About Australia Mon2Aus

Posted on November 1, 2007. Filed under: -- Australian Life, Australia |

Монголчуудад зориулсан Австралийн талаарх үнэн бодит мэдээлэлүүд

Австралид: Мongolians-about-Аustralia,

Монголчууд: Аustralia-wide-Мongolians

From: http://www.mon2aus.com/ausFrame.htm

Австралийн тухай
About Australia

Газар нутаг 7,682,300km2
Хvн ам 18 сая
Нийслэл Канберра (Canberra)
Хэл Англи
Мєнгєний нэгж Австралийн доллар (AUD$

Австралийн газар зvй
Australian Geography

Австрали улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн зургаа дахь том улс бєгєєд хамгийн бага хуурай газар болох Австрали тив дээр оршдог улс юм. Энэтхэгийн далай болон Номхон Дєлгєєн далайгаар хvрээлэгдсэн залуу тивийн газар нутгийн баруун болон тєвийн нутгийн ихэнх хэсгийг цєл, хуурай тал эзэлдэг.
Далайн эргийг даган vзэсгэлэнт элсэн хєвєє болон эгц хавцлууд байдаг. Дэлхийд алдартай 2000 гаруй км vргэлжлэх шvрэн арлаас тогтох Great Barrier Reef нь Кюунсланд мужийн бахархал юм. Энэхvv шvрэн арлаас дэлхийд єєр хаана ч байхгvй далайн євєрмєц ховор амьтдын vзэж болдог.
Газар зvйн хувьд алслагдасан Австрали тив нь онцгой содон ан амьтан, ургамлаар баян билээ. Vvний дотроос Австралийн уугуул уутад амьтадыг онцлож болно. Vvнд кангароо, коала, поссум ордог. Єєр нэг тєрлийн ховор амьтад сvvн тэжээлт єндлєгч платирус, ехадна зэрэг амьтад орно. Цєл газраар олон тєрлийн гvрвэл болон мєлхєгч амьтад элбэг. Мєн Австрали тив нь маш чамин шувууны аймагтай.
Зvvн эрэг талдаа Great Dividing Range хэмээх уул нурууд оршдог.Аялал жуулчлал цанын баазууд голчлон энэхvv нуруудыг даган байрлана. Хамгийн єндєр оргил нь далайн тvвшинєєс дээш 2000 метр єргєгдсєн байдаг.

Австралийн Засаг Захиргаа
Australian Government

Австрали нь ардчилсан нэгдсэн мужит улс бєгєєд Их Британы ивээлд багтдаг.Нэгдсэн 6 муж ба 2 дэвсгэр нутагтай. Мужууд нь Австралийн Нийслэл Дэвсгэр Нутаг, Шинэ Ємнєд Уельс, Хойт Дэвсгэр Нутаг, Кюунсланд, Ємнєд Австрали, Тасмани, Виктори, Баруун Австрали ордог. Vvнээс гадна Энэтхэгийн болон Номхон Дєлгєєн Далайн арав гаруй жижиг арлууд албан ёсоор Австралийн харьяанд явдаг.
Австралийн сvлд
Австралийн Ерєнхий Сайд Жон Ховард Английн Хатан Хааны хамт
1901 онд Их Британаас албан ёсоор салан тусгаарласан боловч одоо болтол Английн хатан хаан тєрийн тэргvvн нь байдаг бєгєєд Английн хатан хааны томилсон элчин (Governor General) нь тєлєєлєж байдаг.Бvх ард тvмний сонгуулиар сонгогдсон 76 гишvvн бvхий сенат нь тєрийн хэргийг барих бєгєєд тэргvvлэх намын тэргvvн ерєнхий сайдын албыг залгадаг байна.

Австралийн Эдийн Засаг
Australian Economy

Австрали нь барууны стилийн капиталист эдийн засагтай бєгєєд нэг хvнд ноогдох vндсэний нийт бvтээгдэхvvний хэмжээгээр дэлхийн эхний арван орны тоонд ордог.Газар тариалан болон хонины аж ахуй нь эдийн засгийн голлох салбар бєгєєд сvvлийн vед уул уурхай, жуулчлал болон мэдээллийн технологийн салбарууд тэргvvлэх болжээ.Хонины ноос, vхрийн мах болон vр тарианы экспортоор дэлхийд тэргvvлдэг. Хєдєє аж ахуйн гол экспортын тєрєлд нь элсэн чихэр, сvvн бvтээгдэхvvн ордог. Уул уурхайн экспорт нь маш эрчимтэй хєгжиж байгаа. Австрали нь одоо тємрийн хvдэр, нvvрс, никель, ураны хvдэр, тугалга, алт, зэс болон vнэт чулууны экспортоор дэлхийн дээгvvр ордог.
Австралийн мєнгєн дэвсгэрт
Австралийн зоосон мєнгє
Экспортын салбараас гадна аж vйлдвэрvvд єндєр хєгжсєн. Хєдєє аж ахуйн тvvхий эд дээр тулгуурласан хєнгєн хvнсний vйлдвэрvvд, уул уурхайн эрдэс баялагыг боловсруулах хvнд vйлдвэрvvд ихтэй. Vндсэн бvтээгдэхvvн нь ган гулдмай, барилгын материалууд, шатах тослох материал болон автомашин, цахилгаан бараа vйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ ханган гадаадад экспортоор гаргадаг.Жилээс жилд маш эрчимтэй хєгжиж байгаа эдийн засгийн нэг салбар нь жилдээ 1.7 сая хvртэл жуулчин хvлээн авдаг жуулчлал юм.

Австралийн Нийслэл Дэвсгэр Нутаг
Australian Capital Territory

Газар нутаг 2,400km2
Хvн ам 0.3 сая
Тєв Канберра (Canberra)
Австралийн Нийслэл Дэвсгэр Нутаг нь Шинэ Ємнєд Уельс мужийн дотор байдаг жижиг нутаг юм. Энэ дэвсгэр нутаг дээр Австрали улсын нийслэл Канберра хот оршдог.Канберра нь Австралийн томоохон хотуудаас далайн захад бус харин нуруудын дунд орших ганцхан хот нь бєгєєд Snowy Mountain-тай ойролцоо байдаг.
Австралийн Парламентын Ордон
Канберра
Канберрад олон сайхан дизайнтай барилгууд байдаг бєгєєд vvнд Парламентын Барилга зvй ёсоор орно. Канберра хотыг анхаас нь маш анхааралтай тєлєвлєж босгосон хот ба их зєв байрлалтай болно. Иймээс энэ хотыг амьдрахад маш тааламжтай болгож олон парктай байгуулсан байна.Канберра

Шинэ Ємнєд Уельс
New South Wales

Газар нутаг 801,600km2
Хvн ам 6.0 сая
Тєв Сидней (Sydney)
Сиднейн булан
Шинэ Ємнєд Уельс нь Автсралийн хамгийн их хvн амтай муж ба Австралийн хамгийн том хот буюу 3 сая оршин суугчтай Сидней хотын муж юм.Сиднейн булан нь дэлхийн хамгийн vзэсгэлэнт газрын нэг бєгєєд зvvн эргийн vзэсгэлэнт наран шарлагын газар болох Bondi, Manly ба Coogee зэрэг байдаг.
Сиднейн зvvн хэсгээр Blue Montain-ийн парк vргэлжлнэ. Мєн ємнєд хэсэг рvv Royal National Park байх бєгєєд хойшоогоо Kuranga Chase National Parkтай залгадаг.
Зvvн эргийн дагуух далайн хєвєєгєєр vзэсгэлэнт наран шарлагын газарууд нь эгц хадаар тусгаарлагдсан байх бєгєєд олон сайн surf (далайн цана) хийх газрууд бий. Surf хийхэд алдартай тохой нь Австралийн хамгийн зvvн цэг Byron Bay ордог.Шинэ Ємнєд Уельсийн эх газар руугаа Great Dividing Range хэмээх нуруудтай залгах ба цаг агаарын хувьд эрс сэрvvвтэр байдаг.
Blue Mountains

Хойт Дэвсгэр Нутаг
Northern Territory

Газар нутаг 1,346,200km2
Хvн ам 0.2 сая
Тєв Дарвин (Darwin)
Хойт Дэвсгэр Нутаг нь хvн ам нь сийрэг том нутагтай муж юм. Энэ муж нь халуун уур амьсгал бvхий бvсэд оршдог. Хэдийгээр хойд хэсгээрээ халуун орны ойтой боловч урагшлах тусам хуурай цєл газар болдог. Мужийн энэ эзэнгvй хээр тал дээр томоохон фермууд байдаг бєгєєд тэдний заримын хэмжээ нь зарим улсын нутаг дэвсгэрээс ч том байдаг.Энэ муж нь нутгийн олонд Эцсийн цэг хэмээн алдаршсан бєлгєє. Энд Нойтон ба Хуурай гэсэн хоёр л улирал бий.
Австралийн тєвд байдаг Ayers Rock хэмээх чулуун уул
Тєв Дарвин хот нь 100,000 хvн амтай халуун бvсийн хот бєгєєд Австралийн Азитай хамгийн ойрхон хот юм. Энэ хот нь тvvхэндээ хоёр удаа нурж сэргээн босгосон билээ. 1945 онд Япончууд бємбєгдсєнєєр Австралийн хамгийн анхны бєгєєд ганцхан дайнд єртсєн хот болсон билээ. Хоёр дахь удаагаа 1974 оны Кристмасийн баярын vеэр урьд vзэгдээгvй далайн шуурганд єртсєн байна. Харин єнєєдєр орчин vеийн сайхан хот энэхvv балгас дундаас сvндэрлэн боссон юм.
Kakadu National Park дахь аворгинуудын дурсгал
Дарвинаас холгvй дэлхийд алдартай Kakadu Natianol Park байдаг. Энд халуун орны ховор шувууд, ургамал зэргийн дархан цаазалсан байдаг. Энэ паркад байх агуйд Австралийн уугуул иргэд Аворгинуудын соёлын vнэт дурсгалууд хадгалагдан vлдсэн байдаг. Австралийн алдарт “Матар хочит Дандее” киноны зургийг энэ паркад авсан нь жуулчдын анхааралыг татах болжээ.

Кюунсланд
Queensland

Газар нутаг 1,727,200km2
Хvн ам 3.4 сая
Тєв Брисване (Brisbane)

Кюунсланд нь Австралийн хоёр дохь том муж бєгєєд гуравдах том хот буюу 1.2 сая хvн амтай Брисване хотын муж юм. Кюунсланд нь мянган мянган км vргэлжлэх далайн хєвєє наран шарлагын алдартай газруудтай ба энэ нь халуун бvсийн уур амьсгалтай нийлээд жуулчдын татдаг.

Кюусланд нь дэлхийд ганц байх 2000 км vргэлжлэх Great Barrier Reef хэмээх шvрэн арлуудаараа алдартай. Энд 700 гаруй жижиг арлууд байх ба далайн ховор амьтдын эх орон билээ.

Энэ муж нь олон алдартай парктайгаас гадна баруун талаараа Австралийн их цєлтэй хиллэдэг

.

Ємнєд Австрали
South Australia

Газар нутаг 984,000km2
Хvн ам 1.4 сая
Тєв Аделайде (Adelaide)

Ємнєд Австрали нь Австралийн эх газрын бvх мужтай хиллэдэг ганц муж ба хамгийн хуурай уур амьсгалтай газар юм. Хvн ам нь ємнєд хэсгээр оршин суудаг.

Ємнєд Австралийн тєв Аделайде хот нь 1.5 сая оршин суугчтай ба Torrens голийн эрэг даган оршдог. Хотын тєв нь єргєн ногоон бvсээр дvvрэгvvдээсээ тусгаарлагддаг онцлогтой.

Хэдийгээр их хуурай газар нутагтай боловч Ємнєд Австрали муж нь виноны vйлдвэрээрээ дэлхийд алдартай

Тасмани
Tasmania

Газар нутаг 67,800km2
Хvн ам 0.5 сая
Тєв Хобарт (Hobart)

Тасмани нь Австрали эх газар дээр байдаггvй ганц муж нь. Мужийн ихэнх хэсгийг vндэсний парк эзэлдэг. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг уулархаг.

Виктори
Victoria

Газар нутаг 227,600km2
Хvн ам 4.7 сая
Тєв Мельбурн (Melbourne)

Австралийн эх газрын хамгийн жижиг муж ба хамгийн их хvн амын нягтралштай газар юм.

Виктори мужийн тєв Мельбурн хот нь Сиднейгийн дараа орох хоёр дахь том хот юм. Энэ хотын оршин суугчдын дєрвєний нэг нь гадаадад тєрсєн байх ба соёлын хувьд Европын хотыг санагдуулдаг.

Виктори муж нь эх газар талдаа олон янзын жимсний аж ахуйтай. Хойт хэсгээрээ Австралын Альп хэмээх нурууд руу тулан очих ба євлийн урилралд цанаар гулгах сайхан нєхцєл бvрддэг.

Викторийн ємнєд эргийн даган олон наран шарлагын газар байх ба эргийг эмжээрлэн єнгєрєх Great Ocean Road-оор аялах нь хамгийн тааламжтай аялал болдог.

.

Баруун Австрали
Western Australia

Газар нутаг 2,525,500km2
Хvн ам 1.4 сая
Тєв Перт (Perth)

Австралийн хамгийн том муж болох Баруун Австрали нь Америкийн Техас мужаас тав дахин том бєгєд урьд захаас нь хойд зах хvрэх нь Москвагаас Лондон орохтой адил зай туулна. Хэдийнгээр том газар нутагтай боловч 1.4 сая хvн амынх нь нэг сая нь мужийн нийслэл Перт хотод амьдран суудаг.

Перт хот нь дэлхийн хамгийн алслагдсан хот бєгєєд хамгийн ойрын томоохон хот уруу мянгаад км явж байна хvрэх болно. Перт нь Австралийн хамгийн нартай хот бєгєєд дулаавтар уур амьсгалтай. Гэвч зундаа хэт халах тохиолдол байдаг.
Пертийг маш зохион байгуулалтайгаар барьсан ба парк хvрээлэн зэргийг орчин vеийн барилгатай хослуулан байгуулсан байдаг. Энэ хот нь Swan голын эргийг даган сvндэрлэх бєгєєд голын адаг хавиар далай руу цутгадаг хэсэгт тvvхэн барилгуудыг хараж болно.

Баруун Австралийн газар нутаг нь олон янзын байгалийн тогтоцтой байдаг. Австралийн хамгийн хуурай том цєлvvд болох Simpson Desert, The Great Sandy Desert бий. Харин баруун захын эргээр далайн хєвєє наран шарлагын газар элбэг. Хамгийн хачин тогтоцтой газар нь Punululu National Park юм. Энд нурууд нь хагас дугуй хэлбэртэй, улаан шаргал єнгєтэй байдаг.

Баруун Австрали нь байгалийн баялагаар баян муж. Олон жижиг уурхайн хотууд тархсан байдаг.

—————————–

Монголчуудад зориулсан Австралийн талаарх үнэн бодит мэдээлэлүүд

Австралид: Мongolians-about-Аustralia, Монголчууд: Аustralia-wide-Мongolians

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: