How to be Relieved

Posted on November 9, 2007. Filed under: Miracle Stories |

From: http://www.biirbeh.com/modules.php?name=Top

More: http://gegeen.wordpress.com/2007/10/09/must-know-by-mn/

Шүлэг: О.Дащбалбар: Тэнгэр шиг бай
Оруулсанadmin on 2005-03-21 21:19:32
Contributed by admin

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

mglbabe

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

————-

Далай ламын Мянганы сургааль
Оруулсанadmin on 2005-03-30 00:00:00
Contributed by admin
1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай .

8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд .

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .

10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно .

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .

13. Газар дэлхийтэй эелдэг харьц .

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч .

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана .

16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ .

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой .

Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за !

————–

10 most read stories· 1: Харимаар байна 1 – (23405 уншсан)
· 2: Цоодолын Хулан: Чамд би хайртай – (11593 уншсан)
· 3: Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла – (8824 уншсан)
· 4: Хайрын тухай 4 мөртүүд – (7952 уншсан)
· 5: Р.Чойном Бvcгvй таньд – (6391 уншсан)
· 6: Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн – (5834 уншсан)
· 7: О.Дащбалбар: Тэнгэр шиг бай – (5641 уншсан)
· 8: Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг… – (5419 уншсан)
· 9: Дэндvv их хайртайдаа Чамтай би ханилахгvй – (4989 уншсан)
· 10: О.Дашбалбарын : Яах юм бэ – (4641 уншсан)
10 most voted stories· 1: Харимаар байна 1 – (178 votes)
· 2: О.Дащбалбар: Тэнгэр шиг бай – (94 votes)
· 3: Хайрын тухай 4 мөртүүд – (75 votes)
· 4: Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла – (65 votes)
· 5: Цоодолын Хулан: Чамд би хайртай – (54 votes)
· 6: О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла… – (52 votes)
· 7: Б.Энхтуяа: Охин үрээ хайрла – (40 votes)
· 8: Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ – (33 votes)
· 9: Р. Чойном Залуу нас – (25 votes)
· 10: Р.Чойном : Архи – (25 votes)
10 best rated stories (based on 5 maximun points)· 1: Харимаар байна 1 – (4.82 points)
· 2: О.Дащбалбар: Тэнгэр шиг бай – (4.96 points)
· 3: Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла – (4.26 points)
· 4: Хайрын тухай 4 мөртүүд – (3.38 points)
· 5: О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла… – (4.98 points)
· 6: Цоодолын Хулан: Чамд би хайртай – (3.83 points)
· 7: Б.Энхтуяа: Охин үрээ хайрла – (4.85 points)
· 8: Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ – (4.69 points)
· 9: Р. Чойном Залуу нас – (4.92 points)
· 10: Р.Чойном : Архи – (4.88 points)
10 most commented stories· 1: Борцтой шөл – (2028 санал)
· 2: О.Дашбалбарын : Яах юм бэ – (1836 санал)
· 3: Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр – (1233 санал)
· 4: Р.Чойном Бvcгvй таньд – (1144 санал)
· 5: Л.Өлзийтөгс: Бурханд шивнэсэн нууц – (1138 санал)
· 6: Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн – (1082 санал)
· 7: Шинэ хүү – (1073 санал)
· 8: Далай ламын Мянганы сургааль – (914 санал)
· 9: Л.Өлзийтөгс: Тунирхал – (883 санал)
· 10: Бямбажавын Энхтуяа: Зүрх – (866 санал)
10 most active categories· 1: Шүлэг – (8129 Hits)
· 2: Өгүүллэг – (6946 Hits)
· 3: Афоризм – (1387 Hits)
· 4: Сургамж – (1107 Hits)
· 5: Роман, тууж – (1049 Hits)
· 6: Үлгэр – (837 Hits)
· 7: Нийтлэл – (641 Hits)
· 8: Зүйр цэцэн – (636 Hits)
· 9: Найраглал – (421 Hits)
· 10: Дууль – (397 Hits)
10 most active news submitters· 1: zaya_sirus – (98 news sent)
· 2: s_b_baterdene – (68 news sent)
· 3: Tsolmontuya – (45 news sent)
· 4: Sienna – (41 news sent)
· 5: mooeo – (20 news sent)
· 6: hurmast – (17 news sent)
· 7: buleen – (15 news sent)
· 8: eternalzul22 – (14 news sent)
· 9: bolod – (13 news sent)
· 10: Bayara – (11 news sent)
10 most voted polls· 1: Та онлайнаар ном захиалан авч уншихыг хүсэж байна уу ? – (1081 votes)
· 2: Манай сайт хэр хурдан ачаалагдаж байна вэ? – (412 votes)
· 3: Та ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна ? – (186 votes)
· 4: Энэ сайтын талаар та саналаа өгнө үү – (137 votes)
· 5: Та манай сайтыг анх хаанаас мэдсэн бэ? – (110 votes)
· 6: Манай мэндчилгээ танд таалагдаж байна уу ? – (48 votes)
10 most active authors· 1: admin – (1965 news published)
10 most read pages· 1: Манай сайтын шилдэг шүлэг өгүүллэгийн буланд тавтай морил (1783 уншсан)
· 2: Харилцах (543 уншсан)
· 3: Интернэт хайлтын систем (391 уншсан)

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: