Can I Succeed overseas

Posted on October 29, 2007. Filed under: Develop/Success |

АМЕРИКТ САЙХАН АМЬДРАХ ИРЭЭДYЙ МОНГОЛЧУУДАД БАС БИЙ

Оруулсан Огноо: 2006-05-02 Уншсан тоо: 623

From: http://www.mongoliadc.us/News/050806/index.htmДоктор AЛИША КАМПИ: Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос Ажаа гэгээний тєвд хийсэн уулзалт дээр АНУ-ын ахмад дипломат, Монгол-Америкийн харилцааг vvсгэн байгуулагчдын нэг, доктор Алишиа Кампи гуайн хэлсэн vг,
Тэрээр одоо хэлэлцэгдэж байгаа цагаачлалын хуулийн талаар ч бас санаа бодлоо хуваалцсан юм.

Оакланд хот, 2006 оны 4 сарын 8 єдєр

Баруун эргийн монголчуудын тухай бvр Вашингтонд хvртэл би сонсож байлаа. Наадмаа сайхан хийдэг, идэвхтэй vйл ажиллагаа байнга явуулдаг талаар тэнд би сонссон юм. Одоо би єєрийн нvдээр та нарын vйл ажиллагааг vзлээ. Ингэж уулзсан дээрээ та нарт дотночлон дaxиaд хэлэхэд бидэнд та бvхний тус дэм vнэхээр хэрэгтэй байна. Та нар бидэнд туслаарай. Бид ч чадлаараа та нарт тусалья. Америкуудын дунд та бvхний байр суурийг бac бэхжvvлж єгье. Та нар манайд гишvvнээр элссэнээрээ хамтарч, АНУ-д засагт илvv хvчтэй нєлєє vзvvлэх болно.

Өнєєдєр хоол идэхээр Тай зоогийн газрын урт дараалалд зогcч байтал миний ємнє Мексикийн бvр ємнєд мужаас ирсэн том биетэй эрдэмтэн таарч байна. Тэр их холын хvн 4 мянга хvн цуглаcан Ази судлалын олон хурлуудын дотор зєвхєн Монголыг сонирхож иржээ. Тэгээд Монгол Чингис хааны орон гэж надад хэлж байна. Та нарт эдийн засгийн ямарч хvндрэл учирсан бай хамаагvй Монголыг єнєєгийн дэлхий ертєнц хvлээн зєвшєєрч байна. Мексикийн аглаг хєдєє газар хvртэл Чингис хаанаар чинь та нарыг таньж байна. Иймд та нар гутрах, уурлах уцаарлах огт хэрэггvй. Хэн ч хаана ч Монгол гэдгийг мэдэж байна. Та нарын тvvхэнд сайн, муу юу тохиосныг мэдэхгvй ч Монголыг мэдэж байна. Тэд та нарыг хятад гэхгvй, бvр Зєвлєлт орос гэхгvй, монгол гэдгээр чинь мэдэж байна. Олон зууны ємнє амьдарч байсан Чингис хаан та нарыг дэлхий дээр амьд мэнд авч явж байна. Тэгвэл та нар зєвхєн морьтон ард биш, зєвхєн Чингис хааных биш, бас орчин vеийн хєгжил, дэвшил “бидэнд байна” гэдгээ тэдэнд хэлэх хэрэгтэй. Чингисээс єєр бидэнд ИТ, технoлoги, агуу байгаль, аялал жуулчлал байна манайд ирээрэй гэж тэднийг урих хэрэгтэй. “Бид дэлхийн хєгжлєєс алхам ч хоцрохгvй нийгмийг байгуулж бас чадаж байна” гэдгээ тэдэнд та нар єєрсдєє нотолж сурталчилах хэрэгтэй. Энэ бол та нарын хийх эрхмээс эрхэм зvйл шvv. Би ирээдvйд их итгэдэг, та нар надаас дутахгvй ирээдvйдээ итгэх хэрэгтэй.

Бид дайснууд биш байтлаа Америкт танай нэртэй хєгжимчид, дуучид, сэтгvvлчид, эрдэмтэд ирэхгvй байна. Тэд ганцхан визэн дээр тороод, барагтай бол АНУ-д орж ирж чадахгvй байна. Визийн бодлого элчин сайдаас их шалтгаалдаг. Энэ намар элчин сайд солигдоно, энэ бодлого яаж солигдохыг бvгдээрээ харяa. Сайн болох, муу болохыг би хэлж мэдэхгvй, ямарч байсан визийн бодлогот єєрчлєлт орно гэдгийг би баттай хэлж чадна. Монголчуудын хувьд байнгын оршин суугчийн эрх авах тийм их хvндрэлтэй биш. Флиппино, энэтхэгvvд 20, 30 жил дараалалд хvлээдэг. Гэтэл та нарын дараалалд тун цєєхєн хvн байна. Энэ утгаараа та нарын визийн асуудал тийм хvнд биш ээ. Мексикийн асуудал энэ бvхэнд их саад болно. Хэрвээ бид урд хилээ чангатгавал аюулыг хамгаалахын ажилтнаас эхлээд хил, гаалийн шалган єнгєрvvлэхийн хvмvvсээс урд хил рvv шилжvvлж ажиллуулна. Шинэ хvмvvсийг хурдан хугацаанд бэлтгэх боломж Америкийн засагт байхгvй. Тэгвэл энэ асуудал шууд биш утгаараа та нарт саад болно. Урд хилийн харуулыг 3 дахин ихэсгэвэл, бусад салбарт ажиллаж байгаа орон тооноосоо 3 дахин хорогдуулaн хvчний хуваарилалт хийж, хvнд суртал улам нэмэгдэнэ. Виз авахын тулд 1, 2 сар хvлээдэг байсан бол 1, 2 жил хvлээх ч юм билvv. Тэгвэл та нарт энэ нь бас дарамт болно. Ийм байдлаар виз авах ажиллагаа хэдэн арван сараар хойшлогдвол та нарын гэр бvлийн харьцаанд сєргєєр нєлєєлнє.

Тэгэхээр бидэнд аль болохоор олон хvнийг бэлтгэх, тэднийг санхvvжvvлэх асуудал Америкийн засагт тавигдаж байна. Сенатаас орж байгаа саналд энэ бvхэн тод тусгагдсан. Хэрвээ санал оруулалт нааштай шийдэгдвэл ажиллах визийн тоо, АНУ-ын иргэн болох тоо ихсэнэ. Доод тал нь Азиас жилдээ 20 мянган хvн иргэн болдог ба 200 мянган хvн дараалалд хvлээгдэж байдаг. Тэгэхээр одоогийн энэ хуулийг єєрчлєх хэрэгтэй болж байгаа юм. Энэ бvхэн шинэ санал оруулалтаар шийгдэгдэх ёстой. Эцэст нь хэлэхэд хууль бус байсан хvмvvс хууль ёсны болсон жишээ АНУ-ын тvvхэнд хэд хэдэн удаа давтагдсан. АНУ vvнийгээ яаж хийхээ мэддэг юм. Хэн хэнийг яаж хууль ёсны болгох вэ гэдэгт нєхцєл байдал єєр єєр байдаг. Хуурамч бичиг баримт 100 жилийн ємнє ч хятадуудад байсан. Хамгийн гол нь татвар тєлєєд явсан хvн онодог. Хуурамч ССН-ийг цаад талдаа мэдэж л байдаг. Хэрвээ хууль бус байгаад хууль ёсны болоход хэрхэн татвар тєлж байсныг хамгийн тvрvvнд хардаг. Хууль бусаар насан туршдаа байхгvй нь мэдээж. Хэзээ нэгэн цагт ямар нэгэн аргаар хууль ёсны болно. Бичиг баримтгvй хvмvvсийн бараг гуравны нэг нь татвар тєлдгийг улс мэднэ.

Монголчуудын хувьд нэг чухал онцлог бий. Тэр нь єндєр боловсрол. Хууль бус мексик хvмvvсийн 65-аас дээш хувь нь ахлах ангийн боловсролгvй. Гэтэл хууль бус монголчуудын цєєнх нь ахлах ангийн боловролтой, бараг бvгд их дээд сургууль тєгссєн. Хэрвээ та нар хууль ёсны болбол илvv сайн ажил хийх боломжтой. Тийм учраас монголчуудын ирээдvй энэ оронд их гэгээтэй байна. Би мэдэж байна. Энэ мекcикvvдтэй адил ажил хийх ёсгvй монгол хvмvvс бичиг баримтгvй тулдаа хийгээд явж байна. Танайхан хэлээ сайхан сураад ирвэл хамгийн их боломжтой бvлэг шvv. Энд байгаа энэтхэгийн хууль бусууд нь ИТ-гийн ажилчид биш. Таксины жолооч шинxvvд Нью Йoркт олон бий. Гэтэл танайхан мэргэжилтэй, мэдлэгтэй. Хэрвээ хууль ёсны болбол сайхан ирээдvй Америкийн монголчуудад байна. Танайхан энэ утгаараа дарааллын хамгийн эхэнд байгaа.

Англи хэлнээс орчуулсан Ш.Баатар,
Allstate даатгалын компаний ахлах мэргэжилтэн

2006, copyright by Zamdaan magazine, http://www.zamdaan.com

Жич: Индиана мужид тєвтэй Америк дахь Монголын нийгэмлэгийн талаар мэдээлэл авах, мєн тус нийгэмлэгт гишvvнээр элсэхийг хvсвэл дараах хаягаар ороорой?
Хаяг: http://www.indiana.edu/~mongsoc/about.htm
http://www.indiana.edu/~mongsoc/Memberships.htm

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: