байдаг шиг биш байгааг бодоход бас дотроо бодолтой, дороо суурьтайнууд нь одоогоор массаараа олон байгаа бололтой. Австралид нөхрөө явуулсан авгайчууд сэтгэлээ чилээх шаардлагагүй юм шиг байна. Хүүхэн эргүүлье гэсэн ч энд одоогоор олдоц муутай л байх. Гадаад хүүхнүүд дэгээднэ гэдэг ядуу давхрагын Монголчуудад мөрөөдөөд байх зүйл биш шиг байна шүү. Ганц нэг хүмүүст олдох гээд ч байгаа ч юм шиг дуулдаад л байгаа. Гэхдээ мэдэхгүй. Бусад газраас наашаа сонирхоод байгаа залуучуудад хэлэхэд Сиднейд Монгол охид, хүүхнүүд олдоно гэсэн горьдлого чинь шанс муутай шүү л гэе дээ. Хятад, японуудыг л чихдэх нь хаашаа юм гэхээс.

Халхын хавтгайгаас хальсан хацар гоо охид маань, алс холын Австрали улсад ирж айлын авгай, аймшгийн яашка хийх гээд явж байна ч гэж юу байхав, явж байгаанууд нь WA, QLD гэх мэтийн жижиг газруудын хөдөө сум, тосгодоор л бэлчээд, том хотуудаар байгаанууд нь сурч боловсроод, хөдөлмөрлөөд, бүр болохгүйнүүд нь бодвол ганц нэгээрээ, мэр сэрхэн өөр юмаараа амиа борлуулаад л байж байдаг бололтой юм. Томчуудад зориулсан зарууд нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь дэндүү чөлөөтэй, “Hot Mongolian Babe” энэ тэр гэсэн зарууд явж л байдаг юм гэсэн. Муусайн өвөрүүд, хятадууд л хаа газар Монголын маань нэрийг худалдаж идээд явах юмдаа гээд л уур хүрээд л байж байдаг даг. хэ хэ. Чингис хаан, Mongolian BBQ гэсэн нэрээр резинэн махтай, дан хятад хоол зараад явдаг ресторанууд хэд хэдээрээ л байдаг даг.

Ер нь Сидней хотын төвийг Азийн аль нэгэн хоттой андуурахаар байна гэж анх ирэгсэд бүгд л дуу алддаг даа. Энд Дундад азиуд, туркууд, арабууд болон хятадууд ихтэй санагдаж байна. Австраличууд нь хотоосоо их зайдуу амьдардаг бололтой. Байшин савгүй Австрали хүн ч гэж бараг алга. Ажлынхан бүгд л зээлээр ч хамаагүй газар, хаус авчихдаг болохоор би ч бас Австралид авсан байр байхгүй гэж гайхшийг нь барж байхаар гээд байгаа л гээд бардамнаад явж байдаг даа. Энд авсанаас Монголд аваад тавьчихсан нь бидний хувьд зөв шийдэл байсан юм. Сидней гэж ёрын үнэтэй, үл хөдлөх хөрөнгийн үнээрээ дэлхийн тэргүүлэх 10 үнэтэй хотын нэгэнд байгаа болохоор, бас залуу улс болохоор яаж ч том хөдлөх гээд ашиг харагдахгүй үе таарах юм, Аделейд, Перт зэрэг арай жижиг газрууд руу явж хаус авцгаадаг ч юм билүү гэж хааяа бодогдох л юм. Гэхдээ л австралид 10 нугарсан үнээр хуучин юм авч байхаар, Монголдоо шинэ юм шовойлгож байгаа хүмүүст нь туслая гээд зоригтой хөдөлсөн нь зөвдөж, зарим хүмүүс маань бүр Монголын нөхцөлд тэрбумтангийн босго алхахдаа тулаад байгаа явдал ч гарч байна шүү. За тэр Монголын асуудал ч яахав, Австралид бэлэн мөнгө босгож чадаад байгаа хэдийгээ Монгол руугаа хөрөнгө оруулбал!? гэсэн мессеж нисгэлээ шүү.

Эндэхийн үйлчилгээний газрууд нь дандаа гадаад гаралтай ажиллагсадтай байгаа харагдаж байна. Үнэн хөгийн, хаана ч тоогддоггүйнүүд нь л хачин хачин ажил хийгээд, хааяа монголчуудтай маань мөр зэрэгцээд яваад байдаг бололтой юм. Дандаа гологдол, залхуу, мулгуу оззи-нууд нь л хар ажлууд хийгээд явдаг юм уу яадаг юм, хар бор ажил хийдэг Монголчуудтайгаа юм ярихаар Монголчууд шиг супер, Австраличууд шиг дурак ажилчид алга л гээд байдаг. Манай хэлтсийнхэн бол их хөдөлмөрч, ухаалаг, боловсрол өндөртэй хүмүүс байдаг болохоор би ч бас арай өөр амьдрал байдгийм шиг байлээшдээ гэж нэг дуугармар аядаад л, авч хэлэлцэхгүй шинжиндээ ороод явчихвал амыг нь дагуулсгээд л өө бараг ганц Монгол нь би юм болохоор гадаадуудаас нь илүү ажиллаад байх шиг байна гээд л явж байдаг даа. хэхэ. Уул нь ч маниусын лаг гэж юу байхав дээ. Чадлаараа л хичээгээд л явж байвал барав ш дээ. Ажилчин ангийнхан маань Архи ууж, ажил тасалсан ч Монгол юм болохоор нь тавьж туухгүй, гуйж түүгээд байдаг л сураг дуулдаад байдаг, манийг тэгж таахалзвал дор нь байя байя гэх байлгүй.

Том хотод Англи хэлний чадварыг заавал 1 номерт тавьж, чухалчлаад байхгүй, газар газрын хүмүүсээр дүүрсэн, англи хэлгүй хүмүүс хүртэл дажгүй амьдраад байж болохоор газар шиг байна. Сайн их сургуулиуд нэлээд хэд бий, гэхдээ тэд нар нь жаахан үнэтэйдүү санагдаж байна. Дунд зэргийн эсвэл бүр муухан сургуулиуд ч байдаг л байх, хувиараа төлбөрөө хийдэг мөртлөө л жигтэйхэн үнэтэй, сайн сургуулиудад нь Монголчууд сураад байх шиг харагддаг.

Цаг уур нь сэрүүвтэр, гэхдээ унаа тэрэгтэй хүмүүст хавар намрын хувцас ч хэрэг болохооргүй л газар байна. Нийтийн тээвэр олон цагаар хүлээх хүмүүс бол нимгэвтэр куртка, ноосон цамц хааяа өмсөж таарах байх. Өдөртөө +18 градусаас доош буугаад учиргүй хүйтрээд байхгүй дээ. Надад бол Сиднейгийн цаг агаар их таалагдаж байнаа.

Энэ хотын монголчууд барилгын ажил, хүргэж өгдөг ажил, захиа ялгадаг ажил, үйлдвэрийн ажил, зочид буудал, дэлгүүрийн ажилтан, хоолны газрын бэлтгэгч, аяга угаагч, цэвэрлэгч гэх мэт ажлууд хийдэг. Орчуулга, мэдээллийн технологи, цахилгаан, уурхай, логистик чиглэлээр мэргэжлийн ажлууд хийдэг хүмүүс бий. Эрүүл мэнд, санхүү, урлагийн чиглэлээрх мэргэшсэн хүмүүс бий. Зарим нь ч мэргэжлийн юмандаа ороод удаагүй л байгаа байх. Орж чадаагүй яваа хэд нь мэргэжлийн ажил хайдаг эсэхийг бол ёстой мэдэхгүй. Мэр сэр халтуур л хийдэг байх. Мэдээлэл солилцоод, сүлжээ үүсгээд гайгүй явах боломж тэдэнд байгаа гэж боддог.

State 2. VIC, Melbourne – 2догч том хот. Мужын 4,93 сая хүн амын 3,59 сая нь Мелбурнд байна. Oюутнууд голдуу 50-60 монголтой гэж яригддаг, 80 гараад талийжээ гэх хүн ч гарч л байна. илүү дэлгэрэнгүйг эндээс: http://www.vicmong.110mb.com

Сиднейг бодвол арай сэрүүвтэр л юм байх, гэхдээ одоо янз янзын монголчууд нэмэгдээд эхэлчихсэн болохоор бас л нийлдэг, нийлдэгээрээ хуваагддаг болж эхэлж байгаа л дуулдсан шүү. Сиднейд АУСАИД-нхэн ирэх нь цөөрсөнөөс хойш, Мельбурн руу л оюутнууд цуваад байгаа юм байхаа. Гэхдээ хэдэн харласан хүмүүс, мэргэжлээрээ гайгүй яваа монголчууд ч бас нэлээн байдаг юм байна билээ. Мелбурнд очсон АУСАИД-нхэнд бас л юм юм нь үнэтэй л тусч байгаа байх. Гэр бүлтэй бол ч том хотууд руу бүр зүглэлтгүй дээ. Харин ажил төрөл нэлээн хийнэ, тансаглаж тарвалзахгүй гэж бодож байгаа бол том хотууд зүгээр. Байрны түрээсээс л хэмнэж чадвал монголд байр авах мөнгө бол дор нь олно.

Энэ мужын монголчууд зочид буудал, цэвэрлэгээ, кафе ресторануудаар л ажиллаад байдаг гэж дуулдсан. Жуулчлалаар очиход жаахан онцгүй газруудаар нь явчихсан уу яасан, бусад хотоосоо арай л их шороотой, бохирдуу санагдсан. Хятадын хороолол хавиар нэлээн тэнэсэн юм, аргагүй биз. Тэнд нь удсан Монголчууд илүү гоё мэдээллүүд өгсөн байна билээ. Тамир болон Мандахбат нарын Мельбурны талаарх нэмэлт мэдээллийг эндээс: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

State 3. QLD, Brisbane /Gold Coast /Harvey Bay – Хурдацтай өсөж буй 3,9 сая оршин суугчидынх нь дотор хүүхэд, хөгшид болон энэ мужын бусад хотонцорын монголчуудыг нийлүүлээд нийт 30 гаран монгол л байна. 1,76 сая хүмүүс Брисбенд байдгаас байнгын оршин суух эрхтэй монгол гэр бүл 2, гадаад хүнтэй суусан 5, үлдсэн нь оюутнууд болон гэрээгээр ажиллагсад (цөөн харлагсад) http://www.mon2aus.com

Ой мод ихтэй, Сидней, Мелбурнаас жаахан халуун, үзэх харах юм ихтэй муждаа орно шүү. Брисбен хотын хувьд 3-дагч том хотын тоонд орох боловч бас ч гэж цэвэрхэндүү, гэмт хэргийн гаралт асар багатай, гэхдээ одоогоор Монголчууд цөөтэй байгаагаас анх ирэгсдэд ажлын олдоц муутай, танилын сүлжээ, мэдээллийн солилцоо тал дээр маш дутмаг учраас энд шинээр ирэгсдэд эсвэл сурах, эсвэл харлах гэсэн сонголт л голдуу үлддэг. Сиднейгийнхэн шиг визний асуудлыг хялбархан янзлаад явах боломж муу, эндэхийн шүүх, элчингийнхэн ч янз янзын хүн ирээд байдаггүй болохоор тэр бүр итгээд, хэл муутай улсын визний асуудлыг боломжын шийдээд өгч чаддаггүй мэт санагддаг.

Гоулд Коаст – Алтан эрэг хотын хувьд маш их жуулчидтай, байр бас нэлээн үнэтэй, амьжиргааны өртөг нь Сиднейд бараг дөхөж очно, мэргэжлийн бус ажлуудын олдоц гайгүй байж болох боловч ажил олж орох энэ тэр бол зөвхөн хувь хүнээс л шалтгаална. Энэ хотод хэмнэлтийн горимд амьдрах боломж муу, хүмүүс энд зөвхөн мөнгөө үрэх гэж очдог Австралийн хамгийн их жуулчид хөлхдөг, дотоодын жуулчлалаараа тэргүүлдэг газар нь юм. Бусад мужид сургууль төгсөгчид бүгд энд ирж, хонхны баяраа хийдэг.

Кюинсланд мужид мэргэжлийн ажилд ороход хэлний төвшин сайн байх хэрэг гарна. Австраличууд ихтэй мужид тооцогдсон хэвээрээ байгаа учраас гадаадаас ирсэн гэдгээрээ давуу тал үүсгэх боломжгүй, англиас бусад хэлний мэдлэгийг тэр бүр авч хэлэлцэхгүй байдаг байсан санагдаж байна.

Маш халуун санагддаг байсан. Хүйтнээр үлээдэг машингүй л бол тэгээд нэг том алчуур мөрөн дээрээ тохож аваад л гарна шүү дээ. Хөлсөндөө шалба норох бүрт нь мушгих маягаар л амьдрахад хүрч байлаа. Тэнд амьдардаг байхдаа ядуу ч байсан байх, эхэндээ юун унаа тэрэг манатай, алхана гэдэг бол амьдаараа борцлогдоно л гэсэн үг шиг санагддаг байлаа. Сүүлдээ халуу шатах үеэр нь оффист ажилтай сууж таараад, байшингаас гарангуут машинд суучихаад байсан болохоор мэдрэхээ байсан.

Энэ мужын монголчууд үйлдвэрийн сав баглаа боодол хариуцсан ажил, цэвэрлэгээ, машин угаалга, пиццаны ажлууд хийдэг. Мэдээллийн технологи, урлаг, агаарын тээврийн чиглэлээр бас хүмүүс ажилладаг.

State 4. WA, Perth, Kalgoorlie – Мужын 1,96 сая хүн амын 1,45 сая нь Пертэд байдаг. 50 гаруй монголтой. http://wamongols.wordpress.com дээрээс бусад мэдээллийг авах. Миний мэдэхийн орчуулагч, уурхайн инженерүүд, баахан монгол консултантууд энд Австраличуудтай нь эн зэрэгцэж амьдардаг. Гэхдээ шууд монголоос тэрнийгээ зохицуулж байж ирэхгүй бол ирсэн хойноо тэндээс шанс хайна гэвэл хэцүү л байх болов уу. Пертээс амьдрал хайгч Монголчуудын нүүдэл Сидней рүү зүглэсээр олон жил өнгөрч байгаа л юм байх. Хөдөөнөөс хот руу ордог шиг л юм даа. Тэнд хэдэн докторант оюутнууд, цөөвтөр бакалавр, магистрын сургалтанд хамрагдагсад болон тэндэхийн хүмүүстэй суусан хүмүүс гээд эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн насны, за бас л хаа газар байж л байдаг хийх ажилгүй шахуу хэл амаа билүүдсэн хүнд гарууд ч бий, ер нь л янз бүрийн л монголчууд байгаа дуулдаад байдаг, заримд нь таалагдахгүй, заримд нь таалагдаад л явж байдаг юм гэсэн. Бүгдэд таалагдах сонирхол угаасаа байхгүй болохоор яахав яахав, дажгүй бас юм хийчихээр дэмжээд туслаад байдаг хүмүүс энэ мужид нэлээн байдаг. Тэдэндээ их баярлаж явдаг.

State 5. SA, Adelaide – 1,51 сая хүн амын 1,11 сая нь Аделейдэд байна. Маш цөөхөн (2007 оны байдлаар 20-иод монгол хүн) тэтгэлэгтэй монгол оюутнууд болон ганц нэгхэн байнгын оршин суух эрхтэй монгол айл л амьдардаг гэгддэг. Нэлээд хөдөөрхүү, алслагдсан муждаа орно. Амьдрах өртөг маш хямд, түрээс нь Сиднейгийн байрны үнээс даруй 2-3 дахин хямд. Одоогоор дандаа ижил төвшний, ойролцоо сонирхолтой, тэтгэлэгтэй оюутнууд голдуу байгаа учраас Австрали дахь хамгийн амь нэгтэй, халуун бүлсэг хамт олон энд л байгаа дуулдаад байна даа. Ганц нэгхэн пи-артай монгол айл ч бас байгаа дуулдаж байна. Монголчууд цөөн байх тусмаа л хов жив, хэрүүл тэмцэл, өрсөлдөөн, тамын тогооны тэмцлийн асуудал бага байдаг шиг байнаа. Олон монголтой газруудад янз янзын монголчууд нь ч бас оччихоод байдаг болохоор янз янзын л юм гардаг байх. Аделейдэд ажилд орох энэ тэр бол бас л амаргүй л дуулдаж байна, нэг нэгнээсээ л ажлаа өвлөж авдаг, голдуу л зочид буудал, кафе, цэвэрлэгээний ажлууд л хийдэг гэгддэг. Өөрөө л сэргэлэн байхгүй бол бас л бусад монголчуудын дэмжлэг бага, эхэндээ хэцүү л байдаг дуулдаж байна шүү. Монгол явахын түүс болсон хүмүүс л их байдаг юм байхаа. Суралцах гэж буй хүмүүсийн хувьд Аделейдын хямд өртөг нь их сонирхол татдаг гэнэ шүү. Гэхдээ хот газар өссөн хүүхдүүдийн хувьд уйдаж магадгүй газар шиг байгаан. Гадаадад очсон юм шиг санагдахгүй л байх.

State 6. TAS, Tasmania – Мужын 0,48 сая хүн амын 0,2 сая нь Хобарт-д байна. Одоогоор 2-хон оюутан монголтой, Австрали хүнтэй суусан нэг монгол бас нэмэгдсэн. Бусад мужаасаа сэрүүхэн, маш нам тайван, залуу хүмүүст жаахан уйтгартай газар гэсэн мэдээлэлтэй л байна. Монте Кристо гүн зохиолынх шиг алслагдсан арал дээрх эртний шоронгуудын үлдэгдэл ихтэй, жуулчдын очихоороо үздэг гол зүйл нь гэгддэг. Монголчуудынх нь байгаа Лончестон хотод Австраличууд голдуу амьдардаг 70000 гаруй хүн амтай бяцхан арал байдаг гэсэн мэдээлэл л байна. Ажил бараг олддоггүй л юм байх. Интернетээр аутсоурсинг хийдэг гэж байна шүү. Цагаанууд ихтэй болохоор арьс өнгөний үзэл үнэртээд л байдаг сурагтай. Хобартад бас нэгэн оюутан Монгол байгаа. Энэ мужид монголчууд маань мөнгө төгрөг хийгээд, супер амьдрах боломж одоогоор тийм ч өргөн биш байгаа байх, гэхдээ л алсдаа дажгүй болж л таараа. Энэ бол зөвхөн эхлэл шүү дээ. http://gawaas.blogspot.com

Territory2. NT, Darwin – Мужын 0,19 саяын 0,11 сая нь Дарвин гэдэг нийслэлдээ байдаг. Энд Монгол хүн одоогоор байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа ба маш чийглэг, хамгийн халуун муж. Татварын хэмжээ нь арай хямд учраас байгууллагууд энэ мужид салбараа байгуулах сонирхол ихтэй байдаг шиг санагдсан.

Mongolians in Australia

Мэдээж тэнэг төрөөгүй л бол Австралид бусдын төлөө хөлөө хугалчих гээд монголд байдаг шиг гүйх хүн гарахгүй шүү. Хүүхдийг чинь хүртэл үнэ хөлсгүй хараад өгөх Монгол олдоно гэж байх ч үгүй. Хүүхэдтэйнүүд нь бүгдээрээ л хүүхдийн асуудалтай тууж явдаг юм. Манайх монголчуудад төлж, хоёрын хооронд англи хэл ч сурсан юмгүй, ядуурал үзээд байж байхаар жаахан хэл үзэг гээд эхлээд сарын 1200 долларын цэцэрлэгт өгөөд, сүүлдээ манай их сургуультай гэрээтэй Австрали айлуудад цагийн 3,5 доллараар харуулдаг байсан. Ёстой л emergency-н үед Ажлын бус цагаар харин Монголчуудад мөнгө өгч орхихоос аргагүй байдаг байсан. Яахав адилхан Монгол юмдаа гэсэн сэтгэлээр, Монголчуудын халаас руу мөнгө нь орог гээд сүүлдээ хаашдаа төлөгдөх хүүхдийн мөнгөнүүдийг аятайхан Монгол айлууд руу нь чиглүүлдэг болсон.

Монголчуудыгаа аав ээж, ах дүү нар шиг нь байх болов уу гэсэн дэмий горьдлоготой Монголоос ирдэг, тэгж бодоогүй ч ирсэн хойноо бусдыг шантаажилдаг хүмүүс одоо болтол байсаар л байгаа. Бид нар ч яахав хэдий монгол ч гэсэн бас хүний газар нутаг нэгтнүүдээ хүндрүүлэхгүй гэж өөрсдөө ихэнх юмаа болгоод байх санаатай, эхэндээ ч нэлээн л түүртдэг байлаа. Зарим нь туслах ямар ч сонирхолгүй, эсвэл бүр эсрэгээр туслуулсангүй гэж уурлана, тусалчихаараа өр нэхэж бас уурлана, болж өгвөл өрөнд орчихгүй шиг явах гэж их үзнээ.

Ер нь хаа газар бага насны хүүхэдтэй хүмүүст маш хэцүү. Монгол шиг маань хүүхдийн асуудлыг хялбархан зохицуулаад байж болохооргүй, цэцэрлэг энэ тэр нь маш их үнэтэй, өдрийн 60 доллараар харна гэчихээд ямар ч хангамж нь багтаагүй, бүх хоол хүнс, хэрэглэх юмыг нь аваачиж өгнө. Нэг багшид 5-с илүү хүүхэд оноодоггүй л юм гэсэн. Эндэхийн цалингаар цалинжиж байгаа хүмүүст тийм цөөн хүүхэд оноохоор чинь аргагүй шүү дээ, ямар ч байсан 5 хүүхдийн араас алдалгүй дагаж харуулдаад л байж байдаг байх дөө. Эндэхийн 25 нас хүрээгүй саятнуудын жагсаалтанд дээрээсээ 3-т ноднингийн байдлаар ABC Kindergarden-н сүлжээг бий болгосон, дүүрэг болгонд салбартай цэцэрлэгийн бизнес эрхэлдэг жаахан хүү цохиж явна билээ шүү. Монголд үлдсэн Монголжсон Монголчуудаа л хүний газар ирж үгүйлэх юм даа. Гадаадад байгаа монголчууд маань гайгүй яваа нь тун цөөн юм, гайтай хэд нь гадаадууд шиг нь болчих заяагүй, үйлээ л үзэх юм. Тэрийгээ ч зарим нь мэдэж байгаа ч юм алга шиг байнаа.
http://zamdaan.com/uzel_bodol.html -> Ямар уужим юм бэ Монгол хүний Сэтгэл

Гэхдээ л нутаг нэгтнүүдтэйгээ ойр байна гэдэг нөмөр нөөлөгтэй л байлгүй яахав. Олон түмнийхээ буянаар л болж бүтэж амьдрах нь мэдээж. Болж өгвөл харин өөрөө өөдтэйхэн байж, сайн асууж сураглаж, ингэж тэгмээр байна гэдгээ сайн ойлгуулж, хэрэгцээгээ Монголчууд гэлтгүй бусад гадаадын хүмүүст мэдрүүлж явбал бас сайн байх шүү. Хаа газар хэн ч бишээс эхлэхэд хүнээс өөрөөс нь их зүйл хамаардагийг л сайн ойлгож авмаар юм байна билээ. Өөртөө найдаж яваа цагт өөр бусдаар харж үзүүлнэ гэх биш, буруугаа тохох, гомдоллох шаардлага гарахгүй, бусдад сэтгэлийн өр үүсэхгүй, сэвгүй сайхан шүү дээ. Алдсан ч амьдралаас суралцаж байна гээд л баясаад явж байхгүй юу. Алдаануудаа эртхэн залуу дээрээ цуглуулж авахгүй бол биднээс 10, 20-р ахмад хүмүүст яг биднийх шиг алдаа тааралдахад аймшигтай хүнд тусдаг бололтой байна лээ. Алдах юм ихтэй болчихдог юм байгаа биз дээ бодвол.

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй

Надад тус болсон, ус болсон зөндөө л сайхан монголчууд байсан тул нарийн дэлгэж, заримд нь нармайгаа нээлгэхээ ч болихуу даа. Жижигхэн community болохоор атаа жөтөөндөө амь нь тэмцэж, атирч үхэхээ шахаад, алах шудахдаа хүрч мэдэхээр хүн ч байдаг л байлаа. Үй зайгүй үерхэн нөхөрлөж, үхэж далдартлаа ач санасаар үлдэхээр сайхан хүмүүс ч бас байсөөн байсан. Элдэв хэтрүүлэг, халил энэ тэр тууж яваа бол энгийнээр нь орчуулаад тавих хүн олж өгөмз. Ганц юм уншчихаараа хамаг юм нь сагсайгаад байдаг хүмүүсийг уул нь би муу ангилал руу нь оруулаагүй шүү, дутуу уншаад байна гэж л хэлье дээ. Юмыг муу талаас нь хүлээж авах дуртайг нь амархан илрүүлж чадаж байгаа биз, хэ хэ.

Small fish in small water

Ер нь тэр үед Брисбенд байсан 30-с доош насныхан хөөрхий дуугай юм болохоороо ихэнх нь хэл аманд өртсөн дөө. Хөгшчүүлийн тухай ч муухай ярианууд зөндөө л явагддаг л байсан. Яагаад ч тийм хачин хүмүүсийн орчинд өөрөө гүйж очоод орчихсон юм мэдэхгүй, мэдээлэл сайтай байсан бол анхнаасаа зөв сонголт хийгээд өөртөө таарах юмандаа очих л байсан юм одоо яая гэхэв дээ. Ах зах хүмүүсийг амаа хамхи гээд томроод байлтай нь биш, аминдаа ойлгоод байгаа дүр үзүүлэх гэж аймаар хэцүү юм билээ. Бид чинь хүүхэд наснаасаа салах гэж ядаж байсан, хүнд юм хэлчих хэмжээнд хүрээгүй, тэр байтугай биднийг тэнэг бөгөөд юу ч чадахгүй, ямар ч юманд хүрэх болоогүй гарууд гэж бодож байгаа хүмүүстэй харьцахад хүрч байгааг хэлэх үү. Хөгшчүүд харин өөрсдөө хоорондоо сайн ойлголцож, тухай бүр дээр нь тайлбар хийлцээд, зүгээр хэвтэлгүй бас зугаатай цагийг өнгөрүүлээд болоод байдаг байх. Залуучууд бол ч тэрүүнтэй манатай, тэгж тайлбарлаад байхаар ч цаг зав, боломж, уулзалт цуглаан, утсаар ярилт энэ тэр гэж юм тохиолдох биш дээ. Тэгээд ч тэрүүнд цагаа үрээгүйнүүд нь л одоо овойж оцойтлоо томроод, бахь байдгаараа яваа тэднээр даажигнах хэмжээнд хүрцгээсэн харагдаж байна.

http://saruul-uhaan.blogspot.com/2007/06/v-v.html

Тэр үед Глобал Удирдагчийн Отгонбат бас энэ хотод ирчихсэн байсан, бусад монголчууд юу яриад байгааг нь ойлгох чадамжгүй байсан болохоор ихэнх хүмүүс хүлээж авч чадаагүй гэж боддог. Нөхөрт ч дажгүй л дадлага болсон байх. Туршиж байж л сургамж авна шүү дээ. Сидней хавиар нэг амраад ирэх үеэрээ хэдэн хүн дагуулж гүйсэн л байх. Цааш нь залгамжлаад, өргөжүүлээд явах үндэс суурь, орчин нөхцөл тэр үед ч одоо ч бүрдээгүй л байсан дагаа. Ер нь би дүгнэхдээ залуу хүүхдүүд хөгшчүүлийн орчинд орж ирэхдээ насаа нэлээд нэмж хэлээд яваад байх хэрэгтэй юм шиг. Жаахан залуу харагдаа л биз, гэхдээ л энэ олон жилийг туулж ирсэн хүн яав ч ямар нэгэн туршлагатай, мэдлэг чадвар нь арай л хүн итгэхүйц байх гэсэн ойлголт төрүүлдэг байх.

http://gegeen.wordpress.com/2007/08/29/scholarship-story/

Оги-гоос гадна бас хэдэн годгор хүүхдүүд байсан хоорондоо учир ургуулсан хэргээр асуудалд орж бас л дүрвэцгээсэн. Биднийг ч бас тойроогүй ээ. Англи хэлээ сайжруулах гээд Австраличуудтай амьдарсан чинь, бас ажил энэ тэр жаахан хийгээд мөнгө төгрөгтэй болчих гэсэн чинь бас л тэр мөнгөтэй баян, олон өрөө байшинд ганц айлаараа байдаг, өөрөөсөө өөр проблемгүй, Австралидаа үлдэх сонирхолтой, Монгол руу мөнгө явуулж үзээгүй, тийм хэрэгцээ огт байхгүй хүмүүсийн орчинд амьдарч байж хамаагүй тэгж болдоггүй л юм шиг байна лээ. Тэр үед маш нам жим, чимээгүйхэн амьдраад, Монголчуудаас нь нэлээн хол байж чадсан хүмүүс нь харин их, бага яригдаад л тэгсхийгээд намжсан.

http://gegeen.wordpress.com/2007/10/09/must-know-by-mn/

Өөр жижиг, том мужын Монголчуудад хадгаламж, шилжүүлгийн асуудлууд тохиолдохгүй, хамгийн том зардал болох түрээсээсээ хэмнэцгээгээд, ажил төрөл ахиу хийж, мөнгөө цуглуулцгаагаад, дугуй дугуйгаа олцгоогоод зүгээр л байна гэсэн. Брисбен харин тэр талаараа надад жаахан онцгүй санагдсан. Saving хийдэг хүмүүсийн гол сонголт бол яав ч биш, сураад, үрээд, сурталдаад л хэвтэж байхад яг болохоор газар шиг байгаа юм. Бусдын хувьд ямар санагдахыг нь мэдэхгүй, надаас бусдад нь таалагдах л байх. Брисбений Монголчууд уул нь гайгүй бүгд муу хүмүүс биш, ихэнх нь мөрөөрөө гайгүй сайхан хүмүүс, зарим нь л жаахан хүний мууд дуртай ч юм уу даа гэж санагддаг байсан юм. Бусдын зовлонгоор инээдэм хийх нь чөтгөр болж байгаагийн шинж гэж Гэгээн Августин ах айхтар философидсон байдаг шүү. Чөтгөрүүдийн ойр орчинд байх нь биднийг хаашаа хөтлөхийг мэдэж байгаа биз дээ.

Над шиг өөрсдөөс нь долоон дор, мянган мяа хүнийг хүссэндээ хурдан хүрээд байхаар зарим нэг надаас дээгүүрт өөрийгөө тооцдог мөртөлөө АЗыг хайгаад явдаггүй, залхуураад хүлээгээд сууж байдаг хүмүүст нь их л хэцүү байдаг шиг байна лээ. Ам хэлээрээ ч болтугай доош нь жаахан дараад өгөхгүй бол болдоггүй, энэ надаас тэрүүгээрээ илүү байгаа юм бол өөр нэг муу юмыг нь заавал олоод бусдад боломжоороо зарлаж, өөрийгөө бас ч муугүй юм шүү гэж ядаж өөрсөддөө итгүүлэх юмсан энэ тэр гэсэн гаж хэрэгцээ шаардлагууд гарч ирээд, сэтгэл нь тайтгардаггүй юм шиг байгаа юм. Би өөрийгөө асар олон дутагдалтайг мэддэг болохоор намайг төгс төгөлдөрийн оронд залах гээд байдаг хүмүүсийг хааяа төвөгшөөдөг, шууд л тэдэн шиг мундаг болох авъяас чадвар байхгүйгээ эртхэн хүлээчихдэг юм, их амар. Хийх юм их байхад чинь хэн тэгж хүний хэлснээр хайран цагаа хий дэмий үрээд сууж байдаг юм. Хэлүүлээд л, хэрчүүлээд л, хэлэмгий доломгойг нь бишрээд л сууж байхаас яахав. Гэхдээ иймэрхүү бусдын бөгс ухах асуудал цөөн монголтой газаруудад харьцангуй зөөлөн талдаа, олон монголтой газруудад бол ч байдал бүр хурцдана шүү. Хов живчидийн бүлэглэл үүсдэгээ үүсээд, хүчирхэгжээд, байгаа хэдхэн монголчуудынхаа бас ч нэлээд томхон хэсгийг нь хамардаг болчихсон байдаг юм билээ. Татагдан орох эсэх нь таны л шийдвэрийн үр дүн байх болно. Цаг завтай, бас дуртай бол өөрсдөө мэдэцгээнэ бизээ. Зөв ашиглавал зөв л үр дүн гарна, буруутвал буцахдаа яахаа бодчихсон сууж байх хэрэгтэй.

Жижиг хотуудад харлах асуудал бий юу.

Зарим хүний мууд дуртай хүмүүс нь сүүдэрт байдаг ядарсан хууль бус Монголчуудаа мэддэггүй, мэдчихвэл цус харвана, аягүй бол бүр дор нь бариад өгч ч мэдэхээр хачин араншинтай. Тэд хэдий хангалттай олон жил насалсан ч ядуу буурай амьдрал гэж юу байдгийг мэдэхгүй, заавал үзэж туулах албагүй олон зүйлүүдийг мэдэхгүй өнгөрөөсөн, сайн сайхан амьдралтай, бурханаас заяахдаа бусдаас нь илүү төрүүлчихсэн, ойр тойрныхоныг нь тэднээс горьдож гонсойхооргүй болгосон байгаа нь тэр хүмүүсийг цэцэрхэж, Монголоо алдаж, бусдыг ойлгохыг хүсдэггүй, бусдад хүрч амьдрах, өөрсдөөсөө илүү гарах чадваргүй, хүсэл тэмүүлэлгүй, шаардлагагүй болгодог байх. Хүн ямар эх орон, эцэг эхээ сонгож төрөх биш, тэдний оронд байсан бол би ч гэсэн тэгчихсэн явж л байх байлгүй. хэхэ. Нэгэнт тэднээс өөр юм чинь өөр бодолтой явахаас яахав дээ.

Хүн хүнс хоолоор тасраад, хүн байх эрх нь зөрчигдөөд, зөвхөн амьд явах тэмцэл өрнөж байгаа үед араатны шинж давамгайлсан нь л амьд үлддэг, элэнцэгийнх нь хүн чанар л байдаг. Ядуурал гаарвал гэмт хэрэг ч бас газар авдаг нь үнэн шүү дээ. Хүүхдүүд нь өлсөөд, тураалд ороод үхэхэд тулаад байвал хүмүүс амьдрахын эрхэнд Европод очиж хулгай хүртэл хийж л байдаг дуулдаад байна. Бүр хэн нь илүү сайн хулгайлах чадвартайгаараа бахархагдаж, үнэлэгдэж, тодорч томорч байдаг ч гэх шиг.

/Юу ч хийж чадалгүй хүүхдээ ядуурлаас болж үхүүлчихсэн монголчууд ч бас байдаг л юм шиг байна билээ. Хүн чанар нь хүүхдийн амиар үнэлэгддэг бол ч сонголт хийхэд хэцүү л санагдсан шүү. Ийм амьдрал байдаг талаар огтхон ч мэдэхгүй, мэдэх ч шаардлага гарч байгаагүй хүмүүс энд буруу ангилалын мэдээнүүд дунд явж байна гэдгээ ойлгоорой./

Манай байгууллага баян улсад бас ч гүй өөдөлж дэвшиж яваа компаний тоонд нь ороод байгаа юм уу бүү мэд, лав ажил дээр буяны байгууллагынхан байнга ирээстэй. Тэдний харьцаж байгаа, тусалж байгаа хүмүүс нь үнэхээр л хэцүүхэн гарууд. Жишээ нь Камбожын 10 хүүхэдтэй өрх толгойлсон эх бүх хүүхдээ өлсгөлөнгөөр үхүүлж байхаар гээд 8 настай нэг охиноо секс турынханд 10-хан доллараар зараад үлдсэн 9 хүүхэдтэйгээ 40 хоног хооллох мөнгөтэй залгасан юм байх. Энэ хүний шийдвэрийг зөв буруу гэж шүүх эрх бидэнд байхгүй л дээ, яагаад гэвэл бид тэр хүний байр суурин дээр хэзээ ч очихгүй, хэзээ ч тийм байдалд орохгүй учраас бид баахан л цэцэрхэж, тэр эхийг харааж, зүхэж, тэнэг мулгууг нь гайхна гэдгийг л сайн мэдэж байна. Уул шугамандаа бол тэр хүнийг юу ч хийсэн бай хамаагүй яавал байдлыг дээрдүүлж, тусалж дэмжиж болох вэ талаас нь бодоод үзсэн бол 8-хан настай охины хувь заяаг хааш нь ч эргүүлж болох шүү дээ. Энэ бол бодитоороо болсон явдал, зураг хөрөгтэйгээ байгаа бөгөөд энэ хүний асуудлыг авч хэлэлцээд тусламжын гараа сунгасан Австраличуудад би хувьдаа маш их баярлаж байгаа. Хүмүүс чинь баяжихаараа ингэж л амьдардаг юм шиг байнаа. Бусдын буруу зөвийг шүүхдээ гол нь биш, ойлгож туслаад, боломжынхоо хэмжээнд байдлыг сайжруулах гээд үзэх хэрэгтэй юм шигээ. За бүр хадуураад талийлаа.

Ер нь бол тиймэрхүү би үхэхээр чи үх гэдэг шиг гадаадын шударга, хөдөлмөрч иргэдээс хулгай хийж, тонож барих бол буруу л даа. Өөрсдийгөө яая даа гэсэн ядуучууд олонтой Монголын маань нийгэм хамаагүй хадуураад өгсөн юм хүлээж авна гэж байхгүй л байх. Ядуу Монголчуудын хувьд дотооддоо хамаагүй намаагүй баялаг бүтээдэггүй, шал буруу чадвар чансаагаараа өрсөлдөж, идэж ууж, лоббидож, луйвардаад байвал босгож ирэхэд улам л хүндэрч, ард түмний амьдрал доройтох нь мэдээж л байх. Монголыгоо ийм болгохгүйн тулд, болчихсон байвал ийм байдлаас нь гаргахын тулд бид дор дороо өөр өөрсдийгөө ядаж өөд нь татаад, өөдтэйхэн шиг амьдрах гэж чармайх л ёстой байх. Гэхдээ Брисбенийхэн сэхээтнүүд голдуу болохоор зарим балай улсуудыг эс тооцвол ярих сэдэв сайтай, өөрсдийгөө болгоод явдаг, ухаалаг хүмүүс дийлэнх нь байсан. Над шиг ядуу бөгөөд, бүх юмныхаа эхлэл дээр яваа хүн тэр үед тэдний орчинтой нэг л зохилдохгүй байсан юм. Яаж ч хэлсэн тэд бол тэр үед өөр гаригийнхан байсан.

Тэдний үзэл бодол минийхтэй зарим нь таарахгүй байсан ч би тэднийг тийм хэвээрээ байхыг нь ОКей л гэж үзсэн, тэр чигээрээ байж л байхаас, харин тэдний ойр орчинд нь байж, мундаг бүлгийнх нь нэрийг нь унагааж, хэцүүдүүлэхгүйн тулд салж холдон тун их тус хүргэхээр шийдсэн л дээ. Тийм хүмүүсийн бүлэг гэж байхаас аргагүй байдаг байх өө. Харин хэт олширчихвол муу монгол маань л мөд хөгжихгүй болох байх. Миний үзэж туулсан зүйлс ч бас би одоо хэн болчихоод байгаа вэ-д нөлөөлсөн л байгаа. Тэгэхээр би өөрөө бусдаас өөр, бусад хүн ч бас надаас өөр байх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Одоогоор яахав би өөрөө нас залуу, цус шингэн, үг даахдаа муу, үгээр давахдаа ч бас муу л байгаа байх. Гэхдээ л уруул амаараа уралцаад, улаан хэлтэд давагдашгүй болчих цаг ирэх л байлгүй. Үг даахад суралцаж байгаа, шүүмжлэлүүдэд ч бас зөв хандаж сурч байгаа, хичээнгүйлэн зүтгэх ёстойгоо маш сайн ухамсарлаж байгаа. Үг сонсож сурна гэдэг, үнэт капитал мөнөөс мөн, за миний хувийн, хувьсгалын асуудал ч яахав бас ч гэж гайгүй.

Надаас доор архичин эцэг эхтэй, олон ах дүүтэй хүмүүсийг харин бөөн бөөн өр шир, виз пасспортны асуудалтай, байгаа хэдэн доллараа өөртөө нааж чадахгүй, монгол явуулаад, ажил төрөлд чадлаараа зүтгээд байж байхыг нь би үгүйсгэдэггүй. Амьдрах гээд л явж байгаа биз хөөрхий. Учиргүй их амьдрал үзчихээгүй ч, үзэж байгаа хүмүүсийг харж л байна. Боломжоороо визнийх нь асуудлыг янзалж хууль ёсоор нь явуулах боломж, гарцыг нь мэддэг бол заагаад өгөхсөн, мэдээгүйгээсээ болж битгий элдэв асуудал орчихоосой, хүссэндээ хүрээд хурдхан хариад, монголдоо сайхан амьдраасай даа гэж их хүсдэг л юм. Гэхдээ мэдлэг, мэдлээс маань хэтэрсэн юмыг яаж ч хүслээ гээд хясдаг хорвоо хойно. Чадлаараа л оролдоод дараа нь харамсахааргүй болтолоо хичээсэн шүү л гээд бодоод явж байх сайхан дөө.

http://ganaas.blogspot.com/2007/03/blog-post_15.html

Жижиг хотын Монголчуудын дотор Австралидаа илүү хайртай дуртай болохоор Монгол ахуй, Монголчуудын зовлон, Монгол дахь залуусын бэрхшээлийг бас сайн мэддэггүй хүмүүс мэр сэр байдаг. Мөнгөгүй бол Австралид ирэх эрх байхгүй мэтээр сүрдүүлэг их явагддаг л дуулддаг. Мэдэж авлаа, Мэддэггүй хүнд нь хэлмээр юм байна гэсэн сэтгэлээр ханддаг хүмүүст хэлэхэд мөнгөгүй боловч юм сурах чадвартайгаа баталчихсан, хэл усаа бага сага хараад яваад байдаг хүмүүст зээл, тэтгэлэг, жилийн 3 мянгын хямд сургалтууд гээд өөр боломжуудыг нь зөвлөөд өгч болдог юм шиг байна лээ шүү. Би өөрөө Монголынхоо тогоонд чанагдаж, буурай хүмүүсийнхээ бор шаргал амьдралын зах зухаас багахан гадарладаг болохоор гадаадад визний зөрчилтэй явдаг хүмүүсийн цаана шалтгаан байгааг нь бас мэдэрдэг, боломжоороо мэддэгээсээ ядарсан Монголчууддаа хэлээд өгөхсөн, харь оронд зовж явахад нь тулж түшихсэн гэж хичээдэг.

Миний мэдэхийн хууль ёсоор байгаа Монголчуудтайгаа огт орооцолддоггүй, бусдын мэдэхгүй хэд хэдэн харласан монгол Брисбен хотод одоогоор байгаа. Тэд голдуу визний мэдлэггүйгээсээ, танилын сүлжээгүйгээсээ, бусдын тус дэмжлэггүйгээс болсон байдаг. Миний мэдэхгүй бас зөндөө л байгаа л байх. Энэ мужын бусад хотод нь ч бас мэр сэр байдагийг сүүлд мэдсэн. Зарим нэг залуухан хүүхдүүд хүртэл огт Монголчуудыгаа мэдэхгүй сурч байгаад буцдаг.

Олонх бусдыгаа мэддэг үү

Брисбенд сурч байсан гээд Улаанбаатарт тааралдсан 20 гарантай хүүхдүүд бусад Монголчуудтайгаа танилцахыг огт хүсдэггүй байсан, таних ч үгүй гэчихсэн л явж байсан нь зүрх зүсмээр санагдсан, гэхдээ бусад хотод ч байдал бас тийм л байна. Брисбенд адилхан Монгол байж гариг андуурсан нислэг хийгээд байдаг, өөрсдийгөө бусдаас тасалж, цоорсон мэт харьцуулшгүй өндөрт гаргаад байсан Австралижсан Монгол хүмүүс нь голдуу л хөгшин оюутнууд болон тэдгээрийн гэр бүлүүд байсан. Одоо жаахан доошоогоо бууж ирэх цаг нь болсон байх, цөөрөөд л байгаа дуулдсан. Олонх гэгдээд байгаа гарын 5 хуруунд багтахаар цөөхөн хөгшин гэр бүлүүд болох тэдний талаар бусад цөөнхүүд ямар бодолтой явдагийг мэддэггүй, одоо харин олонх байж чадахаа өнгөрсөн тул залуу халаа нэмэгдэх орчин бүрдэж байгаа байх. Тэднээсээ тийм л үлгэр дуурайл авч байсандаа харамсах үе гардаг даа.

“I hate intellectuals. They are from the top down. I am from the bottom up.”

Хөгшчүүл маань өөрсдөөс нь өөр хүмүүс ойр орчинд нь байх ёсгүй юм шиг л боддог. Залуусыг тэдэнтэйгээ хааяа уулзаж ойр байгаач гэдэг ч тэдэнд маань хогон мэдээлэл, хов живэнд зарцуулах зав зай, боломж нь гарахгүй байх нь олонтаа. Цөөнх болох харласан хүмүүс бол бүр ч тэдэнтэй холбогдох талаар найраа байхгүй дээ. Мөрөөрөө сайхан байнгын оршин суух эрхээ аваад боломжын амьдардаг ганц нэгхэн л айл тэр үед байсан. Сүүлд бас ганц хоёроор нэмэгдсэн л байх. Бас Австрали хүнтэй сууж иргэншил авсан Монголоос хүн татчих сэтгэлтэй ганц хоёрхон монгол хүмүүс энэ Мужын хотуудаар байх нь байдаг.

Минийхээр бол Брисбений Монголчуудтай үе тэнгийн 30 нэлээн гарсан, мөнгө төгрөгтэй, албан ёсоор сурч, ажиллах хүмүүсийн хувьд бол Брисбен их дажгүй сайхан хот байгаа юм. Мөнгөгүй бол бас албан ёсоор байх эрхээ хөөцөлдөх аргаа сайн олоогүй хүмүүс бол хөгшин байгаад ч нэмэргүй, тэдний бүлэгт багтахгүй. Харин тэр хүний мууд дуртай, хямсгар хүмүүс маань бусад насныхан, шинээр ирэгсэд, цөөнхүүд болон өөр төрлийн Монголчуудаа үргээж, бусдын бөгсийг ухах гэж байж яддагийг нь болиулах гэж оролдсон хүн одоогоор байхгүй л байхад өөрсдөө давчдаад л мундаг биш гэж хэн ч хэлээгүй байхад л мундагаараа өрсөлдөнө энэ тэр гээд байнгын асуудал үүсгээд байдгийг нь их төвөгшөөдөг байж билээ.

Ер нь бол тэр хэдхэн муухай Монголоосоо салчихвал Брисбений Монголчуудын баг дэлхийд тэргүүлнэ дээ. Муу хүмүүс хаа ч очсон байж л байх юм болохоор боломжоороо харин өөр төрчихсөн тийм хүмүүсээс зайгаа бариад сурчихад илүүдэхгүй. Хөгшин хүмүүс дахин хүмүүжинэ гэж байх биш, хэрээс хэтэрсэн юмаар ноцолдоно гэдэг бидэн шиг залууст ахдах зүйл байх даг шүү. Тэднийг тийм чигээр нь л орхихоос яахав. Нохойтой уралцвал хормойгүй, Ноёнтой ноцолдвол толгойгүй, мэнд бүтэн мэлийж явсан нь л миний үеийн балчир хүүхдүүдийн хувьд одоогоор хамгийн зөв шийдэл болоод байна. Би ямар цогтой тэмцэгч, галтай байлдагч биш. Үгэн пулемётоор галлуулж, үхэж сэхэж, үлгэн салган тэнүүлчилж яваа маань багадаагүй байна. хэхэ

To be a perfectionist, be perfect

Зарим аймшигтай хүмүүс зүгээр байгаагаараа байгаа хүмүүсээс заавал өө сэв хайгаад байдаг юм билээ шүү. Үнэнийг хэлэхэд би тэднийг ч, бусдыг ч, өөрийгөө ч төгс төгөлдөр байх албатай гэж үздэггүй, тийм хэвээрээ байх эрхийг нь би хааж боодоггүй, чадахыгаа засаад, чадахгүйтэй нь зохицоод, эвлэрч л амьдардаг хүн. Бусдыг төгс байх ёстой гэж үздэг хүмүүс уул нь өөрсдөө эхлээд тийм болчихвол үлгэр дуурайл үзүүлээд, өөрсдөд нь гэлтгүй хэрэгтэй л санагддаг юм. Амьдрал үзээгүй хүмүүс л төгс төгөлдөрт итгэдэг байх. Гадаадад байдаг Монголчууд ихэнх нь л жирийн нэгэн болохоор завгүй үедээ загасчины морь усгүй гэдэг шиг явж л байгаа харагддаг. Яг хийдэг бүтээдэг хүмүүс нь заримдаа ганц биеээ олон хувилахсан гэж мөрөөддөг, санасан хүссэн бүхэндээ бүгдэд нь завчилж амждаггүй ердийн л хүмүүс байдаг. Хүн бүрийн юуг чухал гэж үздэг, юунд цагаа зарцуулах нь өөр өөр байхаас ч яахав. Зарим Монголчууд маань үнэлэх юмаа үнэлж сураад, байгаадаа баярлаад, болж өгвөл заавал муу муухайгаар өвчилж, сэтгэлийн дарамтыг эрж хайж, бусдын асуудлыг ухаж төнхөхгүй байж сурах нь сэтгэл санааны байдалд нь дэмтэй байх даг шүү.

Миний хувьд чухалд тооцсон зүйлүүд маань үр дүнд хүрч хүмүүсийн атаархалыг төрүүлдэгийг бодохоор зөв л замаар явж байгаа юм байна л гэж дүгнэдэг дээ. Бусдаар оролдох дуртай улс эхлээд харьцуулах юмныхаа байрыг солиод туршаад үзэхгүймаа гэхэд өөрсдийгөө тольдоод сурчихвал зүгээр л санагдаад байгаа юм. Миний зарим онцгой ач холбогдол өгдөггүй зүйлсээр тодорч гарч ирсэн монгол бүү хэл гадаад хүн ч дэлхий дээр гарч ирээгүй л байгаа. Тэгэхээр миний юманд үнэлгээ өгөх чадвар, ач холбогдолынх нь байр байршлыг нь зөв олох мэдлэг туршлага зарим хөгшнөөрөө гайхуулдаг Монголчуудаас хүртэл хол даваад, амьдралд хэрэгжээд батлагдаад байдаг болохоор би одоогийн байгаадаа сэтгэл хангалуун л яваа. Тиймдээ ч амьтан хүний атаа жөтөөг эцэс туйлд нь хүргэдэг байх. Тэдний яах нь маньд хамаатай биш дээ. Би ямар ч байсан Personal achievement тал дээрээ HAPPY enough л байдаг даа. Одоо харин хүмүүсийн өөнтөглөөд байдаг зарим юмандаа жаахан зав гаргаж бусдын сэтгэл санаанд нь буян үйлддэг ч юм уу гэж бодоод л байж байна даа хэхэ. Дэргэдэх нэг юм нь жигтэйхэн тэнгэрт цойлж, газарт буухааргүй гайхамшигтай төгс хүн болчих байх гээд л хэдэн газрын бэтэгнүүд маань горьдоод явдаг шиг байна лээ. Урмыг нь хугалахгүйг ядаж хичээсэн дүрс үзүүлэхээс болохгүй дэгээ.

http://chandmani.blogspot.com/2007/07/13.html

Enjoy gossip? You could create powerful enemies around U, mate! THINK

Би ч бас анх ирэхдээ 20 гаранхантай хүүхдээрээ шахуу байсан болохоор ярих ярихгүй юмаа ч мэдэхгүй, их хөөрөлхөж, байгаа бүхнээ тоочсоор байгаад олон хүний атаа жөтөө, уур унтууг нь хүргэдэг байсан биз. Энэ муу даравгараас болж их юм дуулна шүү. Одоо бол тиймэрхүү ам хэлэнд өртөх энэ тэр асуудлыг азтай яваа хүнд байх ёстой зүйл юм байна гэж хүлээж авдаг болоод байгаа. Хүн сайн сайхан явж байгаа эсэхийг нь хүмүүст сонирхогдож, тоогдож яригдаж байгаа эсэхээр нь мэдэж болох ч юм шиг. Цагтаа шар сонингуудаас Модел Болормаа Монголын эрлийз амрагтай гэнэ, Багабанди бандашгүй унтдаг гэнэ гэж хүртэл шал хэрэггүй, ямар ч өгөөжгүй хогон мэдээлэл уншаад л явж байсан хүн одоо өөрөө энэ мэтэд эмзэглээд, элдвийн дэмий юм бодож цагаа үрээд явна ч гэж юу байхав. Хэрэв би хэнд ч хэрэггүй амьтан байсан бол хэн миний тухай тоож ярих вэ дээ.

UBS-р гарсан Америк явуулдаг нэвтрүүлгүүдийг үзсээн. 3L (Language, Leadership, Lecturing)-н залуус зарим хүнд сонсохоос ч халширмаар шүүмжлүүлж л байсан. Давж гараад инээгээд явааг нь бодохоор үнэхээр суралцмаар санагдсан шүү. Мань мэт шиг гэр бүл, үр хүүхэдтэй, нэрээ хайрладаг ойр дотныхонтой хүмүүс ч байхгүй ээ, хамаагүй хагас галзуу юм яриад, ТВ энэ тэрээр нь гарч тээглэж үхэхээр, хэдэн мөндөлүүддээ л мэнд мэлтийж, амьд арзайгаад, хальт харагдаад явж байвал барав. Дараа нь зүгээр удам угсаагаар нь тэрний тэдний тэд дэх үеийн энэнийх нь тийм юм нь тэгж явсан гээд чих дэлсээд байвал сэтгэлийн хат муутай хэдэн хамаатан садангууд барьж иднэ зүгээр. Би өөрөө ч дүүрч, бусдыгаа чирээд, амьдын тамд унагаад юүхэв дээ.

———————————————————————

Цагийг хайрла, харамла, бусдаас өрс, бусдад таныг унтраах боломж бүү олго

Та монголд түмний нэг байсан бол гадаад дахь цөөхөн монголчуудын дотор энэ давуу талыг эдлэх боломж багасна.

Ер нь та Австралийн том жижиг аль ч мужид очсон бусад Монголчуудын тухай болон өөрсдийнхөө талаар сайн, муу янз бүрийн хов живийг эр эм гэлтгүй, цаг завтай, юм хийж бүтээх бололцоо, чадвар муутай улсуудаас олон янзын хувилбараар, залхаж, зайлталаа сонсоно гэдгийг урьдаас мэдэж, цочирдохгүй байж сураад, сэтгэл санааны асар их бэлтгэлтэй болж байж ирэх хэрэгтэй. Магадгүй танд бусад мужын олон Монголчуудтай холбоотой байх хэрэгцээ гарахгүй ч байж мэднэ. Залуу улс бол урдахаа л харж амьдардаг, хийх юм ихтэй болохоор гайгүй. Гол хэрэг тарьдаг бүлгийнхэн болох 30-40 насныхантай эвлэгхэн харьцаж сурах хэрэгтэй. Тэд нэгэнт нас нь хэцүүдсэн, хийж чадаагүй, хүссэндээ хүрээгүй юм олон байдаг болохоор байгаадаа сэтгэл дундуур үедээ тэрийгээ мартагнах гэж өөрсдийгөө бүр хэцүүдүүлдэг хүмүүс байгаа юм. Гэхдээ зарим чавганц зантай, хэрүүлч, хийх юмаа олж ядсан залуучууд ч бас хааяа тохиолдоно шүү.

Ер нь бусадтай нэг их ойртож дотносохгүй, зайгаа барих нь давуу сул талуудтай тул өөртөө тохирох шийдвэрээ гаргаад өөрийнхөөрөө л яваарай. Миний хувьд олон хүнтэй харьцах шаардлага гардаг, олны дунд янз бүрийн л хүн байдагтай нь эвлэрчихсэн болохоор заавал бүгдэд таалагдах гэж өөрийгөө зовоохгүй яваад болоод л байдаг юм. Муу гэж үзсэн хүмүүсээсээ зайгаа барих гээд сайн хүмүүсээс нь бас холдоод байлтай нь биш дээ. Би өөрөө ч заримд нь муу хүн, заримд нь сайн хүн болж харагдаад л явж байдаг даг. Бүгдэд нь сайн хүн болох чинь бурхан багшийн ч чаддаг зүйл биш дэгээ. Надад таалагдахгүй байгаа хүмүүс ч бас цаанаа өөр бүлгийн хүмүүстээ сайн хүн болчихсон л явж байдаг байлгүй, хэхэ. Хэнд саймшрах чинь өөрийн гэсэн бөндгөртэй хүмүүсийн л шийдэх асуудал болохоос хөндлөнгийн баагийнууд бол илүү ш дээ.

“Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүрт таалагдах хүсэл. Гёте” – бүх хүнд бусдаас авч буй мэдээлэл нь хэрэгтэй, үнэ цэнэтэй байх албагүй, бүх талаас нь харж бичих нь бүр ч боломжгүй тул зөвхөн өөр шигээ хүмүүст зориулагдсан тусгай мэдээллийг зөвхөн өөрийнхөө эзэмшлийн газартаа тавьсан нь зөв байлаа. Хүнээ танина гэдэг бол маш хэцүү зүйл, гэхдээ суралцвал зохих чухал зүйл. Муу хүнээс урьдчилан сэргийлэх вакцин гэж нэгэнт байхгүй болохоор зөн совиндоо бага ч болов итгэж байх хэрэгтэй юм шиг байна. Заримдаа сайн хүмүүс ч алдаж л байдаг, бидэнд муу юм хийж л байдаг, гэхдээ тэр нь заавал тэр хүнийг муу гэдгийг нь батлахгүй, намайг голд минь ортол гомдоож байсан ч дараа нь зүү орох зайгүй болтолоо үерхсэн сайхан танилууд цөөнгүй бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг маань олон давтан үйлддэг, огтоос засрахгүй хүнийг аяндаа зангий нь аваад зайлж холдох нь өлзийтэй мэт санагддаг даа.

Юутай ч та Австралид буусан мөчөөсөө эхлэн хов жив хөөцөлдөгчдийн асуудлыг тэднээр дуусгавар болгож сураарай. Бусдын хэлсэнээр биш, таны хийж бүтээсэн зүйлсийн үр дүнгээр та үнэлэгдэх учраас сэтгэлээ чилээн, чихээ сортойлгож, элдвийн дэмий зүйлд идэвхтэй оролцох гэж шамдах хэрэггүй. Та зөвхөн инээмсэглээд л, байгаа заваасаа жаахан зарцуулаад, сонссон дүр үзүүлээд л байж байхад та тэр хүнд асар их буян болно. Цагаа үрэхгүйг хичээсэн ч болно шүү, үсрээд л хүйтэн хүн байна лээ л гэнэ биз, тэгсэний зоргоор хөрөхгүй, хөлдөхгүйгээс хойш. Авч байгаа мэдээлэл олон хувилбараар ирнэ, гарч байгаа мэдээллээ ядаж зөв гэж тооцсон шүүлтүүрээрээ гаргаж байхгүй бол болохгүй байхаа. Зөв буруугаа ч мэдэхгүй яваа нэгнээ зөв тийш нь залаад өгөх хүн тэгж байгаад гарч ирэх юм байгаа биз. хэхэ.

Junk info vs Intellectual info

Таныг яаж ч харьцсан таны тухай их бага хэмжээгээр яригдах нь тодорхой байдаг. Харин та бусдад дүгнэлт өгөх гэж яарах, юу дуулсанаа тараах гэж хичээх хэрэггүй. Таны үнэт цаг хайран шүү дээ. Бусад хүн муу байна уу, сайн байна уу хамаагүй, танд л гай болоогүй бол их шөргөөцөлдөөд, өөрийгөө элдэв зүйлд хутгалдуулах гээд хэрэггүй. Харин зам дээр чинь хөндөлсдөг хүмүүст хэн болохоо үзүүлээд өгөх чадамжтай болохын тулд яаравчлах хэрэгтэй. Чадахгүй байж сэтгэлээр унах нь таныг өчүүхэн бөгөөд хийх ажилгүй, ирээдүйдээ чиглэсэн зүйлд санаа тавьдаггүй болгож улам л их муулуулах, уруудаж доройтоход ч хүргэж мэднэ шүү. Ийм асуудалтай олон хөгшин Монголчуудыг мэдэх тул хэнэггүй, мангардуу байх нь заримдаа их ашигтай юм байна лээ шүү л гэе дээ. Худлаа ярьдаг, юу ч хийдэггүй, юм ч чаддаггүй мөртлөө бусдын хөдөлмөрийг өөртөө нааж гайхуулах дуртай хүмүүсээс зугатааж сурах хэрэгтэй болно байх.

Та зөвхөн харласан, визний зөрчилтэй улсуудын дотор л янз янзын араншинтай хүмүүс байдаг гэж бодож магадгүй. Гэтэл тэд байгаатайгаа эвлэрсэн хорхойд хоргүй улсууд л голдуу байдаг. Хамгийн их шуугиан тарьж, сенсаац дэгдээдэг улсууд нь дандаа бусадтай харьцуулах ямар нэгэн юмтай, аль нэг гайгүй сургуульд суралцдаг, white trash-уудтай холбогдож иргэншил авсан, эсвэл бусдаар авахуулсан олон эд зүйлстэй, өөрийнхөө чадлаар амьдрах талаар ойлголт байхгүй, эсвэл хүнд хэлмээргүй хөгийн аргаар дундаж Австраличууд шиг амьдрах боломж олж авсан, Австрали сэтгэхүйтэй, Монголчуудыгаа хүн гэж үздэггүй гэх мэт янз бүрийн л асуудалтай тэрийгээ дөвийлгөж, бусдад батлах, бусдыг доош нь хийх сонирхол бүхий өөртөө итгэл муутай, insecurity ихтэй хүмүүс байдаг.

Та хогон мэдээлэл, оюунлаг мэдээллийн алинд нь илүү ач холбогдол өгөхөө өөрийн оюун ухаанаараа шийдэж, зөв зохицуулж сураарай. Олонтойгоо байхын давуу талууд заавал дагалдсан зүйлүүдтэйгээ ирдэгийг мэдэж байхад илүүдэхгүй. За одоо ч баахан л монголчуудыгаа монголчуудыг муулаад байна гээд монгол царайлж муулчих шиг боллоо. Монгол гэдгээ хаана ч харуулах гээд гүйх юм даа. Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарладаг шиг юм л болоод байна уу үгүй юу. хэхэ.

За ямар ч байсан юманд эмзэглэдэггүй, гүжирмэг, хийхээ хийдэг хүмүүс хол явна шүү.

———————————————————————

Big fish of big water

Бид дараа өөр хотод очиход байдал өөр байсан. Би нэгэнт учраа олчихсон, яаж ч дарсан сайн явах нь тов тодорхой, ив илэрхий болчихсон байсан. Бусдын нүдэнд угаасаа л мундаг юм шиг харагдаад байсан болохоор элдвээр хавчих, харьцуулах, атаархах, муу аргаар өрсөлдөх, муухай үгээр идүүлэх зэрэг асуудлуудтай тулгарахаа больсон. Гэхдээ л анх ирэгсэдийг ер нь танил тал муутай бол өөдтэй угтаж авна гэж найдалтгүй дээ.

Мань мэтэд л аз таарч гайгүй сайхан хүмүүс түшиж чадаад байсан болохоос бусад шинээр ирэгсдэд хөлөө амархан олоход нь тус нэмэр болчихоор юм одоогоор юу ч байхгүй л байгаа. Монголчуудад зориулсан байгууллага байгуулагдаад шинээр ирэгсэд, мэдээлэл муутай яваа бусд Монголчуудаа тулж түшээд, мэдээлэл түгээгээд эхэлбэл зүгээрсэн. Мэдээж консулаар тэр болгоныг хийлгэнэ гэвэл үүрэгт ажлууд нь өөр байдаг байх л даа. Бид Австралид амьрагсад, ирэгсдэд зориулсан үйлчилгээнүүдээ дотроосоо санаачлаад эхэлцгээвэл яасан юм бэ гэж бодогдох л юм. Ганц нэг гарч ирсэнийгээ дэмждэг сайхан хүмүүс байдаг, доош нь дарах гэсэн цөөхөн хүмүүс харин чадахгүйгээ мэдсэн нь сайн хэрэг. Харин тэр холбоо гэсэн үгийг өмчлөөд, өөрсдөө ч хэргийг нь гаргачихаж чадахгүй тэнэгтээд байдаг, удсанаараа гайхуулдаг, учраа одоо ч олоогүй, өөрөөсөө өөр хүнд туслах боломжгүй хэвээрээ байгаа хүмүүс санаагаа их зовоогоод хэрэггүй л байх. Нүд аньтал нь тэр “холбоо” энээ тэрээ гэсэн ҮГ-ийг нь авах гээд чаргууцалдах хүн гаргуулахгүй байх талаар туслалцаа үзүүлэмз. Монголчуудын Сүлжээ, Нийгэмлэг, клуб гэх мэт юм тэдэнгүйгээр байгуулагдчихвал бас тэнэгтээд, бусдыг үгээр идэх гэж байдаг авъяасаа бараад явж л байх вий, хэхэ. Авъяас нь хааяа дутаж, дундарч байвал бусдад илүү хэрэгтэй л байна даа.

Том хот

Том хотод анх ирэгсэд Монголчуудтайгаа танилцаж сүйд болох гэж байна гээд баахан л нэг нэгэндээ төвөг удацгааж, хоол хош, их цэвэрлэгээ, big shopping-н асуудлууд босоод ганц ганц айл авчраад дараагийнхыг нь дараа ирээрэй гэх гэж бүр балай л юм болдог билээ. Угаасаа ч шинэ ирэгсдэд асуудлууд их, хийх юм их, амралтын өдрүүдэд амрах завшаан байдаггүйг хэлэх үү, дээр нь бас бөөн ажил босоод байхаар залуу хүмүүст бол хэцүү л юм билээ. Гэхдээ яахав, бидний хувьд хүн гуйж царай алдахааргүй болчихсон байсан болохоор бараг зарим монголчууд нь тоож харьцлаа гээд баярлаад ч байх шиг.

Ер нь том хотуудад Монголчууд олон болохоор визний асуудалтайнууд нь хүртэл томхон бүлэг үүсгэхээр болчихсон байдаг шиг байгаа юм. Том хот руу ирвэл, чухал хэдтэй нь контактлаад визний талаарх мэдээлэл авах, виз янзлах, ажиллах эрхтэйгээр овоо удаан хэвтэх боломж үүсдэг шиг байна билээ шүү. Визний асуудалтай Монголчуудаар дагнасан цагаач оросууд хүртэл нэлээн байдаг дуулдаад байна. За тэгээд гайгүй хүмүүс түшиж чадвал ч ажилд орох, байрны мөнгө хэмнэх тал дээр бол ч ногоон гэрлээр л давхилдах сонголт бас байна гэнэ шүү дээ. Гэхдээ бүх хүнд ийм боломж байна гэхгүй ээ.

Харин шинээр ирэгсэдээс том хотуудад бизнес хийгээд ч юм уу, Австралид нь мэргэжлийн ажил хийгээд, мөнгө төгрөг сайн олоод явдагууд нь олон болж амжаагүй байгаад байх шиг байгаа болохоор тэд нь сүлжээ үүсгэж, томрох болоогүй байх. Зарим нь тэднийгээ бүр харьцуулшгүй, шилмэл үүлдэрийн, элитийн давхрагын, байгалиас заяасан тусгай хүмүүс шиг бодчихсон л тууж явдаг юм. Тиймдээ ч тиймэрхүү хүмүүс нь учиргүй бусадтайгаа наануу цаануутай байгаад байж бас чаддаггүй, дор дороо л ажин түжин, амар жимэр амьдарцгаадаг бололтой. Амьд байгаа нь л хааяа дуулдвал их юм шүү дээ. 10 хурууны дотор л тоологдоно гэж мэд.

Танд ч бас боломж байна

Миний хувьд ч яахав эртхэн шиг л юм юм үзсэнээ дуулгаад л авдаг юм. Адилхан л амьдрал хайж, австралид байхын зовлонг үзсэн, тээр доороос өндийж босох гэж үйлээ үзэх ямар байдагийг ялгаагүй л туулаад ирсэн болохоор бусдаас өөрийгөө учиргүй тасалж, хамраа сөхөөд байх сонирхолгүй л дээ. Би өөрийгөө бусдаас ялгах юмгүй жирийн нэгэн боловч хүн бүрт тохиохгүй гайгүй амьдралын зах зухаас зуусандаа баяртай явдаг ердийн л нэгэн гэж боддог.

Жирийн хүн ийм байдалд хүрч чадсан нь зарим хүний атаархалыг жаахан төрүүлдэг л байх. Өрөвдүүлж явахаар атаархуулж яв гэдэг нэг сайхаан үг байдаг даа. Миний насан дээр над шиг ердийн хүн, өөрөөсөө өөр хүний гадаадын боловсролыг санхүүжүүлээд үр дүнгээ үзчихсэн, өшөө ч олон хүнийг ээлж дараалуулан тэтгээд эхэлчихсэн, өөрөө ийм байдалд хүрсэн байгаа нь одоогоор Австралид байгаа Монголчууд дотроо бурхангүй газрын бумба галзуурдагтай л адил зүйл болоод байх шиг байна. Өөрийгөө ч бардаггүй хөгшчүүд зөндөө л байгаа харагддаг. Ялангуяа гадаадад бол монголчууд маань хөөрхий дийлэнх хэсэг нь л гадаадынханых нь дундаж амьдралд хүрэх найдвар тасарчихсан, тийм мөрөөдөлтэй явдаг хэд нь арай дээр, бас нэг сургууль соёл энэ тэр бараадаж үзсэн, нэлэнхүйдээ л нэлээн эмзэг ядуу давхаргынханд нь тооцогддог юм шиг санагдаж байна. Гэхдээ тэд тэмцдэг, өсөж өндийх гэж хичээдэг байвал тэдэнд болон тэдний далбаанд намирагсдад их хэрэгтэй байнаа.

Миний жишээнээс үзвэл та бүхэнд ч бас хүссэндээ хүрэх асар их боломжууд байдаг нь батлагдаж байгаа юм. Аз болон Боломжууд биднийг хүлээж байдаг, гагцхүү бид түүнийг эрж хайж, олох ёстой юм байна. Хүлээгээд хэвтээд байхаар намайг бас хүлээгээд муусайн золигнууд чинь хүрч ирэхгүй байгаад байсан байна лээ. Туршлагаасаа хэлээд зүгээр элгээ эвхээд суугаад байдаг хүмүүсийг жаахан өөрсдийнх нь төлөө хөдөлгөх гэхээр зарим нь мундаг хүмүүс л санаархана биз, наадах чинь надаа таарахгүй гэх мэтээр сөрөг хандлага үүсгэдэг л юм. Гэтэл би өөрөө тэднээс хэд дахин доороос эхэлж байсныг мэдэх юм бол тиймэрхүү юманд ам гарах учиргүй. Надаас илүү төгс төгөлдөр, надад заяагаагүй олон боломжуудаар хангагдсан ч тэрийгээ хэрэглэхгүй, хэрэгжүүлэхгүй яваад байдаг, олон сайхан боломжуудыг олж хардаггүй, азыг тохиолдсон ч мэдэлгүй өнгөрөөдөг супер хүмүүст над мэтийн мяа гаруудад атаархаад л явж байхаас өөр сонголт даанч үлдээхгүй л шинжтэй хорвоо байна даа. Хорвоо юманд хоёр талтай ханданаа гэж үүнийг л хэлдэг байх даа. Атаархсан болгоныг нь баярлуулаад байх сонирхол ч алга, боломж нь ч алаг яваа хатуу боорцог гэж мэд, хэхэ. 5-work-permission

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “4a-MN Community in AU”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Udakhgui QLDd ochij amidraya gej bodoj bna.Brisbane khol ch bolomj garwal ochij Mongolchuudtai taniltsakh yumsan gej bodogdson yum. 15jil gadaadad amidarlaa. Mongolchuud geltgui ali ch ulsad yanz yanziin aranshintai torol buriin khumuus, undestenguud amidarch baigaa. Deerkhi zuiliig unshaad Brisbanii Mongolchuudtai ulam uulzakh khusel torloo. Sonirkholtoi baina.Mail khayag ogj tuslaach. Unur

http://gegeen.wordpress.com/2007/07/30/brisbane-branch/
or
mon2aus@bigpond.net.au
or
http://www.mongolianconsulate.com.au
or
http://www.whitepages.com.au

Brisbane-iihen dajgui gesen sh dee. Aussie-nuud dotor ch bas jerk, angeluud zondoo l bdag shig baigaa yum. Ter chotgor shuglesen muj ene ter gedeg bol almasiin uye-iin asuudal gene lee shuu. chotgorgui baigaa baihaa. ih uhaalag, highly educated taldaa mglchuud ni socialize hiideg yum gesen. ochinguutaa tegeed full info avchihna bailgui dee. Unuruu jpn-s yum u?

BrisVegas-n talaarh medeelel neg hund ch bolov shiidver gargahuits noloo uzuulsen bololtoi. suuliin uyed brisbane-d zaluus ih nemegdej baigaa duuldaad baisan shuu.

ziak ushee shine saihan medeelel ih bicheerei, seoul-ees “haraad l” suuj bnshuu

shine-iig bol ch nemj bolj baigaa. saikhan gedegt yamar medeelliig oruulaad baigaagaa todruulaarai.

seoul-n mendeed yagaad “haragdaad l” baigaa yum bol doo.

Саяын хэд хоног, хийх бичих нүсэр ажлаар мэдрэл миарахын хажуугаар “хулхи сэтгэлзүйн тоглоом”-нд хальтарч унаад, стресс депресс давхацсан өнгөт плёнк цонхон дээр пад … юу болоод өнгөрөв өө жэхшиг. Хүнтэй үсэртэл “хэрэлдэж”, муугаа дуудалцаж, муухайгаа харалцаж, хуруугаа хорсгож, хэлээ маажмаар болох зав гараад л байхым даа.

Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ. “Үйл хөдлөл – санаа бодлын сүүдэр” гэдэг мэргэн үг санаанд орж ч байх шиг, үг хэл нь биш шүү дээ гэж онцолж бодох ч шиг … Гэхдээ одоо дахиж “дайсны баатар”-тай хэл амаа билүүдэлцэнэ л гэж байхгүй, ер нь тэгээд үлгэр амар сайхандаа жаргавал таарна, жаргаж ч байгаа, жаргасаар ч байх болно…гсн.

Гай болж хүн чанар гэж шижир алт болсон далжаак юмдаа, тэрэнд нь сүнс хорогдоод байхын, новш гэж… тэрнээс биш тийм сансараас унаад Гимлайд авирчихсан ямаатай юугээл хамаг энергиэ шавхаж суув гэж. За тэр ч яахав, дэлхий бөөрөнхий юм чэн … аадийн гоё.

Бүтээлч шүүмжлэл

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ

“Сургамжит өгүүллэг 2” номноос

Өрөвдүүлж явахаар атаархуулж яв

Бусад : » Сэтгэл ба санаа
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136784

Нийтэлсэн: 2008-09-23 09:36:39 , Мэдээний дугаар: #1136784

Монголд сэтгэл дийлжээ. Санаа шалбааган дээр хаягдан, далан таваараа бууж єгчээ. Монгол хvний vйлдэл, амьдралыг дан ганц сэтгэл хариуцах болж. Хvvхнvvд танилцах зар дээр сэтгэлээрээ танилцана гэнэ. Харчуул наргихдаа сэтгэлээрээ ууна шvv гэнэ. Сонгуульд ард тvмэн саналаа сэтгэлээрээ єгнє. Хахууль сэтгэл дээр тогтоно. Ингээд бодоод байх нь ээ, 21-р зууны Монгол “онгон сэтгэлийн орон” болжээ. Одоо Монгол хvн зєвхєн манайх, дайсных гэсэн ганцхан заагаар сэтгэнэ. Аливааг хэт хар, цагаанаар тусгаад, дайсан бол тэр чигээр муу, манайх бол тэр чигээрээ сайн хэмээн юмсыг наана, цаанатай авч vздэггvй. Миний юм, манай юм гэсэн бардам зан нь хэт давраад алдаагаа ойлгож, бусдыг хvлээн зєвшєєрєхдєє ч дурамжхан. Манайд олон vзэл бодолтой хvмvvс зохицож амьдрах нєхцєл бага бvрэлджээ. Єєр vзэл бодолтой хvнийг аль болох шахаж, элдэв янзын юм бодуулахгvй байх хандлагатай. Заавал нэг нэгнээ ижил хэвэнд оруулж байж л харилцах долгионоо олно.

“Гажиг” хvн ганцаардах магадлал маш єндєр. Тиймээс ч Монголчууд бид бvгд сэтгэлгээний гацаанд орчихсон. Санаа бодлоо чєлєєтэй илэрхийлж чаддаггvй, олны аясыгдагасхийгээд хэл амнаас эмээсэн янзтай байдаг. Хэрэв хэн нэг нь бие даах аястай бол хамт олон нь хашраахаа андахгvй.
… Одоо жаахан тархиа ажиллуулья, санааг єєд татья, санааг vнэлье. Хvний сайханд итгэе, гавлаа хамгаалж, vзэл бодлоо цэгцэлье. Санаа мандтугай.

Х.Эрдэмбилэг
Дугаар 54

Мэдээллийн эх сурвалж:


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: