A Chance of Scholarship

Posted on November 15, 2007. Filed under: Scholarship |

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=74830

Боловсрол : » Тэтгэлэгт хамрагдах боломж танд ч бий 

 Нийтэлсэн: 2007-11-01 09:42:15 , Мэдээний дугаар: #74830

Єндєр хєгжилтэй, гадаадын орнуудын их дээд сургуулийн сургалтын тєлбєр дэндvv их байдаг. Гэсэн ч энэ сургуульд тэтгэлгээр сурах боломж бий.

Манай улсад сvvлийн vед Америк, Английн их дээд сургуульд тэт¬гэлгээр сургах бодит vйл ажиллагааг Тлобал Удирдагч Сан” явуулж байгаа. Єнєєдрийн байдлаар арав гаруй монгол оюутныг Америкийн их, дээд сургуульд 60-100 хувийн тэтгэлэгтэй сургаж байна.

Харин энэ сарын 5-наас ээлжит хєтєлбєрєє эхлvvлэх гэж байгаа юм байна. Vvнтэйгээ холбогдуулж Тлобал сургалтын тєв” дээр нээлттэй єдєрлєг зохиож байгаа юм. Нээлттэй єдєрлєг дээр “Глобал”-ын vйл ажиллагаа, шинэ эхлэх гэж буй хєтєлбєр болон єєрийн дээд сургуулийнхаа тухай танилцуулж байгаа юм.

Саяхнаас дээд сургуультай болоод байсан бол энэ удаад оройн ангидаа оюутан элсvvлж эхэлсэн юм байна. Єдєрлєг дээр мєн “Голомт банк”-тай хамтран хэрэгжvvлж буй сургалтын тєлбєрийн зээлийг танилцуулж байгаа. Ер нь тэтгэлэг гэж юу вэ, хэрхэн хамрагдах вэ гэдгийг олон оюутнууд мэдэж авч чаддаггvй. Энэ тухай Тлобал удирдагч сан”-гаас ингэж мэдээлжээ.

Тэтгэлэг гэж юу вэ?
Тэтгэлэг гэдэг нь оюуны хєрєнгє оруулалт, санхvvгийн дэмжлэг юм. Хvний сурч боловсрох хvсэл, тэмvvллийг vнэлж ийн дэмжлэг vэvvлж болдог. Тэтгэлэг гэдэгт сургалтын тєлбєр болон эрдмийн ажлын хєрєнгє оруулалт юм. Гэхдээ мэдээж тэтгэлгийг зvгээр авч чадахгvй. Хамгийн чухал нь сурах болон нийгмийн амьдралийн идэвхтэй байх ёстой. Тvvнчлэн гадаад хэл хамгаас чухал.

Vvн дээр тухайн оюутан удирдан зохион байгуулах авьяас, олон нийтийн ажлын идэвхтэй байх нь хэрэгтэй. Энэ нь тухайн хvнийг хэр нийгэмшснийг харуулдаг юм байна. Монголчууд бидэнд хамгийн ихээр тэтгэлгийн гараа сунгадаг байгууллагууд бол Азийн хєгжлийн банк, Дэлхийн банк, Жайка, Соро¬сын сан, Ротари зэрэг юм. Эдгээр болон бусад тэтгэлгvvдэд хамраг¬дах боломж, цар хvрээ єргєн байдаг.

Харин тэтгэлгийг хамгийн ихээр олгодог улс бол Америк юм. Англи, Австралиас бараг тэтгэлэг олддоггvй юм байна. Vvний учир нь, Америк тєгсєгчидтэйгєє байнга холбоотой байдаг. Тэд сургууль дээрээ сан, холбоо байгуулж, тэтгэлэг зарладаг. Мєн зарим тєрийн бус байгууллагууд єєрийн нэрэмжит тэтгэлэг олгодог. Энэ нь чадварлаг, ирээдvйтэй оюутнуудад сургалтын санхvvгийн дэмжлэг vзvvлж, сургуулиа тєгсмєгц байгууллагадаа авах зорилготой юм байна.

Тэтгэлэг олох боломжууд хязгааргvй их. Харин интернэтээс уйгагvй хайж, байнга мэдээлэлтэй байх хэрэгтэй юм байна.
Одоо харин оюутан залуустаа манай оронд жил бvр зарладаг тэтгэлгvvдээс танилцуулья.

Их Британид Магистрын зэрэг олгох тэтгэлэг. Энэ тэтгэлгийг Английн консулаас зарладаг. (Их Британий Элчин Сайдын Яам)

Азийн хєгжлийн Банкны Тэтгэлэгт хєтєлбєр. Энэ хєтєлбєрєєр Япон болон бусад оронд магистр, тvvнээс дээш зэргээр тэтгэлгээр сургана. (Азийн хєгжлийн банк Монгол дахь салбар)

Японы хvний нєєцийн хєгжлийн хєтєлбєр. Энэ хєтєлбєрєєр Япон улсын Засгийн газрын тусламжаар их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцана. Японы олон улсын хёмтын ажиллагааны нийгэмлэгийн Улаанбаатар дахь салбар)

Францын засгийн газрын сургалтын тэтгэлэгт хєтєлбєр. Монгол дахь Францын ЭСЯ-аас богино хугацааны хэлний болон мэргэжлийн дадлага хийх тэтгэлэг олгоно.

Ротари клубын тэтгэлэг. Маш олон хvн хамрагдах боломжтой энэ тэтгэлэгт олон улсын чиглэлээр суралцах хvсэлтэй оюутанд тэтгэлэг олгодог. жилд 1200 оюутан. (info(5)rotarvmonaolia.ora)

Дэлхийн банкны тэтгэлэг. Энэ тэтгэлгийг жил бvр зарладаг. (мэдээллийг http://www.worldbank.org) Их дээд сургуульд суралцагч эмэгтэйчvvдийн холбооноос АНУ-д дээд боловсрол эзэмших хvсэлтэй 58 хvртэл тооны эмэгтэй оюутанд тэтгэлэг олгодог. (www.aauw.org)

АНУ-ын их, дээд сургууль, коллежид биеийн тамирын чиглэлээр тэтгэлэгтэй сургана. (www.ed.aovi) Олон улсын боловсролын санхvvгийн дэмжлэг хэмээх байгууллагын цахим хуудаснаас сургалтын тэтгэлэг, санхvvгийн тусламж хаанаас авч болохыг дэлгэрэнгvй авч болно. (www.iefa.org)

Эцэст нь, тэтгэлэгт хамрагдах боломж асар их байдаг. Хамгийн чухал нь уйгагvй эрж, хайж байх хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

Н.Гантуяа
Дугаар 163/275/

Make a Comment

Leave a reply to Jagaana Cancel reply

Leave a Reply to “A Chance of Scholarship”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

aust-d suraltsagsadiin diilenh hesgiig tetgelegtei oyutnuud ezeldeg ba golduu ausaid, cabsaf, adb.org, ALA, MUIS student exchange, LA trobe scholarship bolon mgl-n zasgiin gazariin tetgelegeer irtsgeedeg yum baina. irsen hoinoo au-s ni Ph.D-n tetgeleg avsan humuus neleed hed baidag bogood deed shatnii bolovsrol, research student-n huvid tetgeleg oldoh ni gaigui baidag.

http://gegeen.wordpress.com/category/scholarship/

Hi, rotary-giin URL ni buruu bh shig bhiin, ordogguie, zuviig ni tavij uguuch please!

Tiim l yum bn lee. Ene post-s bolood eniig bas chirj irj baisan.

Ротари Тэтгэлэг Олгогч


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...