Australia by Tsolmon

Posted on September 17, 2007. Filed under: -- Australian Life, Australia |

From: http://www.tsahimurtuu.mn/topic.php?id=20

More: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

БАРУУН АВСТРАЛИ

Оруулсан Огноо: 2001-12-31 Уншсан тоо: 8995

БАРУУН Австрали гэхлээр хvмvvст баруун, зvvн ямар ялгаа байнаа? Австрали бол Австрали гэж бодогдож магадгvй. Би ч гэсэн энд ирэхээсээ ємнє энэ ялгааны учрыг нээх тоогоогvй юм. Гэтэл амьдрал дээр єєр юм байна. Одоо ялангуяа Сидней – Oлимп ойртох тусам таньдаг хvн бvр “та нар Oлимп vзэх гэж байна уу? Ямар сайхан юм бэ” гэж бичих юм. “Бид Сидней -ээс хол байдаг, Сидней очиж чадахгvй байх” гэхлээр бvvр гайхаад байгаа бололтой. Учир нь Баруун Австрали – аас Сидней ороход орон нутгийн галт тэргээр 3 хоног, орон нутгийн онгоцоор 5 цаг нисдэг юм байна. Бидэнд Сидней орох нь Сингапур, Индонези, эсвэл Гонг Конг орохтой хугацаа болон зардлын хувьд бараг ижил юм. Иймд Сидней орох уу, эсвэл єєр орон vзэх vv гэдгээ шийдэх ёстой гэсэн vг юм. Перт (Perth) – Сидней –ийн хооронд 3 цагын зєрєєтэй байхад Perth хот Улаанбаатар хот хоёрын хооронд цагийн зєрєєгvй.

Улирал: Австрали нутаг дэвсгэрийн хувьд агуу том боловч суурин газрууд ихэндээ эргээ тойроод байршилдаг. Цаг агаарын хувьд дєрвєн улиралтай боловч 12-2-р саруудад зун, 3-5-р саруудад намар, 6-8-р саруудад євєл, 9-11-р саруудад хаврын улирал байдаг нь манайхаас эсрэг учир дасахад жаахан хэцvv юм. Одоо 8 сар євлийн улирал шувтрах гэж байна. Дундаж хэм + 17 +20C байна. Шєнєдєє +5 хvрэхэд нилээд хvйтэн хонолоо гэж ярьцгаана. Євлийн улирал нь бороо их ордгоороо онцлог. Зун 12-р сараас нилээд халж эхэлдэг бєгєєд ялангуяа 1-2 сард +37- оос дээш халах єдрvvд элбэг. Нутагт маань ид євлийн хvйтэн болж -30 хvрч байхад энд +37 хvрээд шатаж vхлээ гэж бичихэд даарч буй манайхны сэтгэлд тэр халуун нээх буудаггvй шиг байгаа юм. “+” “-” тэмдгvvдээ солиж бичээд байнаа гэсэн сэтгэгдэл ч тєрдєг байж магадгvй. Иймд одоо энд євєл дуусч байна гэж бичиж буйг минь андуурч байна гэж битгий бодоорой.

Кингаруу (kangaroo): Монголд Австрали гэхлээр Сидней, Кингаруу л гэсэн ойлголт буух байх. Австралийн нийслэл Камбера (Cambera) гэдгийг ч олон хvн мэдэхгvй байж магад. Хаа очиж энэ бол тийм ч гайхаад байх зvйл биш, яагаад гэвэл эндэхийн зарим хvмvvс нь ч єєрсдєє хvртэл андуурдаг юм байна лээ. Монголд хаана ч очсон морь vзнэ гэж боддог шиг энд Кингаруу хаана ч vзнэ гэж тєсєєлєх нь хуудуутай. Миний хувьд Кингарууг зєвхєн Зоо паркад vзсэнээс биш гудамжинд ер тааралдсангvй. Харин нилээн хол тосгон, хєдєє тийшээгээ ой модтой газар явахад замд их тааралддаг гэж ярьдаг юм байна лээ. Бид нар хээр зам дээр нэг тааралдахад манай зээрvvд шиг маш хурдан давхиад єнгєрсєн. Ер нь хэмжээгээрээ ч зээртэй ойролцоо санагдсан. Яагаад ч юм зураг, киноноос би арай том биетэй амьтан байх гэж тєсєєлдєг байсан юм. Харин дэлгvvрт kangaroo-ны мах зардаг юм байна. Бас л зээрийн махтай ижил амттай санагдсан. Онцын гоц амтгvй єєх багатай цул мах аж. Иймд Австралид ирсэн хvн болгон Кингаруу vзнэ гэвэл Зоо паркаас єєр газар харахгvй гэж ойлгож болно.

STATES буюу МУЖ: Австрали нь 6 мужид (State) хуваагддаг бєгєєд Австралийн доор байдаг Тасмания (Tasmania) арал (нийслэл нь Хобарт (Hobart)) мєн Австралийн нутагт хамаарагддаг.
Зургаан мужууд нь: New South Wales (NSW) – нийслэл нь Canberra, Victoria-
нийслэл нь Melbourne, South Australia – нийслэл нь Adelaide, Western Australia- нийслэл нь Perth, Northern Territory – нийслэл нь Darwin, Queensland – нийслэл нь Brisbane. Австрали нь холбооны (federal) улс, Federal Law гэж нэгдсэн хууль мєрддєг боловч бvх мужууд нь єєр єєрсдийн онцлогт vндэслэсэн хууль боловсруулан мєрддєг онцлогтой. Иймд асуудал болгон дээр аль мужын гэдгээ заавал онцлон заадаг аж. Жишээлбэл: боловсролын хууль vзэж байгаад зарим асуудлыг тодруулах vvднээс “Энэ асуудал Австралын бvх сургуульд хамаарах уу?” гэж асуухад “vгvй, зєвхєн Баруун Австралид. Муж тус бvрт янз бvр” гэж хариулсан нь аливаа асуудал дээр Австрали гэж ярихдаа болгоомжтой хандах хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг тєрvvлэв. “Ер нь Австрали гэж ерєнхийд нь ярих буруу, яагаад гэвэл муж болгон єєрийн онцлогтой тул нийтлэг хууль, дvрэм мєрдєхийг шаардах нь учир дутагдалтай юм” гэж багш маань тайлбар санаанд нэгийг бодогдуулж байв. Иймд Австралийн талаар бичиж буй эдгээр сэтгэгдэл зєвхєн Western Australia-тай хамааралтай болохыг анхаарахыг хvсье.

ABORIGINALS (Aboregen): Уугуул ард тvмэн aboriginals бvх хvн амын зєвхєн 2%ийг эзэлдэг. Aboriginals нь хар царайтай боловч африкын харуудаас арай єєр юм. Харамсалтай нь шоронд хоригдож буй хоригдлуудын 60-70% нь aboriginals байдаг гэнэ. Засгын газраас нь янз бvрийн хєнгєлєлт уугуул иргэддээ vзvvлдэг боловч нутгийг нь эзэлж, соёл, ёс заншлыг нь устгасан учир aboriginals одоо хир гомдолтой байдаг бололтой. Улсын бvх дунд сургуульд aboriginals програм гэж заавал тусдаа байдаг бєгєєд тухайн сургуульд сурч буй aboriginals хvvхэдтэй (тооноос vл хамааран) шаардлагатай бол тусгайлан хичээллэх нєхцлийг бvрдvvлсэн бєгєєд тэдний ёс заншил, тvvхийн талаар заадаг гэнэ. Жил бvрийн 5 сард “Sorry day” гэж зохиогддог бєгєєд тэр єдєр aboriginals-ийн талаар асуудал нилээн єргєн хєндєгддєг, тэд нарын хувьд их чухал єдєр болдог юм. Анх цагаан арьстангууд Австралид ирж сууршихдаа уугуул иргэдийн бага насны хvvхдvvдийг хvч хэрэглэн хvчээр эцэг эхээс нь салгаж тусгаарлаад Европ соёлыг тvгээсэн юм байна. Энэ vйл явдал “худгайлагдсан vе” (“Stolen generation”) гэсэн нэрээр aboriginals-ын тvvхэнд орсон байна. vvнийгээ засгын газар нь “зєв зvйтэй ялгаварал” (“positive discrimination”) хийсэн гэж vздэг учраас одоо болтол иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйгаагvй юм байна. vvнд уугуул иргэд эмзэглэн бухимддаг бєгєєд “Хvний эрхийг Австралийн засгын газар зорчиж байна” гэсэн дvгнэлтийг UN (НvБ) хvртэл саяхан гаргаж нэг хэсэг хэвлэлээр нилээн шуугив. Энэ талаар та бvгд нарийн мэдээлэл авахыг хvсвэл Yahoo-аас авч болох юм.

Баруун Австрали дах Монголчууд: Баруун Австрали (Western Australia)- д нийт 5 Монгол оюутан сурадцаж байгаа бєгєєд нэг Монгол эндэхийн компанид ажиллаж байна. vvнээс: Curtin University of Technology-д “master of education administration” (боловсролын удирдлага)-д 2 хvн (AusAid scholarship/ Австралийн засгын газрын тэтгэлгээр),1 хvн “master of business management” (Монголын засгын газрын тэтгэлгээр), 1 оюутан – bakalavr-т (мєн Монголын засгын газрын тэтгэлгээр), мєн 1 оюутан хувын college-д суралцдаг. Masterт суралцаж буй 3 оюутан гэр бvлийн хамт байгаа бєгєєд Perth-т нийт 14 Монгол амьдарч сурч байна.

Тэд Монголын тухай ямар тєсєєлєлтэй вэ?: Баруун Австрали гэхлээр сайн мэдэхгvй хvмvvс гайхах боловч Австрали гэж байгаа юм байна, Австралийн баруун талд байдаг байх гэж таамаглах байх. Тэгвэл энэ нь Австрали тивийн зєвхєн нэг хэсэг билээ. Гэтэл Монгол гэхлээр хvмvvс хаана байгаа талаар мэдэхгvй байгаа харамсалтай. Ямарч гэсэн энэ чинь тусгаар тогтносон бvхэл бvтэн улс шvv дээ. Ядаж газрын зураг дээр харсан ч нутаг дэвсгэрийн хувьд хэний ч нvдэнд анзаарагдмаар юм шиг. Харин бид Африкын нилээд олон жижиг улсуудыг газрын зураг дээр зааж чадмаар санагдах юм. Манайд газар зvйн хичээл тийм сайн заадаг юм болов уу …? Эсвэл бусад орныхон тийм vл тоомсорлосон байдлаар ханддаг юм болов уу? гэж гайхаж байв.

“Би Монголоос ирсэн” гэхлээр “Oo, тийм vv, тэгвэл морь унаж чадах уу?”, “Хятадаар ярьдаг уу?”, “Чингис хааны нутаг биз дээ?”, “Aa, Mongolian lamb (хоньны мах), barbeque (шорлог) гэж мэднэ”, “Монголын нийслэл нь юу вэ? Улаанбаатар гэж яагаад огт сонсоогvй юм бол?!” гэсэн ярилцлагыг жирийн ажилчнаас авахуулаад их сургуулийн багштай ярихад хvртэл анзаарч болно. Зарим нь даруухнаар “Танайх чинь Хятад болон Оростой ямар холбоотой билээ?” гэж байхад нєгєє нэг хэсэг нь шууд л “Танайх Оросын Монгол уу, Хятадын Монгол уу?” гэж асууж сэтгэл шимшрvvлнэ. Баруун Австралид 2 жил шахуй хугацаанд байх хооронд эндэхийн зурагтаар “Цагаан морь” (кино), “Cycling Mongolia”, мєн “In wild with Julia Roberts” гэсэн нэвтрvvлгvvд гарав. Сонин хэвлэлд 2 удаа УБ –д єнчин хvvхдvvдийн асрамжын газар байгуулсан Австралийн сайн дурын шашны байгууллагын нэг бvсгvйн ярилцлага гарлаа. Ядуурал, траншейны хvvхэд, архидалт гэсэн сэдвvvдийг голчлон хєндсєн ярилцлага байв. ” Цагаан морь” кино нь Японы хvvхдvvдэд зориулж хийсэн Японы найруулагчын кино байсан. Монголд байхдаа vзээгvй боловч Япончуудтай уулзахад бараг хvн болгон энэ киноны тухай яръж байсныг санаж байна. Моринд дуртай Сvх хvvгийн тухай.

“Cycling Mongolia” гэсэн нэвтрvvлгийг тэсэн ядан байж vзтэл зvvн аймгаар дугуйгаар аялсан 5 Австрали залуучуудын аялалын тухай vзvvлэв. Монголын тухай олигтой ч гарсан юм байхгvй, зєвхєн онгон байгаль л анзаарагдахаас єєр мэдээлэлгvй, єєрсдийнхєє харьцааны талаар илvv гаргасан нэвтрvvлэг байв. Гэтэл тєгсгєл хэсэгтээ тэд нэг сумын тєвд очиж байгаа бололтой, тэгсэн сумын хэдэн согтуу хvмvvс бие биендээ агсан тавьж буйг тодоос тод харуулсан нь тэр Монголчуудын ємнєєс ичих сэтгэл тєрж, энэ нэвтрvvлгийг vзэж буй хvмvvс энэ талаар яривал юу гэнээ гэсэн бодлыг єєрийн эрхгvй тєрvvлж байв. Зураглалд зєвхєн зэлvvд газрыг харуулж, vе vе морь унасан хvмvvс гарч байлаа.

“In wild with Julia Roberts” гэдэг нэвтрvvлэг сайхан нэвтрvvлэг болсон боловч Julia Roberts-ын Тєв аймгын мянгат малчныд єнгєрvvлсэн хэдэн хоногын талаар зєвхєн vзvvлэв. Julia Roberts гvv саагаад л, морь унаад л, гэрийн эзэн мянгат малчин болсон гээд морьны уралдаан зохион байгуулж байгаа талаар нилээн удаан гарав.

Иймэрхvv нэвтрvvлэг vзсэн хvмvvс бvх Монголчууд морь унадаг юм байна гэж бодох нь аргагvй байх л даа. Ер нь жуулчид ч гэсэн манай хєдєєны амьдралыг л сонирхож ирдэг нь vнэн хойно. Ийм ойлголттой хvмvvст Perth-д буй 14 Монголын хэн нь ч морь олигтойхон унаж чадахгvй гэж хэлээд нэмэргvй. Гайхаад л єнгєрнє. “Энд бvх Монголчуудыг гэрт амьдардаг, жорлонд бие засаж мэдэхгvй, бvдvvлэг улс гэсэн ойлголттой юм байна гэсэн сэтгэл тєрж байна.” гэж Тулгаа дээр бичсэн байсан. Тэр бол яах аргагvй тийм юм. Зурагт, Интернет, компьютер, угаалгын машины тухай тєсєєлєлгvй гэж ойлгодог бололтой. Улаанбаатар хотын тухай ямар ч тєсєєлєлгvй тул “манайх ТВ-ний олон сувагтай, CNN, MTV vздэг, гэрлvvгээ e-mail бичээд, утсаар ярьдаг, манай дvv АНУ-ын Чикаго хотод байгаа, манайхан Хятад, Орос, Солонгос руу чєлєєтэй явдаг гэхлээр” энэ ч улсаа магтах гэж хэтрvvлээд байна даа гэсэн янзтай хараад байгаа нь инээдтэй ч юм шиг мєртлєє санаа зовмоор.

Монголоо сурталчилаад зураг, кино vзvvлэх гэхлээр дандаа л хєдєє нутаг, мал сvрэг, онгон байгалийн зурагтай байхаас Улаанбаатар хотыг харуулсан аятайхан ил захидал, ном ховор байдгыг єєрийн эрхгvй анзаарлаа. Хотын амьдрал хаана ч ижил байдаг тул мэдээж Улаанбаатар хот барууныханд сонин биш гэдэг ойлгомжтой. Тийм болохоор ч бид сурталчилгааны материалаа хєдєєг тvшиглэж бэлддэг юм байна. Жуулчны салбарт олон жил ажиллаж юу ярьж, vзvvлж гадаадынханыг татах вэ гэдэг талаар сайн мэдэх хvний хувьд энэ талаар бас бодууштай л юм байна гэсэн бодол сэтгэлд тєрж байв. Улаанбаатар хотоо сайн сурталчлах нь Монголчууд бусад улс орны адил шинэ техник, технологийг мэддэг, дэлхийн хєгжилтэй хєл зэрэгцvvлэн явах гэж эрмэлздэг, бас ч гэж соёлтой, мэдлэгтэй хvмvvс юм байна шvv гэсэн сэтгэл тєрvvлэхэд чухал юм байна. Заавал Монгол дээл ємссєн сайхан хvvхнийг харуулах гээд байлгvй, жирийн Монгол ард иргэд, эмэгтэй, бvсгvйчvvдийг (ерєнхийдєє манайхныг сайхан царайтай улс гэдэг юм билээ) харуулсан зурагт хуудаснууд бас зардаг баймаар юм байна. Гэрт биш єндєр байшинд амьдардгаа харуулсан орчин vеийн талаар сурталчлах материал дутмаг санагдлаа. Тийм материалыг гадаадад буй хvмvvст сайн сурталчилж, бид ч гэсэн тийм мэдээллийг сурч, амьдарч буй газраа хэрхэн сурталчилж vзvvлэх талаар бодит зvйлийг санаачилмаар санагдлаа. Хамгийн наад зах нь гэхэд сурч буй сургуулийнхаа хэвлэл, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэл, зураг тавихаас эхэлж болох билээ. Єєрийн сурч буй их сургуулийн сонинд Монголын талаар нийтлэл бичихээр тохиролцсон боловч ямар хэлбэрээр бичих талаар бодож байх хугацаанд Цахим Єртєєний дугаарт “Тэд бидний тухай” булан гарах талаар мэдээд энэхvv саналаа илгээхээр шийдлээ.

Тамирийн Цолмон
Перт хотоос
Баруун Австрали

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: