Children and future

Posted on August 30, 2007. Filed under: -- Australian Life, Australia, My Mongolia |

More: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

strong>Нийгэм : » Хvvхэд ба ирээдvй: Миний Мэдэх Австрали оронSource: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=66723&catid=3
Єндєр овогт Сэрээновын Мандахбат
Австрали улс, Мельбурн хот
2007 оны 8 дугаар сарын 29
m.sereenov@pgrad.unimelb.edu.au


Нийтэлсэн: 2007-08-30 08:40:35 , Мэдээний дугаар: #66723

Хvvхэд тєрсєн єдрєєсєє эхлэн Засгийн газраасаа 5,000 доллар авдаг. Харин Монголд 100 доллар авдаг. Австрали улс гэр бvлийн татварын хєнгєлєлт, нялх хvvхдийн нэмэгдэл, цэцэрлэгийн мєнгє, олон хvvхэдтэйн нэмэгдэл гээд тєр засгаас хvvхэдтэй болохыг иргэддээ аль болох дэмжиж єгдєг. Энэ хєнгєлєлтvvд нь эцэг, эхийн цалингаас хамааран их, бага янз бvр байна. Хvvхдийг ингэж тєрсєн цагаас нь эхлэн тєрєєс дэмжиж байгаа нь ажил хийхгvй байгаа ээжийнх нь цалинг єгч байгаа нэг хэлбэр бєгєєд эрvvл чийрэг иргэнтэй болох хvсэл нь юм.

Эрvvл мэнд
Эх, нялхасын эрvvл мэндийг чухалчилдагын нэг хэлбэр нь хороо болгонд эх, нялхасын тєв, мєн жижиг парк байна. Тусгай хvvхдийн томоохон клиник эмнэлэг бас мэдээж байдаг. Гэхдээ спортоор хvvхдээ илvv их хичээллvvлж аль болох эмнэлэг рvv явуулахгvй байхыг хичээнэ.

Спорт
Хvvхдvvд нь хичээлээ тарсны дараа ихэвчлэн тусгай зааланд очиж дуртай спортоороо байнга хичээллэнэ. 10 нас хvрээгvй хvvхдvvд ийнхvv хар багаасаа нэг баг болон байнга тэмцээнд орж тvvнийхээ ялагдал, хожигдолыг самбар дээрээс харж єєрсдєєрєє бахархана. Эндээс л ирээдvйн олимпын аваргууд тєрєх эхлэл бий болно. Зєвхєн Виктория муж гэхэд 2008 оны Бээжингийн олимпод оролцох усанд сэлэлтийн тамирчиддаа зориулж 10 сая доллар зарцуулж байна. Хvvхдvvд спортоос гадна урлагаар мєн л багаасаа хичээллэх юм.

Урлаг
Хvvхэд бvр гэртээ ямар нэгэн хєгжмийн зэмсэгтэй байдаг гэнэ. Ихэнхи айлууд тєгєлдєр хууртай. Эдгээр авьяас чадвараа хєгжvvлэхэд зориулсан сvvлийн vеийн техник технологууд гэрт нь мэдээж байна. Урлаг гэдгийг цэцэрлэгийн наснаасаа мэдэрсэн байдаг.

Цэцэрлэг
Цэцэрлэгт 0-5 насны хvvхдvvд явж болно. Гэхдээ 1 нас хvрээгvй хvvхдээ хvнд vлдээгээд явна гэдэг бас амаргvй л юм байна лээ. Хувийн болоод тєрийн санхvvжилттэй цэцэрлэгvvд байх бєгєєд тэдгээрийг ерєнхийдєє дvvрэг нь хариуцдаг. Цэцэрлэгт хvмvvс хvvхдээ маш ихээр єгдєг учраас оочерт нэг жил ч болж магадгvй юм. Цэцэрлэгийнх нь тал vнийг тєрєєс шууд цэцэрлэгийнх нь данс руу шилжvvлдэг. Энэ нь нэг ёсны хvvхдийн мєнгє. Харин Монголд хvvхдэд сар бvр 10,000 тєгрєг єгдєг болсон.

Цэцэрлэг, яслийн бизнес эрхэлдэг нэгэн эр Австралын хамгийн баян 200 хvний тоонд орсон байна лээ. Австрали хvмvvс хvvхэддээ vнэхээр сайн халамж тавьж, тэдэндээ аль болох их єв залгамжлуулахаар махран ажиллана. Гэхдээ Хятадад бvр их гэж сонссон, яагаад гэвэл нэг айл-нэг хvvхэд гэсэн бодлогын vр дvнд аав, ээж, аавын аав, аавын ээж, ээжийн аав, ээжийн ээж гээд зургаан том хvн зєвхєн нэг хvvхдийг л халамжилдаг.

Хvvхэд цэцэрлэгт л ертєнцтэй танилцаж эхэлдэг. Зураг зурна, зургаа авахуулна, зурагтай ном vзнэ, ан амьтан vзнэ, бусадтай харилцаж сурна. Нэг нас хvрээгvй хvvхдийн зурсан зураг гээд харахаар их л хєєрхєн бєгєєд хэд хэд зурах гээд оролдсон хvvхэд ядаж л харандаагаа зєв бариад сурдаг юм байна.

Цэцэрлэгт хvvхэд єглєє 7-оос орой 7 хvртэл ерєнхийдєє байна. Ийнхvv маш багаасаа бие дааж эхэлдэг. Энд хvvхдvvд vндсэндээ сургуульд явахад бэлэн болсон байдаг.

Сургууль
Сургууль нь бага, дунд ахлах гээд тус тусдаа байдаг. 1995 онд байхаа Дундговь аймагт л лав 4-5 жилийн туршид яг ингэж аймгийн тєвийн 5 арван жилийн сургуулийг бага, дунд, ахлах гэж хувааж байсан санагдаж байна. Тэгээд бvр 10-о гэсэн анги хvртэл бий болж байсан байх шvv.

Сургуульд Асвтралчууд єєрсдєє vнэгvй сурах бєгєєд харин гадаадууд жилд 6000 доллар тєлж сурдаг. Монголын боломжтой айлын зарим хvvхдvvд Англи, Австрали, Америк зэрэг оронд дунд сургуульд сурдаг юм байна лээ. Америкт бол дунд боловсрол хvн бvрт vнэгvй гэж сонссон.

Сургуулийн хvvхдvvд бvгд нэг ижил хувцас ємсдєг. 5-6 ээлжний євєл, зун, хавар намарын хувцас єнгє єнгєєєрєє байх бєгєєд бас нэлээд том цvнхvvдтэй. Хичээл нь єглєє 8-3.30 хvртэл ордог гэсэн, эндээ vдийн цайгаа ууна. Монголд саяхнаас л “vдийн цай” хєтєлбєр хэрэгжиж эхэлсэн. Сургууль яг л цагтаа тарна, манайхан шиг ямар нэгэн шалтгаанаар “цонхлоно” гэж байхгvй. Хvvхдийг ихэвчлэн эцэг, эх нь хvргэж єгч, тосч авна.
Хvvхэд сургуульдаа явах, тарах vед сургуулийнх нь ойролцоо зам дээр “зогс” гэсэн тэмдэг барьсан тусгай хувцас ємссєн настайвтар хvмvvс хvvхэд зам хєндлєн гарах бvрт машинуудыг зогсоох vvрэгтэй байж байдаг. Харин Улаанбаатарын замаар хоорондоо уралдах машинуудтай зэрэгцэн гvйх хvvхдийг би зєндєє харсан.

Ахлах сургуулийн зарим хvvхдvvд нь жирэмсэн болж, бvр хvvхэд тєрvvлэх тохиолдол бага зэрэг тохиолддог. Тухай бvрт нь тэр хvvхдийг сургуулиа тєгсгєх, ялгаварлан гадуурхагдахгvй байх талаар сургууль дэмжиж єгдєг. 15 настай эцэг эхчvvд гээд бодохоор их сонин л доо. Гэхдээ иймэрхvv тохилдол нь уугуул иргэд болох Аборогинуудынхаас асар олон дахин бага.

Аборогин хvvхэд
Австралын аборогин буюу уугуул иргэд нь ихэвчлэн хойд хэсгээр нь “хойд газар нутаг” гэсэн бvсэд амьдардаг. Хэдхэн хоногын ємнєєс Засгийн газрын шийдвэрийн дагуу аборогин хvvхдvvдийг гэрээс нь, ээж ааваас нь салган тусгайлсан байранд байлган хvмvvжvvлж, сургаж эхлэх гэж байгаа нь нэлээд эсэргvvцэлтэй тулгарч байна. Энэ бодлогынх нь гол зорилго нь хvvхдийг хvчирхийллээс хамгаалах, ирээдvйд одоо байгаа аборогинууд шиг архичин, мансуурагч, замбараагvй явдал vvсгэгч болгохгvйд оршиж байна.

Энэ нь хvvхэд ирээдvй гэдгийн нэг томоохон илэрхийлэл бєгєєд тэд архичин, мансуурагч иргэдгvй сайхан ирээдvйг бий болгохыг зорьж байгаа юм. Эдгээр хvмvvсийг ч дэлхий нийтийн хєгжлийн дагуу хvмvvжvvлэхийг санасан юм болов уу.

Монголчуудын хувьд хэдийгээр зарим хvvхдvvд гадаад, дотоодод сурч єндєр боловсролтой, соёлтой болж байгаа ч хэрэв тэд Монгол оронд л амьдрах гэж байгаа бол “траншейны”, “гудамжны” гэж нэрлэгддэг хvvхдvvдтэй ирээдvйд зэрэгцэн амьдарна гэдгийг санах хэрэгтэй. Иймд Монгол орон мєн энэ талаар сайн бодох хэрэгтэй болов уу.

Австрали хvvхэд – Дэлхийн иргэн
Ахлах сургуулиа тєгсєєд дунд боловсролтой болсон хvvхдvvд гол тєлєв хамгийн хямдралтай олон улсын нислэгээр анх удаагаа эх орноосоо гарч “дэлхийн туршлага” олж авдаг. Олон улсын харьцангуй хямд нислэг нь Даяарчлалын бас нэгэн шалтгаан болж байгаа билээ. Сургууль тєгссєнєєсєє хойш 1-2 жилийн туршид Ази, Америк, Европ тивээр явж тэдгээрийн амьдралын стилийг судлангаа, ажил хийж улам бvр бие дааж эхэлдэг байна.

Харин Австрали улс Ирак, Афганистаны дайнд орж эхэлснээс хойш 20 сая хvн амтай Австралчууудын хувьд “дэлхийн туршлага” олж авдаг завсрын энэ vеийг нь 6 сар армид явуулж эхлэхээр Засгийн газар нь шийдвэр гаргаад байна.

Австрали дахь Монгол хvvхдvvд

Ерєнхийдєє Монгол хvvхдvvд дээр дурьдсан Австрали хvvхдvvд шиг л амьдралтай. Австралид Монголын элчин сайдын яам, консулын газар байхгvй болохоор дипломат эрх ямба эдлэгчид байхгvй.

Австралийн Засгийн газрын зардлаар эцэг эх нь сурдаггvй, эсхvл эцэг эх нь Австралын байнгын оршин суугч, иргэн биш бол цэцэрлэг, сургуулийн бvх зардлыг 100% хувиасаа тєлєх болно.

Нэг ажиглагдсан зvйл бол Монгол хvvхдvvд Англи хэл унаган болж байгаа ч Монгол хэлээ мэдэхгvй байгаа нь харамсмаар байдаг. Манай сургуулийн Хятад хэл судлалын номын санд дvvрэн Хятадууд хятад хэлээ анхнаас нь vзэж байсан нvдэнд харагддаг. Монгол эцэг эх нь ч гэртээ англиар ярьдаг гэсэн. Зарим хvvхдvvдийн хувьд эцэг эх нь 1-2 жил болоход тэд тал англи, тал Монгол хэлтэй болдог нь бас хэцvv.

Зарим Монголчууд эндхийн цэцэрлэг, сургуулийн vнэ єндрєєс шалтгаалан хvvхдээ дагуулж авчирч чаддаггvй.

Монгол дахь байдал: Хvvхэд ба ирээдvй

Монгол хvvхдvvдийн дийлэнхи олонхи нь цэцэрлэг гэдгийг мэдэхгvйгээр сургуульд орж байна. “Хархорин 100” гэж бvтэн єдєр орилох, єдєржингєє “50кг гурил vvрэх”, “100 тєгрєгєєр єндєг зарах” бол нэгэнтээ Монголчуудын амьдралын жирийн нэгэн хэсэг болсон байна. Хvvхдийн хєдєлмєр гэдэг асуудал амаргvй л байна.

“Хvvхэд насанд хvргэж єгдєг галт тэрэг хэрвээ байдаг бол” гэж томчуудын хvсэн хvлээдэг цаг vеийг хэдэн зуун хvvхэд шоронд єнгєрєєж байна. Єршєєлийн хууль байдлыг арай єєрчилсєн л дєє.

Олон мянган хvvхэд нэг багшаар хими, уран зохиол, биеийн тамирийн хичээлvvдийг заалгаж байна. Олон мянган хvvхэд нэг ширээн дээр гурвуулаа сууж, дэвтрээ тавих зайгvйд хичээлдээ сууж байна.

Олон зуун хvvхэд гадаадад амьдарч байгаа ээж, аавыгаа хvлээн ах, эгч эсвэл эмээ, євєєтэйгээ бага насаа єнгєрєєж байна.

Олон олон хvvхдvvд согтуу аав гэртээ битгий ирээсэй гэж хvсэж байна. Олон олон хvvхэд аавынх, ээжийнх гэж ярьдаг болж байна.

Гэхдээ….
Монголын хvн ам дэлхийн хаана ч байхгvй “залуу”. Зарим хvvхдvvд багаасаа сар, сардаа зориулсан хоол идэж, загвар гэдгийг нэг нас хvрээгvй байхдаа мэдэрч єсч байна. 1 дvгээр ангид орохдоо монголоосоо гадна заавал нэг хэл мэддэг болсон байна.

Сургуульд орохоосоо ємнє гэрээсээ интернетэд орж, видео бичлэг хийж, фото зургаа авч чаддаг болжээ. Гар утас барьж, гадаад нислэг нь дотоод нислэгээсээ ялгарахаа болсон.

Спорт амьдралынх нь нэг хэсэг болж, долоо хоног бvр бассейн руу гvйнэ. Гэрийнхээ vvдэнд сагс болон теннис тоглоно.

Ээж, аавынхаа єєдєєс “би тийм …. эрхтэй” гэж хэлдэг болсон байна. Монгол хvvхдvvд шатар, сумо, математикийн олимпиадын дэлхийн аарга болж байна.

Тиймээ. Хvvхэд бол ирээдvй. Хvvхэд байхдаа хvсч байсан бvх зvйлээ, хvvхдийнхээ хvсч байгаа бvх зvйлийг биелvvлээрэй.

Монгол хvvхдvvд ухаантай, авьяаслаг, чадвартай. Монголын ирээдvй
єєдрєг, сайхан, гэгээлэг.

Дараагын сэдэв: Цаг хугацаа ба залуу нас: Миний мэдэх Австрали орон

———оОо———-


Єндєр овогт Сэрээновын Мандахбат
Австрали улс, Мельбурн хот
2007 оны 8 дугаар сарын 29

m.sereenov@pgrad.unimelb.edu.au

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Children and future”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Huuhed toruulsenii mongo jil ireh tutam nemegdej baigaa. saya 3100 baij baigaad 2007 onii 7 sariin 1-nees 4000 bolson baih. 2008 onoos 5000 dollar bolno. busad eh survaljaas sain haij haraarai. Ene ih hemjeenii belen mongo ni sorog uzegdel uusgej teenageruud huuhed hiij mongoo avaad gudamjind huuhdee hayah uzegdel nemegdeed baigaa. Mon mongold 300 togrogoor huuhdiin mongonii devter neelgeh chadamjgui baij huuhed hiisen transheiniihen ih zagnuulj baigaag nudeer uzsen humuus ih shuumjilj bn.

http://gegeen.wordpress.com/2007/08/21/10-living-in-australia/ -> zarim mujid gadaadiin huuhdiig surguulid yavuulahad unegui

——————————————-
Re: Хvvхэд ба ирээдvй: Миний Мэдэх Австрали орон
Зочин
Saihan niitlel boljee. Bayar hurgye. Gehdee zarim neg zuil zalruulmaar baina. – Muj burt uur uur huulitai uchir tsetserlegt avah huuhdiin nas ni hariltsan adilgui. Jishee Victoria-d 4-5 nasnii huuhed kindergarten-d yavdag bol Baruun Australia-d pre-school-d yavah jisheetei bas Umnud Australiad ch gesen. – Tsetselegiin ajillah tsagiin huvaari ni bas l tsetserlegeesee hamaarch uur zarim ni bur 6.30-aas 2 tsag hurtel ajilladag baihad zarim ni 5 esvel 7 hurtel ajillah jisheetei. – Zasgaas ugdug child care benefit buyu tsetserlegiin hungulult ni tuhain urhiin orlogiin tuvshin, ajil erhlelt zergees hamaarch yanz bur. Hamgiin ihdee l Mandahiin heldegeer taliig ni ugnu. Minii ajilglaltaar Australiachuudiin ihenhi ni biit tulburiin 20-30 orchim huviig zasgaaraa daalguuldag yum baina lee. Tegeed uuriinh kirmanaas garsan mungunii 30 %-iig sanhuugiin jiliin etsest butsaagaad avchihdag. Ulam olon niitlel bichij olon huniig medeelleer hangaarai. Amjilt husye, Tamir
——————————————
Sain niitlel baina aa . Amjilt xusye. Mandaxbataa bicheed baigaarai. Nemj todruulval: Australiad tsetserlegt xuuxdee Ogloony 7-oos oroi 7 yn xoorond durtai tsagtaa xurgej ogch, avch boldog. Manaixan shig 9.15 bolson bol xaalgaa baridaggui. Esvel ajil ert tarsan aav eejiig 17.30 boltol uudend xuleelgedeggui. Mon endxiin uuguul irgedyn asuudal mash xund. Ted arxi., pivo uuj, mansuuruulax bodis mash ix xeregledeg. Medeej bugdeeree bish l dee. Ted zugeer tetgemj avchixaad l suuj baidag. Mongo olox gej tolgoigoo ovtgox shaardlaggui. tiim boloxoor uuguul irgedyg zugeer l ene niigem n, ene tetgemj n zugeer shuud bish zamaar alj bna gej shuumjlel ch bas baidag.
——————————————
Uuguul irgeddee tetgemj ogoxoos gadna, saryn 50AU$ yn tureestei bairaar xangaj ogdog. Ene bair n manai 12 davxaruud shig ondor oron suuts bdag.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: