Melbourne Uni Courses

Posted on October 19, 2007. Filed under: -- Study/Work In OZ |

From: http://mandakhbat.wordpress.com/2007/10/19/melbourne-uni-courses/

Sharing The Knowledge, The knowledge is power…

Миний үзсэн хичээлүүд

Би Мельбурны Хууль зүйн сургуульд эрх зүйн мастер цол авахаар 150 хичээлээс 8 хичээл сонгож үзэх ёстой. Үүнээс 6-г нь сонгоод үзэж байна. 2 жилийн хугацаанд үндсэндээ 100,000 доллар зарцуулхаар байна.

Нэг. Нийтийн эрх зүйн үндэс

Энэ хичээл нь ерөнхийдөө Австралийн эрх зүйн түүх, эх сурвалж, онцлог, онол, салбар эрх зүйн ерөнхий зарчмууд гэсэн зүйлүүдийг үздэг.

Австралийн эрх зүй нь Английн эрх зүйн тогтолцооноос шууд үүссэн, түүнийг хэрэглэдэг байсан учраас өнөөг хүртэл англитай төстэй нийтийн эрх зүйн тогтолцоотой байгаа. Гэхдээ энэ улс 1901 онд Холбооны улс болж тусгаар тогтнол олсон, 1985 онд Английн парламентын шийдвэрийн дагуу хууль, эрх зүйн ямар ч хамааралгүй болсон нь чухал. Австралийн эрх зүйн эх сурвалжид шүүхийн шийдвэр, эрх зүйн онол ордгоороо онцлог. Түүнчлэн Австрали улсын эрх зүйн эх сурвалжын нэг хэсэг нь олон улсын эрх зүй байдаг. Тухайлбал “Мабо” гэдэг Австралийн уугуул иргэдийн газрын эрхийг хүлээн зөвшөөрсөн 1993 оны Дээд шүүхийн шийдвэр нь олон улсын эрх зүйг эх сурвалж болгосон байдаг. Шүүхийн шийдвэрүүд нь бүгд нээлттэй. Та үзмээр байвал үнэгүй интернэт сайтаас татаад л үзэж болно.

Шүүхийн шийдвэр нь эрх зүйн гол эх сурвалж тул хэрхэн яаж шүүхийн шийдвэрийг олох, түүнийг яаж унших, хаанаас “гол” зүйлийг олох вэ гэсэн зүйлийг мөн зааж, ярилцана.

Эрх зүйн онол буюу хууль зүйн шинжлэх ухаанд томоохон байр суурь эзэлдэг эрдэмтдийн байр суурийг шүүх шийдвэр гаргахдаа иш татдаг юм байна лээ.

Австралийн үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, гэрээний эрх зүй, процессын эрх зүй гэсэн салбар бүх эрх зүйг тодорхой шүүхийн шийдвэрүүд дээр үндэслэн тайлбарлаж ярилцдаг.

Энэ хичээлд Автсрали, Индонези, Хятад, Нидерланд, Вьетнам, Монгол, Филлиппин, Чили, Колумби, Япон гээд олон орны оюутнууд суусан. Багш нь Виктория мужын Хүний нөөцийн яаманд ажилладаг, энэ сургуулийг төгссөн эмэгтэй байсан.

Хоёр. Олон Улсын Худалдааны Арбитр

Энэ хичээлээр ерөнхийдөө Арбитрын түүх, ерөнхий зарчмууд, арбитрын гэрээ, гэрээний ба процессын зохицуулах хуулиуд, Австрали дахь арбитрын асуудлууд, арбитрын заалт буюу гэрээний хамрах хүрээ, арбитр дахь олон талууд, арбитрын процесс, арбитрчид, арбитр дахь шүүхийн оролцоо, нууцлал гэсэн асуудлуудыг судлан үздэг.

Арбитр нь олон жилийн түүхтэй. Ерөнхийдөө Европ дахь шүүхээс гадуурхи хэрэг маргаан шийдвэрлэх үйл явцаас эхэлсэн гэж үздэг. Арбитрын үйл явц нь хаалттай. Ингэснээр компаниуд бизнесийн нууцаа шүүх дээрхи шиг заавал олон нийтэд дэлгэх албагүй байдаг. Талууд өөрсдөө хаана хэргээ шийдвэрлэх, ямар хуулиар зохицуулах вэ гэдгээ шийддэг учир аль аль талдаа ашигтай. Олон улсын гэрээний хувьд талууд ихэвчлэн хараат бус гурав дагч орны арбитрыг сонгох нь түгээмэл. Арбитрын эрх зүйн хувьд НҮБ-ийн загвар хуулийг ихэнхи улс орон баталсан ба арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Нью-Йоркын конвенц нь Дэлхийн олон улс оронпд хэрэгжиж байна.

Австрали улс нь дэлхийд дээгүүрт орохоор арбитрын хууль, эрх зүйн орчинтой бөгөөд хуульчид нь сайн учраас энд арбитр нэлээд түгээмэл маргаан шийвдэрлэх арга хэрэгсэл байдаг. Холбооны болон муж бүрийн арбитрын эрх зүйн акт бий. Арбитрын хэргийг дотоодын ба олон улсын гэж ялгаж зохицуулсан.

Абритр бүх маргааныг шийдвэрлэх эрхгүй. Тухайлбал, ихэнхи оронд эрүүгийн хэрэг, хэрэглэгч, хөдөлмөр, даатгалын хэргүүдийг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хуульд заасан байдаг.

Арбитрын хэрэгт олон талууд оролцсон байж болно. Нэг тал нь хэргийг Сингапурт шийдье гэж байхад нөгөө нь Лондонд гэх, эсвэл зарим нь Техаст шийдье гэж болно. Энэ асуудлыг бас судалдаг.

Арбитрчыг томилох, тэднээс татгалзах асуудлуудыг судална. Маргааны онцлогоос хамаараад арбитрчаар инженер, эмч, нягтлан, хуульч хэн ч ажиллаж болдог.

Арбитр нь ерөнхийдээ шүүхийг бодвол үнэтэй. Гэхдээ шүүхээс давуу тал бас ихтэй. Шүүхийн оролцоо ямар байхыг мөн судална.

Эдгээр бүх асуудлуудыг бодитой шүүхийн шийдвэрүүд дээр тулгуурлаж үзнэ. Мэдээж Арбитрын шийдвэр нь хаалттай. Энэ хичээлд Швед, Австрали, Хятад, Индонези, Швейцарь, Америк, Англи, Судан, Вьетнам, Филиппин, Сингапур зэрэг орноос оюутнууд байсан. Багш нь Харвардын хуулийн сургууль төгссөн, манай сургуулийн профессор “ах” байна лээ. Өөрөө ном, сэтгүүлийн нийтлэл бичсэн.

Гурав. Олон Улсын худалдааны эрх зүй.

Энэ хичээлээр олон улсын худалдааны гэрээний эрх зүй, бараа тээвэрлэлт, барааны төлбөрийн гүйцэтгэл, сурталчилгаа, лиценз, дистрибьютер, төлөөлөгч, салбар, өрсөлдөөн, Дэлхийн худалдааны байгууллага, гааль зэрэг асуудлуудыг үздэг.

Энэ хичээлд бас ерөнхийдээ дээр дурдсан орны оюутнуудаас гадна Солонгос, Япон, Хонг Конгын оюутнууд л лав байсан. Багш нь Харвардын хуулийн сургууль төгссөн, Америкт багшилдаг Австрали залуу байна лээ. Өөрөө ном, сэтгүүлийн нийтлэл бичсэн.

Дөрөв. Дэд бүтцийн хүргэлт: Зарчим, практик

Энэ хичээлээр ерөнхий байдал, эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хүрээ, дэд бүтцийн төслүүд дэхь эрсдлээс сэргийлэх аргууд, барилгын эрсдэл, төлбөрийн найдвартай байдал, ажиллах эрсдэл, дагалдах гэрээнүүд, байгаль орчин, улс төрийн эрсдэлүүд, уул уурхай, даатгал, янз бүрийн оролцогчдын онцлог, тухайлбал, Засгийн газар, Санхүүжүүлэгч, Хэрэгжүүлэгч гэх мэт, Шинэ асуудлууд ялангуяа, цөмийн эрчим хүчний асуудлууд зэргийг үздэг.

За мөн томоохон 2-3 төслүүдийг шууд жишээ болгон авч үзнэ л дээ. Энэ хичээл дээр ихэвчлэн Австралийн томоохон дэд бүтцийн төслүүд дээр ажиллаж байгаа инженерүүд суусан. Испан, Монгол хоёр л гадаад байсан. Австралийн томоохон хуулийн компанид ажилладаг 2 хуульч голлон зааснаас гадна бараг 10-аад Австралийн хуульчид, санхүүчид ирж лекц бас уншсан. Эдний хуулийн фирм нь Австралийн Санхүүгийн эрх зүй гэсэн ном гаргасан. Бараг 50 хуульч нь оролцсон юм байна лээ. Энэ фирмийн жилийн орлого нь 500 сая доллар.

Тав. Ашигт малтмалын хамтарсан компаниуд

Энэ хичээл нь ерөнхийдөө концесс, ашигт малтмалын лиценз, бүтээгдэхүүн хуваах гэрээ, хамтарсан компани ба хайгуул, олборлолт, нууцлал, эрх шилжүүлэлт, үүргээ үл биелүүлэх, өр төлбөр, дангаар гүйцэтгэх, гэрээний хугацаа гэсэн асуудлуудыг судалж, заадаг.

Энэ хичээл дээр мөн 2-3 уул уурхай, нефть, газ олборлолтын талаар хатран ажиллах компаниудын загвар гэрээг хянаж хэлэлцдэг. Энэ хичээлд дандаа эрчим хүч, нөөц баялагаар мэргэшсэн хуульчид Австралын өнцөг булан бүрээс ирж суусан. Испани, Индонези, Монголоос л 3 гадаад оюутан байсан. Багш нь манай сургуулийн Декан, Автсрали болон Канадад боловсрол эзэмшсэн, Австралийн номер нэг ашигт малтмалын эрх зүйн хуульч “өвөө”. Маш олон ном, сэтгүүлийн нийтлэл бичсэн.

Зургаа. Үндэстэн дамнасан Иргэний эрх зүйн маргаан

Энэ хичээлд би одоо сууж байгаа. Энэ хичээлд 9 орны хүмүүс сурч байна. Дээр дурдсан орнуудаас гадна Швейцарь, Герман, Судан гэсэн орны оюутнууд бас байна. Худалдааны маргаанаар мэргэжсэн хуульч Австралиуд бас сууж байна. Багш нь Оксфордыг төгссөн, Сиднейгийн барристер хуульч “тонтгор” нөхөр байна лээ. Өөрөө ном, сэтгүүлийн нийтлэл бичсэн. Өндөр Овогт Сэрээновын МандахбатLLB (Moscow, honours ) LLM student (Melbourne)Мельбурн хот, Австрали улс

1 Comment »

  1. Hi! Mandah aa ter ded butetsiin tosluudiig ersdelees herhen hamgaalah tuhai hicheel chin Mongold yg odoo mash chuhal bgaa shuu, shaardlagagui tosluuded mash ih mongo urj bna, jishee n Taishiriin usan tsahilgaan stants gehed heden zuun hitaduud avchraad heden jil barilaa odoo yasan usgui bolchihson geed suuj bh jisheetei. Egiin goliig bas neg heden hitad barina geed odoo ajilaa ehleh shatandaa yvaa suragtai… Tomoohon uildver , zam guur barina geheer ersdeliig n tootsoh baitugai yaj barihiig n ch medehgui engineeruud l heden tsaas dundaas n saachih sanaatai eldev standard yriad horig taviad ajil hiihgui, bas hiilgehgui bgaa haragdah ym. Tiim bolohoor ene chigleleer surch bgaa zaluusiigaa hurdhan shig sain suraad ireesei gej husej bna. Jishee n cement, shohoi zereg barilgiin materialiin uildver barih technic technology ezemsheed irvel ondor tsalintai ajiliin bair ih bna shuu, manai zaluus ajlaa medehgui bgaa uchraas ajilgui tsalingui yvaad bh shig bna , za za ug oldoj uher holdoh n tur bye!

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: