MN died in AU

Posted on November 6, 2007. Filed under: MN News |

Авилгал : » Авлигатай тэмцэх газрын дарга агсан Б.Дангаасvрэнг эцсийн замд нь vдлээ


Нийтэлсэн: 2007-11-05 16:07:24 , Мэдээний дугаар: #75336

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргvvн комиссар, шvvхийн тэргvvн тvшээ Баасайн Дангаасvрэн агсныг єнєєдєр эцсийн замд нь vдэв.

Австрали улсад албан ажлаар явж байгаад євчний улмаас таалал тєгссєн Б.Дангаасvрэн агсантай салах ёс гvйцэтгэх vйл ажиллагаа єглєєний 06.20 цагт Соёлын тєв єргєєнд эхэлсэн юм. Энд Монгол Улсын Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайд нар хvрэлцэн ирж, салах ёс хийлээ. Талийгаачийн гэр бvл, тєрєл тєрєгсєд, хамтран зvтгэгчдээс гадна жирийн иргэд ч эмгэнэл, гашуудлаа илэрхийлэхээр ирсэн байв.

Б.Дангаасvрэн агсныг нэрт хуульч, шударга тєрийн тvшээ байсных нь хувьд Алтан-Єлгийд нутаглуулсан юм. Оршуулах ёслолын vеэр УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны дарга Ц.Мєнх-Оргил “Б.Дангаасvрэн Vндсэн хуулиар тогтоосон ардчилсан эрх зvйн дэг журмыг сахиулах, эрх зvйн шинэ vзэл санааг хэрэгжvvлэх, соён гэгээрvvлэх vйлсэд хvчин зvтгэж ирсэн нэрт хуульч, чадварлаг сурган хvмvvжvvлэгч байлаа. Тэрээр Авлигатай тэмцэх байгууллагын даргаар ажиллахдаа нийгмийг авлигаас ангижруулах, соён гэгээрvvлэх нэн хариуцлагатай бєгєєд хvнд хvчир ажлын эхийг тавилцаж, шинэ айлын єрхийг татаж, улмаар шинэ хамт олны ажил vйлс нь зєв тєлєвшиж эхэлсэн нь тvvний нэр хvнд, vнэнч сэтгэл, хичэээнгvй зvтгэлтэй салшгvй холбоотой” хэмээн хэлсэн юм. Талийгаачийн эгч Б.Должинсvрэн “Дvv минь чи сvрлэг єндєр уулсынхаа сэтгэл зvрх нь билээ. Сvрэг цагаан хониныхоо буян хишиг нь билээ. Сэрvvн байхад чинь учраагvйдээ сэтгэл минь шархтай vлдлээ. Ум ма ни бад мэ хум. Дvv минь чиний шударга ариун vйлс, эелдэг даруу зан чанар бид бvхний сэтгэл зvрхэнд тодоос тодхон тодрон vлдлээ” хэмээн бурхан болоочийн тэргvvнд хадаг талбиад “Энэ хадганд тєрvvлж єсгєсєн ээжийн сvvний vнэр шингэсэн юм. Тоглож єссєн нутгийн чинь бууцны vнэр шингэсэн юм. Тєрсєн нутгийн чинь хамт олны хайрын vнэр шингэсэн юм. Эргээд нутагтаа ирээрэй гэж итгэлийн дуун шингэсэн юм аа, дvv минь. Алтан-Єлгийдээ амгалан нойрс доо, дvv минь” гэлээ.

Б.Дангаасvрэн агсны таалал тєгсєхєєсєє яг дєрвєн сарын ємнє олон нийтэд хандан бичсэн “Авлигыг зєвхєн та л зогсоож чадна” хэмээх захидлыг Авлигатай тэмцэх газрын хамт олон анхны даргынхаа гэрээслэл мэтээр санаж явах болно гэдгээ илэрхийлж байсан. Авлигагvй, шударга нийгмийг зєгнєсєн тvvний энэ захидал нийт монголчуудад хvргэсэн сvvлчийн илгээлт нь болж vлдлээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасvрэн агсны шарилыг оршуулах ёслол дээр УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны дарга, оршуулах ажлыг зохион байгуулах комиссын дарга
Ц.Мєнх-Оргилын хэлсэн vг

Эрхэм хvндэт нєхєд єє!
Та бид монгол тєрийн эрхэм тvшээ, бидний анд нєхєр, хамтран зvтгэгч Баасайн Дангаасvрэнг сvvлчийн замд нь vдэж байна.
Дуулим хорвоод нэр тєртэй аж тєрж явсан, гишгэсэн мєр нь эргэж харахад дурайтал тодрон харагдах дуурайлт vйлстэй эрхэм сайхан энэ хvн ид насандаа ертєнцийн мєнх бусыг vзvvллээ.
Талийгаач Монгол тєрийн тєлєє, Монголын ард тvмний тєлєє зvрхнийхээ эцсийн лугшилт хvртэл зvтгэсэн нэгэн байлаа. Тэрээр 1975 онд хуульч мэргэжил эзэмшиж, улмаар Монгол Улсын шvvх эрх мэдлийн байгууллагад 30 орчим жил хvчин зvтгэхдээ мэргэжил ур чадвар нь тэгширсэн тєдийгvй мэргэжлийн єндєр ёс зvйтэй, чин шударга тєрийн тvшээ болохоо харуулсан билээ. Талийгаач тєрийн нэрийн ємнєєс аливаа хэргийг шvvн таслахдаа шvvгч нь хараат бус, шvvх нь бие даасан байж гагцхvv хуульд захирагдах ёстой гэсэн эрхэм зарчимдаа насан туршид vнэнч байсан юм.
Тэрээр Vндсэн хуулиар тогтоосон ардчилсан эрх зvйн дэг журмыг сахиулах, эрх зvйн шинэ vзэл санааг хэрэгжvvлэх, соён гэгээрvvлэх vйлсэд хvчин зvтгэж ирсэн нэрт хуульч, чадварлах сурган хvмvvжvvлэгч байлаа.
Vндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Vндсэн хуулийн цэц байгуулагдахад тvvний анхны гишvvний нэгээр нь Баасайн Дангаасvрэн томилогдож байв. Тэрээр Vндсэн хуулийг чандлан сахиулах, Vндсэн хуульт ёсыг эхнээс нь зєв тєлєвшvvлэх, Vндсэн хуулийн цэц Монголын тєрийн тогтолцоонд баттай байр суурийг эзлэхэд єєрийн хувь нэмээр оруулсан юм.
Мєн талийгаач Монголын тєрийн тогтолцоонд цоо шинээр бий болсон байгууллагын нэг-Сонгуулийн ерєнхий хорооны анхны гишvvний нэг байлаа. Сонгуулийг чєлєєт, шударга, иргэдийн итгэлийг хvлээхvйцээр зохион байгуулах, сонгуулийн байгууллагын vйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, бие даасан байлгах, иргэний сонгох, сонгогдох эрхийг хvндэтгэн хэрэгжvvлэхийн тєлєє уйгагvй зvтгэсэн эрхэм хvмvvн байлаа.
Баасайн Дангаасvрэн 2006 оноос эхлэн Авлигатай тэмцэх байгууллагын даргаар ажиллахдаа нийгмийг авлигаас ангижруулах, соён гэгээрvvлэх нэн хариуцлагатай бєгєєд хvнд хvчир ажлын эхийг тавилцаж, шинэ айлын єрхийг татаж, улмаар шинэ хамт олны ажил vйлс нь зєв тєлєвшиж эхэлсэн нь тvvний нэр хvнд, vнэнч сэтгэл, хичээнгvй зvтгэлтэй салшгvй холбоотой юм.
Авлигатай тэмцэхдээ гагцхvv тєрийн хуульд захирагдаж, шударга ёсонд vйлчилнэ гэж тvvний андгайлж байсан нь тун саяхан билээ. Хvнд хэцvv боловч эрхэм энэ зорилгыг хэрэгжvvлэхийн тєлєє хамтран зvтгэгчид, хамт олон чинь Таны орон зайг нєхєж, ариун vйлсийг чинь бид бvхэн гvйцээх болно.
Эрхэм хvндэт нєхєр Таны єгєємєр сайхан сэтгэл, єргєн цараатай бодол, шударгуу ариун, нягт хичээнгvй хєдєлмєрч чанар бидний сэтгэл зvрхэнд ямагт хадгалагдан vлгэрлэсээр байх болно.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: