How to study in AU

Posted on October 8, 2007. Filed under: -- Student Visa Docs, Education/English, Scholarship |

Австралид суралцахтай холбоотой 13 асуулт, хариулт

——————————

Би улсын байгууллагад 5 жил ажилласан. Байгууллагаараа хөрөнгийн баталгаа гаргуулж чадна. Би АузАИД-аар мастерт суралцахын тулд юунаас эхэлж яаж хөөцөлдөх вэ?

Хариулт: Хөгжиж буй оронд чиглэсэн тэтгэлэгийн дийлэнхи нь улсын байгууллагад ажиллаж байгаа хүнийг түлхүү дэмжих шууд бус бодлого баримталдаг. Учир нь хувийн компани нь цалинг ихэсгэх замаар сайн ажиллах хүчийг олж авдаг. Хөрөнгийн баталгаа танд нэлээд сүүлд визний өргөдлөө өгөхөд хэрэг болох байх. Улсын байгууллагын түвшинээс хамаараад баталгааны үнэ цэнэ өөр байж болохыг бас бодолцоорой.

АузАИД-ын сургалтын тэтгэлэг нь улсын байгууллагад ажиллагсадад чиглэсэн гэж би ойлгодог. Гэхдээ эднийх жил бүрийн 8, 9 сард тэтгэлгийн уралдаанаа зарлахаараа ямар байгууллагын ажилтанууд өрсөлдөж болох талаар бас мэдээлэл өгдөг. Эдгээр мэдээлэл нь тэдний интернет хуудас дээр байгаа.

Гэгээн: Таны хувьд IELTS хэлний шалгалт өгөөд үзэхийг зөвлөх байна.
www.cabsaf.mn – тэй холбогдоорой.
Scholarship | Ausaid-scholarship | Cabsaf-scholarship/
——————————

Миний хэлний төвшин АЙЛТС 6.0 хүрсэн. Гэхдээ би гадаадын хөрөнгө оруулалттай олон улсын байгууллагад ажилладаг. Би АузАИД-аар явах боломжтой юу?

Хариулт: Баяр хүргэе. Таны хэлний төвшин сайн юм байна. Гэхдээ энэ нь Их сургуульд сурахад арай хүрэхгүй. Хамгийн багадаа 6.5 оноог шаарддаг юм. Дээр дурдсанчлан АузАИД нь ихэвчлэн төрийн байгууллагын ажилнуудыг сургахад чиглэсэн учир Та боломжгүй байх.

Харин та инетернэтээр сайн хайгаад үзвэл Азийн хөгжлийн банк, Томоохон Монголд хандивлагч байгууллагууд, Их сургуулиуд нээлттэй тэтгэлэгийг жилийн туршид зарладаг. Үүнийг Та интернэтээс жаахан хайхад л олно. Гэхдээ оноогоо 6.5 болгоорой.

Гэгээн: www.ielts.org

Та засгийн газрын болон аусаидаас бусад тэтгэлэгүүд болон сургалтын зээл сонирхоод үзээрэй.

http://gegeen.wordpress.com/category/scholarship/

——————————

Мельбурн хотод оюутнаар очих ямар байдаг вэ?

Хариулт: Сидней, Мельбурн хот нь Австрали улсын хамгийн том 2 хот юм. Хотын төвийн хэсэг нь өндөр байшингуудтай, тойроод жижигхэн байшингууд байдаг. Далайд ойрхон болохоор наран шарлагын газар луу өдөр бүр очиж болно. Наран шарлага дээр 11 дүгээр сараас 4 дүгээр сархүртэл байж болно. www.vicmong.110mb.com

Том хот болохоор янз бүрийн ажил олдох нь амар. Нийтийн тээврийн хэрэгслээр явбал зүгээр. Том хот шуугиан чимээн ихтэй. Сонирхолтой үйл явдлууд их болно. Олон үндэстний улс болохоор Монгол хүнийг ялгаварлан гадуурхахгүй.

Суралцах орчин сайн бүрдсэн. Зөвхөн сургуулийн хэрэгслүүдийг ашиглаад ч барагдахгүй. Үүнээс гадна мужийн, дүүргийн гээд янз бүрийн номын сан, эрүүл мэндийн төв, амралтын газар, цэцэрлэгүүд байгаа.

Гэгээн: Гэр бүлтэй оюутнууд болон АУСАИД-нхэн энэ хотыг их сонирхдог байсан боловч одоо өртөг нь Сиднейтэй бараг дөхөж очсон. Сидней нь хамгийн өртөг өндөртэй, мөн түр визтэй хүмүүс, оюутнуудын хүүхдийг сургуульд явуулахад жилийн 4500 долларын төлбөр шаарддаг боловч Австрали дахь хамгийн олон Монголтой хот юм. Албан бусаар 500 Монголтой гэсэн дам яриа л явагддаг. Мелбурн бол Австралийн 2-догч том хот юм. Одоогоор 80 гаруй Монголтой, оюутан суралцагчид голдуу амьдарч байсан боловч одоогоор олон янзын Монголчууд нэмэгдсэн гэсэн мэдээлэлтэй л байна даа.

Та бусад жижгэвтэр, цэвэрхэн, сургууль үнэгүй байдаг хотууд ч сонирхсон болно. Ирэхээсээ өмнө аль хот, муж Монголчуудад илүү ээлтэйг http://mglaus.wordpress.com -c сайн судлаарай.

——————————

Би АЙЛТС өгч үзээгүй. Гэхдээ би Австралид мастерт сурмаар байна. Тэтгэлэг авахад заавал АЙЛТС-ын оноо шаардах уу?

Хариулт: Австрали улын дийлэнхи сургууль АЙЛТС-ийн оноог ТОЕФЛ-ээс илүүд үздэг. Гэхдээ ТОЕФЛ-ын оноо, эсхүл Англи хэлтэй оронд 2-оос дээш жил суралцсан байвал АЙЛТС-ийн оноо шаардахгүй байж магад. www.ielts.org

Мастерын сургалт нь ихэвчлэн 1-2 жил байдаг.

Гэгээн: Хэлний курсээс бусад тохиолдлоор сурах бол хэлний шалгалтын оноо хэрэгтэй. IELTS 6.5 хүрэхгүй бол 0,5 оноо тутамд 10 долоо хоногийн хэлний курсэд суухаар тооцож ирээрэй. IELTS 5.0 + 30 weeks English Course

2-с дээш жил Англи хэл дээр Англи хэлтэй улсад боловсролын зэрэг эзэмшиж байсан бол хэлний шалгалтын оноо шаардлагагүй.

http://gegeen.wordpress.com/2007/08/17/english-requirements/

http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-requirements-visa-or-uni/

——————————

Би Австралид сурахын хажуугаар ажил хиймээр байгаа юм. Оюутнуудын ажиллах боломж нь Мельбурнд хэр байдаг вэ?

Хариулт: Оюутнууд хичээлтэй үед долоо хоногт 20 цаг ажиллах, амралтын үеэр хязгааргүй ажиллах эрхтэй байдаг. Мельбурн том хот болохоор ажиллах боломж их олддог. Оюутан хүн ч гэсэн зарим үед ажлын виз шаарддаггүй, бага цалинтай газар давхар ажил хийх боломж байж болно. Гэхдээ энэ бол хууль бус гэдгийг анхаарна биз дээ.

Австрали залуус 3 ажил хийх нь жирийн үзэгдэл болсон гэдгийг бас анхаарах хэрэгтэй.

Гэгээн: http://gegeen.wordpress.com/2007/06/22/hot-jobs/

——————————

Би гэр бүлээрээ буюу нөхөр, гурван настай хүүхэдтэйгээ хамт явах хүсэлтэй байна. Хүүхэдтэйгээ явбал хэцүү юу?

Хариулт: Хүүхэдтэйгээ явахад хэцүү биш. Гэхдээ энэ нь танаас тодорхой хөрөнгө, цаг хугацаа шаардах болно гэдгийг анхаараарай. Визээ мэдүүлэхэд ч гэсэн хүн бүрийн тоогоор санхүүгийн баталгаа шаардана. Гурван настай хүүхдийн хувьд сургуулийн нас биш тул сургуулийн бичиг шаардахгүй. Харин Та хүүхдийнхээ вакциний түүхийг гаргаж өгөх ёстой.

Гэгээн: Хэрэв визэнд ороход хүндрэлтэй юу гэж асуусан бол үгүй. Гэр бүлээрээ бөөндөө ирж болно. 5 хүрээгүй хүүхдийг харах хүний асуудал харин их хэцүү. Цэцэрлэг өдрийн 60 доллар, айлуудаар харуулбал цагийн 3,5 доллар.

——————————

Бээжин явж виз мэдүүлдэг гэж сонссон юм. Виз мэдүүлэхдээ биеэр очиж виз мэдүүлэхэд хэд хонож байж хариу өгдөг вэ?

Хариулт: Австрали улс өөрийн элчин сайдын яам, консулын газрыг Монголд байрлуулаагүй учир биеэр мэдүүлэх, шуудангаар мэдүүлэхийн хооронд ялгаа бараг тавьдаггүй байх. Биеэр мэдүүлэхийн тулд Та бас “цаг авах” хэрэгтэйгээс гадна замын зардал чинь ихэснэ гэдгийг анхаараарай. Тэгээд хэдэн мянган Хятад хүн Бээжинд визний өргөдлөө өгөх гээд хүлээж байгаа болов уу.

Визний мэдүүлэг авснаас хойш оюутны визийг ерөнхийдөө сарын дотор хариу өгнө. Шуудангаар Бээжин рүү мэдүүлгээ өгсөн нь дээр байх даа.

Гэгээн: Визний Төлбөрөө юаниар очоод тушаах нь л хялбар болохоос бусдаар бол Бээжин заавал явах албагүй. Хүмүүс голдуу шуудангаар л визний материалаа явуулцгаадаг.

http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

——————————

АузАИД-ынхан яаж визний материалаа бүрдүүлдэг вэ?

Хариулт: Визний материалыг Монгол дахь төлөөлөгчийн газар бүрдүүлж өгдөг. Энэ үйл явц нь Та хэлний шалгалтдаа тэнцээд, сургуулиасаа урилга авч, өөрийн чинь ажил олгогч зөвшөөрсний дараа болдог.

——————————

Мельбурн-ын Монголчуудын сурдаг гол гол Их сургуулиудын Бизнесийн Удирдлагын Мастер-ийн анги ямар үнэтэй байдаг вэ?

Хариулт: Хуулийн мастерийн төлбөр нь жилд 25,000 америк доллар. Тэгэхээр бизнесийн удирдлага 30,000 дотор байх болов уу. Бизнесийн удирдлагын ангиуд хууль, эсвэл өөр ямар нэгэн зүйлтэй хавсарсан курс байдаг. Энэ нь арай үнэтэй.

——————————

Мастерийн өмнөх хэлний сургалт ч юм уу, Их сургуулын дэргэдэх Англи хэлний сургуульд сурахад юу анхаарах вэ?

Хариулт: Цаашид Их сургуульд сурах үнэнхүү сонирхолтой, сургалтын төлбөрөө төлөх санхүүгийн эх үүсвэрийг олчихсон гэдгээ үзүүлэхэд болох байх. Гэхдээ ихэвчлэн Айлтс 5.0 гэдэг ч юм уу шаардлага тавьдагийг бас анхаар.

——————————

Ажиллах эрхийн виз мэдүүлэхэд юу шаардлагатай байдаг вэ?

Хариулт: Оюутнуудийн хувьд бол Австралид сурч байгаа сургуулиасаа магадлагаа авах ёстой доо. Тэгээд интернэтээр эсхүл биеэр очиж өргөдлөө өгнө. Ажиллах эрхгүй байсан визийг тань хүчингүй болгож, ажиллах эрхтэй шинэ визний хуудас дарж өгнө.

——————————

Өөр улсад байх хугацаандаа Австралийн мастер, докторын оюутны визэд өргөдлөө өгч болдог уу? Хаана өргөдлөө өгөх ёстой вэ?

Хариулт: Болно. Австрали улсын элчин сайдын яам, консулын газар луу шуудангаар, эсхүл биеэр очоод өгчих. Австрали улс ихэнхи оронд өөрийн элчин сайдын яамтай.

——————————

Мельбурн-д амьдрах зардал өндөр үү?

Хариулт: Өндөр. Нэг хүн сард доод тал нь 1500 доллар зарцуулна. Гэхдээ Австралийн аль хотод амьдарсанаас үл хамаарад амьдралдаа зарцуулах зардал бол тухайн хүний өөрийнх нь амьдралын стил, хэрэглээнээс л хамаарна. Хамгийн багадаа нэг хүн сард 500 доллараар амьдарсан ч болно. Сайн хэрэглээтэй, гэр бүлээрээ амьдарч байгаа хүнд бол 5000 доллар хүрэлцэхгүй ч байдаг.

Хариултыг бичсэн: С.Мандахбат

mandakhbat@mail.ru

/Австрали улсын төрийн бодлого энд бичигдсэнээс өөрчлөгдсөн байж болох бөгөөд ямар нэгэн хүний виз гарахгүй байх зэрэг асуудлаар С.Мандахбат ямар ч хариуцлага хүлээхгүй./

http://mglaus.wordpress.com/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “How to study in AU”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

sain bna uu?
bi odoo enethegiin delhi-n ih surguulid master hamgaalj bgaa. bi urd ni TOEFL, IELTS-n shalgaltuudiig ugch bgaagvi. Gehdee australid surhad urd ni angli heltei orond 2 jil sursan bol deerh shalgaltuudiin onoog shaardahgvi gesen bna. Bi tsaashdaa australid doctor hamgaalah hvseltei bgaa yum. Bi yu hiih yostoi we?
Anhaaral handuulsand bayrlalaa.

tiim. ter unen. ta ehleed ph.d-d suraltsah sanhuugiin asuudlaa shiideh heregtei. daraa ni ta surguuliin urilga avna. tegeed visa-ndaa orno doo.

hi
bi odoo swis d xaraar bdg yum.irxeesee omno 10r angia togsoj chadalgui end irsiin odoo daraa jil buzaj bi adistataa abna gej bodoj bgaa.tgd bi aus d surax sonirxoltoi bgaan.xerb xelnii kursee damjaad zaashaa ix sur d surax sonirxoltoi bol zaabal diplom yumuu kinishk xergtei yu.esbel zobxon adistataaraa tusgai shalgalt ogd ix sur d orox bolojmtoi yu.shijee ni tendxiin dund surgulia toggson xuuxduudiin shalgalt ch yumuu.esbel mgl s xuuramch diplom adiatatai bol xer shalgagdax bol?
bayarlalaa

huviin asuultuudiig gegeen@yahoo.com -r yavuulna u


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: