AU is interested in MN

Posted on November 5, 2007. Filed under: MN News |

From: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=17384

Уран тээвэрлэх бэрхшээл ба австраличуудын хүсэл
ц нь тогтоогдсон ураны хүдрийн гол гурван орд бий. Газрынх нь нэр Мардайн гол, Дорнот, Гурван булаг. Эдгээрээс хамгийн том нь Дорнот. Нөөц нь 56.800 тонн. Нөгөө хоёрынх нийлээд 26 мянга орчим тоннын нөөцтэй. Үүнээс гадна одоогийн байдлаар Францын хөрөнгө оруулалттай “Коже Говь” компани сүүлийн арав гаруй жил ураны хайгуул судалгааны ажлыг тасралтгүй хийж буй. Үүний дүнд Дорноговь аймагт багагүй нөөцтэй орд илрүүлжээ.

Харин одоо нэг шинэ мэдээ дуулгая. Канад, Австрали улс Мардайн гол, Дорнот, Гурван булагийн ордыг эзэмших лицензийн эрхийг нийт 450 сая ам.доллараар худалдан авах саналыг Монголын Засгийн газарт тавьсан байна. Гэхдээ энэ санал нь бас “барьцаатай”. Австралийн тал Монгол-Австрали-Орос гэсэн гурван талт гэрээ байгуулахыг хүсч буй аж. Тодруулбал, манайхаас олборлосон ураны хүдрийг ОХУ-ын нутгаар тээвэрлэх асуудал тэдний хувьд хамгийн том бэрхшээл юм. Мөн Монголын Засгийн газрыг баталгаа гаргаж өгөхийг тэд хүсчээ.

Үүнээс гадна Дэлхийн цөмийн энергийг энх тайвны зорилгоор ашиглах хороо гэж бий. Энд арав хүрэхгүй орон бүртгэлтэй байдаг аж. АНУ, ОХУ, Канад, Австрали, БНХАУ гэх мэт. Монгол Улс эдгээр гишүүн орнуудтай хамтран ажиллаж, ураны ордоо олборлуулъя гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Түүнчлэн Монголын төрийн оролцоо, хяналт өндөр байх ёстой гэдэг утгаар нь эзэмших хувь хэмжээг нарийн тогтоох хэрэгтэй хэмээн үзжээ. Гэхдээ энэ зөвхөн яриа төдий. Сонголт, гэрээ хэлэлцээр цаашид хэрхэн өрнөхийг таах арга алга. Монголд энэ асуудал одоогоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд л яригдаж байна.

Дэлхийд Европын, АНУ-ын гэсэн ураны үндсэн хоёр зах зээл бий. Ураны дундаж үнэ нь 1973-1976 онд огцом өсч байжээ. Энэ ханш 1979 он хүртэл өндөр түвшинд буюу 100 долл/кг-аас давсан удаатай. Учир нь тэр жилүүдэд ураны хэрэглээ эрчимтэй өсч байв.

Харин 1979 оноос цөмийн зэвсгийн зориулалтаар нөөцөлсөн ураныг их хэмжээгээр худалдаанд гаргаснаар үнэ нь огцом унаж эхэлсэн аж. Ийнхүү ханшийн уналт олон жил үргэлжилж, 1993-1994 онд хамгийн бага түвшинд буюу 20 долл/кг-аас доош унаж шалдаа буув. Үнийн энэхүү уналт энэ чиглэлийн олон үйлдвэр хаалгаа барихад хүргэсэн байна.
Гэхдээ удалгүй агуулахын нөөц аажимдаа дуусч, атомын цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал нэмэгджээ. Станцуудын ураны хэрэглээ энэ хэрээр өсч эхлэв. Үүнтэй зэрэгцээд 1997 он гэхэд ханш нь 36 долл/кг-д хүрэв. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр ураны үнэ ойролцоогоор 1.5 дахин өсөөд байна.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: