Country Comparison OZ

Posted on September 13, 2007. Filed under: -- Australian Life, Australia |

2007-09-12

Монгол 108 дугаар байранд явж байна.

From: http://tsogbadrakh.blogspot.com/2007/09/108.html

List of countries: http://www.il-ireland.com/il/qofl07/

Би хэд хоногийн өмнө Гэгээн блогоос амьдрахад тааламжтай орны талаар мэдээлэл олж уншсан юм. Лавшруулж цааш үзсэн чинь нилээд сонирхолтой мэдээнүүд байх юм. Дэлхийн орнуудын амьдралын төвшин, амьдрахад тааламжтай орнууд, аялал жуучлалааар тэргүүлэгч 10 орон, хамгийн их аюултай хотууд, хамгийн их бохирдсон хот, хамгийн том хот, шинээр компани байгуулахад хамгийн ээлтэй орон, хамгийн өндөр дундаж наслалттай улс, хамгийн хурдацтай хөгжиж буй хот, хүн амын хамгийн их бага нягтаршилттай улс зэрэг олон сонирхолтой тоо баримт дурьдсан мэдээ олж уншсан юм.

Хоёр жил дарааллан дэлхийд амьдрахад хамгийн тааламжтай орноор Франц шалгарлаа. Харин амьдрахад хамгийн тааламжгүй орноор Ирак хоёр удаагаа дахин шалгарчээ.

InternationaLliving “Ямар оронд амьдрахад хамгийн тааламжтай вэ?” судалгаагаа энэ жил 195 оронд судалгаагаа явуулсан бөгөөд өнөөх Европын орноод өндөр оноо авдгаараа авч (Нидерланд, Швейцарь, Дани, Люксембург зэрэг орнууд эхний 10-т багтжээ), Австрали (2 дугаар байранд), Шинэ Зеланд (4 дүгээр байранд) маш дээгүүр давхижээ. Харин анх удаагаа Аргентин топ 10-д багтаж (10 дугаар байранд) дуулиан тарьсан байна.

Амьдрахад хямд, бага татвар төлдөг, цаг агаар сайхан, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлж байгаа эсэх, амьдралаа шинээр эхлэх зэрэг олон үзүүлэлтээр дэлхийн бараг бүх орнуудад жилийн 11 сарын турш шалгаруулалт явуулж, жагсаадаг юм байна. Доор тус жагсаалтыг хэсэгчлэн үзүүллээ (Хэрвээ та хүснэгтийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дараарай). http://www.il-ireland.com/il/qofl07/

http://gegeen.wordpress.com/2007/07/25/quality-of-life-2007/

http://tsogbadrakh.blogspot.com/2007/09/108.html

Байр

Улс орон

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

Эцсийн дүн

1

Франц

62

98

89

94

100

100

77

100

80

87

2

Австрали

73

88

89

88

100

88

70

100

89

86

3

Нидерланд

63

83

92

85

100

89

85

100

81

85

4

Шинэ Зеланд

71

85

84

90

100

90

76

100

72

84

5

АНУ

72

79

90

70

92

85

86

100

85

84

6

Швейцарь

54

84

90

83

100

91

83

100

70

82

7

Дани

55

91

82

87

100

88

70

100

74

81

8

Итали

73

100

59

79

100

92

51

100

85

80

9

Люксембург

57

81

86

82

100

88

63

100

70

79

10

Аргентина

88

69

62

77

100

84

43

100

93

79

108

Лисотын Вант улс

80

47

36

55

75

35

29

71

92

57

108

Энэтхэг

5

48

50

76

75

61

37

71

50

57

108

Монгол

86

67

39

77

83

58

34

64

7

57

108

Сенегал

74

32

39

76

75

44

29

79

74

57

108

Шри-Ланк

79

46

39

84

67

57

34

71

44

58

108

Бутан

93

39

38

86

25

32

26

100

77

58

108

Мадагаскар

77

40

39

68

67

41

29

64

93

57

108

Куба

78

77

41

82

0

64

43

71

65

58

185

Ливи

79

43

41

66

50

20

31

21

33

44

187

Гайти

76

31

34

70

8

40

26

36

56

43

187

Жибута

70

16

38

72

33

38

29

64

13

42

187

Сьерра-Леоне

76

22

38

71

58

22

31

21

29

42

190

Иран

80

57

32

48

17

45

30

0

55

42

191

Афганистан

90

23

41

72

23

14

29

10

60

40

192

Судан

68

33

41

71

5

42

34

29

12

38

193

Йемен

74

31

36

36

33

45

26

36

6

37

194

Сомали

77

13

32

64

8

18

26

36

21

34

195

Ирак

83

52

30

23

0

18

24

0

42

32

 

Хүснэгт 1: 2007 оны Амьдрах таатай байдлаар орнуудыг жагсаасан байдал.
Энд харгалзан “(I) – Амьдралын өртөг”, “(II) – Соёл урлаг, чөлөөт цаг”, “(III) – Эдийн засаг”, “(IV) – Байгаль хүрээлэн буй орчин”, “(V) – Эрх чөлөө, ардчилал”, “(VI) – Эрүүл мэнд”,
“(VII) – Дэд бүтэц”, “(VIII) – Аюулгүй, эрсдэлтэй байдал”, “(IX) – Цаг агаар”.

Нэгдүгээр байрны төлөө Францтай Австрали, Шинэ Зеланд хүчтэй өрсөлдсөөр байна. Европын хүчирхэг орнууд ч бас сайн оноо авчээ. Дэлхийн хамгийн халуун цэг бол мэдээж Ирак. Ирак улс хоёр дахь жилдээ хамгийн сүүлийг мушгиж байна. Харин Иракийн дээр Африк ядуу буурай улсууд байна. Мөн Иран амьдрахад хэцүү орноор шалгараад байгаа билээ.

Нэг сонирхолтой нь эрх чөлөө гээд яриад байдаг АНУ маань “Эрх чөлөө, ардчилал” үзүүлэлтэн дээрээ 92 оноо авсан байх юм. Эхний 16 байранд орсон улсууд бүгд 100 оноотой байх юм. Бас л сонирхолтой. Гэхдээ АНУ байраа бас ахиулаад амжсан.

Мэргэжилтэнгүүд Аргентин улсыг ихэд гайхаж байна. Бүхэл бүтэн нэг жилийн дотор 16 байр дээш ахиж, топ 10-д багтсан нь рекорд амжилт болоод байна. Бас онцлох нэг орон бол Нидерланд. Бас л 8 байр ахиж, 3 байранд суга гарч ирсэн.

Монгол улс энэ жил Лисотын Вант улс, Энэтхэг, Сенегал, Шри-Ланк, Бутан, Мадагаскар, Куба гэсэн 7 улстай 108 дугаар байрыг хамт эзэллээ. Монгол улстай маань Африк тивийн 3, Ази тивийн 3, Хойд Америк тивийн 1 улстай “эн чацуу” өрсөлдөж нэг байранд орж, ардаа 80-аад оронг орхижээ.

Үзүүлэлтээс харахад Монгол улс маань бага багаар ахиж байгаа нь харагдаж байна. Хамгийн өндөр оноог “Амьдралын өртөг” үзүүлэлтээр авсан байх юм. Эхний топ 10-д орсон гээд байгаа улсаас энэ үзүүлэлтээрээ Монгол улс хол тасархай “түрүүлжээ”. Мэдээж Монгол улс дэлхийн бусад улстай харьцуулахад амьдралын өртөг бага байх нь тодорхой билээ.

Гэвч бас муу үзүүлэлт байна аа. Энэ бол цаг агаар. Хоёр жилийн өмнө 14 оноо авч байсан энэ жил 7-хон оноо авчээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, Монголчууд бидний байгалиа сүйтгэж буй үр дагавар нь энэ юм. Гэхдээ энэ үзүүлэлтэн дээр 100 оноо авахгүй мэдээж. Учир нь Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, зундаа +40С, өвөлдөө -40С хүрдэг, жилийн температурын зөрүү 80 байдаг газар тийм өндөр оноо авч чадахгүй нь тодорхой.

“Цаг агаар”, “Дэд бүтэц” үзүүлэлтийг үл хамаарвал бусад бүх үзүүлэлт дээрээ бага ч гэсэн ахижээ. Сониноос манай хоёр хөрш Хятад, Орос гүрнүүд 116 дугаар байранд орсон байх юм. Хятад “Эрх чөлөө” гэсэн үзүүлэлтэн дээрээ 8-хан оноо авч хойш татагджээ. Энэ жил ямар учир шалтгаанаар Франц түрүүлчихэв ээ? Нэгдүгээр байрны төлөө хүчтэй өрсөлдөж байгаа Австрали, Шинэ Зеланд улс оронд ямар хүчин зүйлс нөлөөлж, ингэж өндөр оноо авах болов? Аргентин яагаад суга өсөв?

Эхний байрны төлөөх өрсөлдөгч

Энэ жил Австрали улс 3 дугаар байрнаас 2 дугаар байр луу өслөө. Цаг уур нь маш тааламжтайгаас (энэ үзүүлэлтээрээ 89 хүртэл оноо авч чадсан) гадна амьдралын хэв маяг нь тайван амгалан, амьдрахад нэн тааламжтай улс юм. Амьдрах өртөг бага (энэ үзүүлэлтэрээ 73 оноо авсан). Мөн Австрали долларын ханш Америк доллартой бараг ижил, 1 америк доллар = 1.27 австрали доллар.

Австралийн эдийн засаг хүчирхэг (энэ үзүүлэлтээрээ 89 оноо авсан), APEC болон Ази Номхон далайн орнуудын холбооны гишүүн юм. Хятад, хойд зүүн Азийн орнуудтай чөлөөт худалдааны бодлоготой.






Австралийн засгийн газар маш тогтвортой – 1996 онд ерөнхий сайд John Howard сонгогдсоноос хойш хоёр дахь удаа улиран ажиллаад байгаа аж. Үүнийг ч дэлхийн хамгийн алдартай мэдээний “акул” BBC “John Howard бол Австралийн тогтвортой эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан, онцлох хүн төдийгүй 2004 оноос АНУ-тай чөлөөт худалдааны зөвшилцөлд хүрч чадсан юм. Энэ нь түүний засгийн газрын гол амжилт, түлхүүр болж байна” гэж өгүүлээд байгаа юм.

Харин Австралийн “өмнөд” хөрш Шинэ Зеланд өмнөх жилийн байрнаасаа ч нэгээр дээшилж чадлаа. Шинэ Зеланд бол үнэхээр сайхан. Умардаас өмнөх хүртэл 1,000 мил (1609.3 км) урт сунаж тогтсон арал улс юм. Нутгийн уугуул иргэд эртнээс Шинэ Зеландыг “Aotearoa” гэж дуудаж иржээ. Энэ нь “Урт цагаан үүлсийн нутаг” гэсэн утгатай аж. Оршин суугчид нь ч “Бурханы газар” дуу алдацгаах нь бий.

Халуун рашаан, оргилуун ундарга, нуур цөөрөм маш арвин. Үзэсгэлэнт далайн эргүүдтэй. Мөсөн гол, тэнгэр баганатсан уул нурууд, өргөн уудам тал хээр газар ер нь маш сайхан байгальтай.

Auckland, Wellington, Christchurch гэсэн хүн ам нягт суурьшсан төвийн хотуудтай. Олон тооны далайн, хөдөөний хот тосгонтой. Өнгөрсөн жилийн шалгаруулалтаар амьдрахад хамгийн тааламжтай хотоор дэлхийд Auckland 5 дугаар байр, Wellington 12 дугаар байранд явж байсан юм.

Нийгмийн сайн халамжийн системтэй (энэ үзүүлэлтээрээ 90 хүртэлх өндөр оноог авсан), англи хэлээр ярьдаг, боловсрол үнэгүй олгодог, гэмт хэргийн тоо бага, сайн дэд бүтэцтэй, дэлхийн хамгийн өндөр наслалттай орон болоод байна.

Дүгнэх нь

Австрали, Шинэ Зеланд улс хоёулаа байнга оршин суух “дэлхий ард түмэнд” боломжийг олгож байна. Хоёр орон залуухан, мэргэжлийн боловсон хүчин маш эрчимтэйгээр хайж байгаа гэнэ. Мөн бусад олон үзүүлэлт энэ хоёр оронг ийм өндөр авахад нөлөөлсөн нь тодорхой.

Европ

Умард Европын орнууд байнга л эхний 10-т багтдаг. Нидерланд 3 дугаар байранд, Швейцарь 6 дугаар байранд, Дани 7 дугаар байранд, Люксембург 9 дүгээр байранд оржээ. Амьдрах өртөг (бүгд үнэтэй), Цаг агаар (хүйтэн өвөлтэй, урт харанхуй өдрүүдтэй)-ыг эс тооцвол бусад бүх үзүүлэлтэн дээрээ өндөр оноо авчээ.

Эдгээр улсууд эрүүл мэнд, дэд бүтэц, ядуурал бага, хүчтэй эдийн засагтай, эрх чөлөө ардчиллын үзүүлэлтээрээ маш сайн юм.

Итали

“Соёл урлаг, чөлөөт цаг” гэсэн үзүүлэлтээр хамгийн өндөр болох 100 оноо авлаа (Энэ бол хамгийн төгс). Michaelangelo, Raphael, Botticelli зэрэг олон алдарт суут сэтгэгч, урлаг соёлын зүтгэлтэн, түүх шаштираараа энэ өндөр оноог авсан юм. Пицца, гондол завь, час улаан Ferraris, дуурь балет, мөхөөлдөс, Prada гар цүнх бүгд OK. Ийм сайхан орон сэтгэл татахгүй байхын аргагүй.

Италийн газрын байрлал сэтгэл татмаар, янз бүрийн онцлогуудтай. Түүхэн ханан хот тосгод, орой дээрээ титэмтэй дов толгод, наранцэцгээр бялхсан эдлэн, тал газрууд.

Булдруут олив, лемон, жүрж, бүйлсний мод… алтан наран шарлагын газар, далайн эргүүд, нуур цөөрөм… романтик, нууцлаг арлууд… Сүрдмээр Этна галт уул… Альп, Доломайтын мөнх цаст оргилууд. Итали бол яахын аргагүй дэлхийн соёл урлагийн өв өлгий болсон газар юм.

Цаг агаар дээр 85 оноо авлаа. Ерөнхийдөө Европын орнууддаа хамгийн сайхан цаг агаартай улс гэж хэлж болно. Өвөлдөө Альпийн маш сайхан цэнгэг агаартай, цас их орно. Нэг гэм нь Милан хот байнга манан будантай байдаг. Ялангуяа өвлийн манан будан их асуудалтай. Иймээс ихэнх нислэг манангаас болж цуцлагддаг. Зундаа халуун талдаа.

Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээгээрээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эхний 10-т (АНУ-тай 37 дугаар байранд явж байгаатай харьцуулахад маш сайн үзүүлэлт) багтах хэмжээний чанарыг үзүүлсэн. Түргэн тусламж, аюул ослын үед хангалттай тооны эмнэлгийн тоног төхөөрөмжтэй, нийтийн эмнэлэг маш их.

Өнөөгийн статистик үзүүлэлтээр Италид 322 000 эмнэлгийн эмч байгаа гэсэн мэдээ байна. Үүнээс гадна наслалтаар харьцангуй өндөр: эрэгтэйчүүд 76, эмэгтэйчүүд 83 байна.

Аргентин эхний аравт шинээр орлоо

Аргентинд юу болов оо? 1980-аас өмнөх үе болон 90-ээд оны аж үйлдвэржилт зогссон, аялал жуулчлал хөгжөөгүй Аргентин. Хүн амын ихэнх нь ажилгүйчүүд, инфляц огсом өссөн, үйлдвэрийн тоо цөөрсөн, тэтгэвэр тэтгэмж өгөхөө больсон энэ орон? 2001 оны сүүлд гэхэд өдөр алгасахгүй гудамжны үймээн бослого гардаг Аргентин улс зээл өгөхөө больсон юм. Эдийн засаг бүүр уналтанд ороод байлаа. Энэ оронд юу болов оо?

Засгийн газар “авралын алхам” хийж, мөнгөний ханшаа бууруулах бодлого барилаа. 2002 оны нэгдүгээр сарын байдлаар peso доллартай харьцах ханш 19 цент байв. Үүнээс хойш peso аажмаар мөлхөн дөхсөөр…

2005 оны хоёрдугаар сарын 25-нд Аргентин бүтээн байгуулалтандаа дэлхийн түүхэнд гарч байгаагүй томоохон зээл 103 тэрбум ам.доллар авч, гуравдагч хөрөнгө оруулагчдад буцаан төлөх боломжтой болсон аж. Үүнээс хойш Аргентины мөнгөний ханш огцом өсөж, peso-гийн шинэ үе эхэлсэн юм. Аргентин эдийн засаг өнгөрсөн гурван жилд тогтмол 8%-аар өссөн талаар Money Week мэдээллэж байна. Үл хөлдөх хөрөнгө, өмчийн үнэ энэ хугацаанд 50%-аас давжээ.

Buenos Aires дэлхийн “брэнд нэр” бүхий хотуудын тоонд орж, Хойд Америкийн Парис болоод байна. Buenos Aires-ийн архитектур нь үнэхээр өвөрмөц содон, янз бүр хийцтэй. Хуучны сонгодог загвар бүхий барилгууд Европын ямар ч хотуудтай адил. Зарим талаараа хуучны байрууд нь Европынхоос ч том, илүү тохитой. Дундаж байрных нь хэмжээ ойролцоогоор 3000 феет кв (278.7 м кв) бөгөөд гурван унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө, нэг том гал тогооны өрөө, амралтын өрөө, зоогийн өрөө, гэрийн эзэгтэйн өрөөтэй ажээ. Парис 300 феет кв (27.87 м кв) байртай харьцуулшгүй том. Та Аргентинд 1000 феет кв (92.9 м кв) талбайтай байр авахыг хүсвэл 175 000 –аас 200 000 ам.доллар зарцуулах юм (ойролцоогоор 1 феет кв-д 175 ам.доллар буюу 1 м кв-д 1883 ам.доллар).

Patagonia бол бас Аргентиний нэг брэнд. Mendoza хотын дарс, вино маш их алдартай. Mendoza бол дэлхийн тав дахь дарс үйлдвэрлэлтийн бүс нутаг юм. Үүнийг цэцэрлэгт хот гэж хэлж болно. Оршин суугч бүр дор хаяж 5 модтой байдаг. Андийн цаг уур маш тааламжтай учир Аргентинийн дарсны 80%-ийг энд үйлдвэрлэдэг.

Маш олон жуулчдыг анхаарлыг татаад зогсохгүй Аргентинд амьдрахаар ирэгсдийн тоо улам нэмэгдэж байна. Учир нь хамгийн хямд орон юм (Энэ үзүүлэлтээр дэлхийд 11 дүгээр байранд явж байна).

За нэг иймэрхүү амжилтаар дэлхийн улсууд маань “уралдлаа”. Франц үнэхээр сайн байлаа. Австрали, Шинэ Зеланд, Итали, Аргентин бас л сайн байлаа. Монгол маань урьд урьд жилүүдээс бага багаа ахижээ. Бас л амжилт. Гэхдээ үүнийг улам бүр ахиулах боломж бий шүү, залуучууд аа…

Мэдээллийн эх сурвалжийг InternationalLiving-ээс

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: