Tsolmon noted about AU

Posted on November 15, 2007. Filed under: AU News |

More on: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=75413

Австрали : » Сэтгэлд vлдсэн Австрали буюу

Northparkes-ийн уурхайд зочилсон нь
Нийтэлсэн: 2007-11-06 11:19:14 , Мэдээний дугаар: #75413

Сэтгэлд vлдсэн Австрали орны тухай vзэг цаас нийлvvлэхгvй байж эс чаднам. Ургамал ногоо, цаг агаар эрхэлж буй аж ахуй, зочломтгой зан гээд л эх оронтой минь дэндvv ижилхэн энэ ногоон тивд сэтгэл нэг л тайван.

Эх оронд маань налгар намар айлчилж байхад тэнд хаврын сvvл сар зуны эхэн сар гарч єдєртєє +14 градусын дулаан биднийг угтсан юм. Нэгэнтээ холыг зорьсон учир нь УИХ-ын гишvvн Д.Ганхуягийн ахалсан гишvvд Австрали улсын уул уурхайг нvдээр vзэх байлаа.

Бидний зочилсон эхний уурхай бол New south мужийн Parkes хотын Northparkes байлаа. Parkes хотыг танилцуулбал,11 мянган хvн амтай. Сиднейгээс 350 км-ын зайд орших аж. Таагvй мэдээ нь гэвэл ногоон тивд байгал эх хураа бага хайрлаж жаахан гандуу байв. Зун нар их шарвал ургамал мод ч ногоорохгvй биз дээ гэж нутгийн иргэд єгvvлэх. Ер нь л Австрали улсын хувьд манайх шиг хєдєє аж ахуй, газар тариалан, эрхэлдэг учраас ургац гэдэг тэдний хувьд маш чухал. Тиймээс л авах ёстой ургацынхаа 50 хувийг л хурааж амжвал их юм гэцгээж байсан. Нутгийн иргэдээс Австрали гэдэг улс уу, тив vv гэхэд аль аль нь хэмээн инээмсэглэж билээ.

Харин бидний аяллын гол зорилго болох Northparkes хотын зэсийн уурхайн хувьд 6500 гектор газрыг эзэмшдэг юм байна. Уурхай гэхээр л тоос шороо дуу чимээ гэж бодсон маань эндvvрэл болж Northparkes-ийн ногоон дэнж чимээгvй дvнхийнэ. Хот, уурхай хоёрыг тусгаарласан хязгаарлал нь ногоон бvс л байлаа. Энэ мэтчилэнгээр уурхай олон давуу талтай. Юуны тvрvvн тэд шинэ техник технологи нэвтрvvлж байгаа аж. Сайн технологитой байж гэмээнэ сайн vр дvнг хvртэнэ гэдэг зарчмыг тэд эн тэргvvндээ тавьсан нь атаархмаар.

Басхvv орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж улмаар дээд боловсрол эзэмшихэд нь тусалж, эзэмшсэн нэгэнд нь ажил олгодог уламжлал маягийн юм тогтсон байх. Мєн хагас жил тутамд нутгийн иргэдтэй уулзаж ажил амьдрал ахуйд, хотын хэмжээнд ямар асуудал тулгамдаж байгааг хэлэлцсэн халуун дотно яриа єрнvvлдэг. Тvvнийгээ Зєвлєлдєх хороо гэж нэрлэдэг юм байна.

Зєвлєлдєх хорооныхон уурхайн єнгєрсєн, єнєє, ирээдvйн тухай хэлэлцээд хотын иргэдэд, тэр дундаа эрvvл мэнд, боловсрол, дэд бvтэц гээд аль салбарт нь эн тэргvvнд юу хэрэгтэй байгааг ярилцаж шийдэлд хvрэн, иргэдийн санал асуулгаар баталгаажуулан ажил хэрэг болгох жишээтэй. Тvvнээс гадна жилд 50 мянган австрали долларыг орон нутгийн иргэдийн бvх давхаргад хvртээмжтэй хэлбэрээр хvргэдэг аж. Бас нэгэн єєр давуу тал нь уурхайн ажиллах хvч.

Ажилчдын 90 хувь нь Northparkes-ийн иргэд. Уурхайн хувьд 1977 онд нээгдэж 18 жилийн дараа буюу 1989 онд vйл ажиллагаа нь эхэлсэн аж. Далд уурхайн бvтэц нь цилиндр хэлбэртэй 120 метрийн диаметртэй. Уурхайн менежер Black Gaving дэлхийд алдартай Rio Tinto-гийн тухай товч танилцуулахдаа бид єндєр ашиг єгєхvйц уурхай л ашиглахыг эрмэлздэг. Тиймээс ч судалгааны маш сайн чадварлаг багтай.

Бас зєвхєн зэсийн хєнгєн цагааны гэж дагнадаггvй. Олон талт vйл ажиллагаа явуулдаг. Єєрєєр хэлбэл, бид дэлхийн єнцєг булан бvрт бvс нутгийн орон нутгийн, улсын засаг захиргаатай хамтран ажилладаг” гэдгийг хэлсэн. Мэдээж, уурхай дагасан хотын хувьд ажиллах хvчний 90 хувь нь дээр хэлсэнчлэн хотын иргэд. Тvvнээс Northparkes-ийн уурхайн ажилчдын 500 нь гэрээгээр хєдєлмєр эрхэлдэг бол 250 нь vндсэн ажилтнаар цалинждаг аж. Мэдээж, эдгээр ажилладаг хvмvvс нь онц шаардлагатай vед шаардлагатай хугацаагаар мєн шаардлагатай хєлсєєр ажилладаг байх жишээтэй.

Уурхайн хувьд єнгєрсєн онд 550 мянган тонн зэс, 750 мянган тонн унц алт олборлосон. 2017 он хvртэл ажиллах боломжтой гэж мэргэжилтнvvд тооцоолжээ. Хоёр км-ын диаметртэй газрын гадаргаас 900 метр гvнд хєл тавихад яггvй байх болов уу гэж байсан, харин ч vгvй шvv. Гvний уурхай гэхэд дуу чимээ шороо тоос, агаар гэж бодсон эндvvрэл болж шороо нурахаас хамгаалсан бэхэлгээ бvхий цементэн хана, шороо тоос бургихаас сэргийлсэн зам угтлаа.

Ганц энэ уурхай ч биш Австралийн бvх компани хvн эрvvл аюулгvй орчинд амьдрахыг чухалчилна. Манайхаар бол хєдєлмєрийн аюулгvй орчин гэх юм уу даа. Иймээс ч зочилж очсон биднийг ч хамгаалалтын малгай, хувцас, гэрэл, хvчилтєрєгч, гутлаар хангах нь тэр. Эхэндээ жаахан тvvртэж байсныг эс тооцвол 900 метрийн гvн дэх уурхайд “ажиллах” сонин байлаа.

Газрын гадаргаас доош олон метрийн доор байгаа мєртлєє аятайхан тохижуулсан эл уурхайн зохион байгуулалт тун энгийн. Хамгийн наад зах нь гэхэд л уурхайн гvнд нэвтэрсэн бол єєрийн дугаар бvхий пайзыг зvvх ёстой. Хэрвээ энэ пайз анх авсан газраа vгvй бол уурхайн гvнд хvн vлджээ хэмээх тэмдэг болдог. Энд бас нэг зvйлийг хэлэлгvй орхиж болохгvй нь. Юу вэ гэвэл “Эрдэнэт”-ийн цагаан тоос л лав тэнд алга.Тэр бvv хэл газрын гvнд уурхай эрхэлж байгаа нь vл мэдэгдэх.

Дээрх бvхнийг єгvvлэхийн сацуу уурхайн энэ vйл ажиллагаа улсад ямар ашигтай вэ гэсэн асуултад Засгийн газар эрдэс баялгаа зарцуулах бvрэн эрхтэй. Баялаг ард тvмний ємч гэдэг товчхон тодхон хариулт бий. Vvний сацуу уурхай Засгийн газарт гурван жил тутамд нэг удаа ажлаа тайлагнадаг юм байна.

Харин цалин хєлсний тухайд бидэн шиг сараар бус жилээр орлогоо жишиж хэлнэ. Яахав, ердийн нэг ажилтан жилдээ 70 мянган австрали долларын цалинтай. Нарийн мэргэжлийн хvн бол энэ тооноос цааш нэмэгдээд явдаг гэсэн. Татвар ч мєн ялгаагvй. Эрvvл мэнд нийгмийн даатгал гээд манайхны яршиг уддаг татварууд 47 хvртэл хувь тєлєх vvргийг иргэн хvлээнэ.

Гэхдээ иргэд нь хариуцлагатай байсных нь тєлєє нийгэм ч хариуцлагаа умартдаггvй. Энэ мэтээр уурхайд аялсан бидний сэтгэл єндєр байлаа. Уурхай гээд ухсан нvхгvй, овоолсон шороогvй, дуу чимээ тоос шороо бvр ч vгvй Northparkes–ийн уурхайн тухай хууч хєєрєхєд нэг иймэрхvv. ёстой л нєгєє мянга сонсохоор нэг vз гэдэг vг энэ л байлаа.

Ц.Цолмон
Дугаар 166/278/

More on: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: