7-About General Vacancy

Posted on August 21, 2007. Filed under: -- Study/Work In OZ, -- Tips/Experiences, Australia |

Мэргэжлийн бус Ажил

Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ? За тэгээд ажлын эрх гээч юмаа ч авлаа даа. Одоо ажил хайна гэдэг ажлыг хийх асуудал босов оо.
Хэлнийхээ курст яваад эхэлчихсэн байсан болохоор ангийнхантайгаа ч овоо нүүр хагарч татаа тунгаадсаар нэг юм ямар ажил хаана хийцгээгээд байгааг нь судалж амжлаа. Зарим нь ч амнаас нь алт унахыг шахаад компаний нэр маягийн юм л чулуудвал чулуудаад тас ширвэнэ. Нөгөөдөхийг нь шар хуудаснаас хайж байгаад л хаяг аддресийг нь олчихонгуутаа хэн нь сайн ширвэж чаддагаа үзүүлэх ажилдаа ордог байв.

Бас гадаадад хар ажлын туршлагатай байсан энэ тэр гэж худлаа хулхидахгүй бол ажлын туршлагагүй гээд авдаггүй талаар ч зөвлүүлж авлаа. Some General Vacancy

Мөнгө муутайг хэлэх үү, хотын төв орох автобусанд бараг туулайдан барин байж, хичээлээсээ чөлөө авч очсон газарууд маань application form гэгч алд дэлэм цааснууд бөглүүлээд л баяртай баяртай гээд байлаа. Ахиад бараг хагас сар хугас ажилгүйдлийн байдалтайгаар гуринхалсаны дараа харин нөгөө ажлуудаас чинь утасдаж эхэлдэг байна шүү.

Монголдоо голоод хийдэггүй ажлуудад морь мал шиг зүтгэсээр сүүлдээ өөрийгөө ч гайхлаа. Бас шахаад байвал монголын залхуучуудаас шүүс гардаг байх нь ээ. Сиднейгийн боловсролгүй, хэлгүй, визний асуудалтай, харласан гэх мэт янз бүрийн л монголчууд жилийн 60 мянган долларын ажил голоод давхар давхар янз бүрийн ажил хийж амьдралаа ажил болгочихсон л явж байдаг юм. Хятад, япончуудын шоргоолж шиг хөдөлмөрлөөд байдагтай адилаар ТӨРСӨН нутагтаа зүтгэхгүй байж харь оронд хөлс хүчээ шавхаад байдаг нь цаанаа шалтгаантай бололтой.

Үнэлгээ

Хөдөлсөнийх нь хэрээр хөлсийг нь өгдөг болохоор хөдлөхгүй байхын аргагүй. Монгол шиг хийдэг ганц, хэлдэг мянга гэсэн дүрэм үйлчлэхгүй. Хэн дуртай нь дарга хийхгүй. Монголын олон дарга, ганц цэргийн дүрмээс тэс эсрэг. Арын хаалгаар ажлын чадваргүй хүн авна гэж байхгүй, тэгж чадсан ч явцгүй дээ, чадахгүйнүүдээ дор нь халчихдаг юм, их амар. Энд тэнд очиж гологдоод л явдаг зарим хүмүүсийг харахаар өрөвддөг л юм. Өөрөөс нь болоод байгаа юм чинь одоо яахав дээ. Өөдгүй төрсөн нь өөрийнх нь буруу биш ч юм билүү. Ажилд оруулаад өгөхөөр арчаагүй зарим монгол нь хийж чадахгүй халагдчихаад тэрүүндээ намайг буруутгах зүйлс бишгүй гардаг байсан тул одоо ажилд зуучилж амаа гарздахаа болиод байгаа. Нутаг нэгтнүүдээ уул нь харж үзэх боломжтой, арчаатай явах юмсан гэж боддог л юм.

Уул нь ч Австралид өндөр цалинжаад, үнэлээд байхаар хэдэн монголчууд хөгшин залуугүй л шүүс байтугайгаа шавхдаг юм шиг байгаа юм. Би мэт нь ч бие дийлэх биш, тэгж их ажиллавал тэрий хадаж ойчоод хэд хоног хэвтэрийн дэглэмд орох байлгүй.

Миний хувьд Монголдоо олон хүнийг чирээд явдаг, олдошгүй ховор хүн биш ч гэсэн өөрийгөө нэг юм болгоод, хүнд гай болчихгүй шиг амьдрах гээд хичээгээд явдаг юм болохоор Австралид ирээд гадаадын супер компаниуд, тав байтугай одтой зочид буудалууд, тасархай баячуудын хөлхдөг газаруудын үйлчилгээний албанд сүрхий л тоогдоод, мандаад л, дарганцар шүү юм хийгээд л авсан. Боолоос нь боссыг нь хүртэлх бүх дамжлага дамжиж үзсэн дээ. Өөрөө хүртэл энэ чиглэлээрээ бизнесмен хүртэл болоод авсан. Ийм ажлуудаар даяар дуурсагдах далай даян дархан аваргуудын дарга гэх мэтийн цол хайрладаг байсан бол ч бүгдийг нь өдийд түүсээн түүсэн. Яаж үнэлэхээс нь л болоод байна уу даа л гэж бодогддог болоод байгаа. Манайхан бол ч үйлчилгээгээ үнэгүй л хүртчихнэ, үнэлэхэд тулахаар бол ч баярлалаагаа бараг бөөн үнэ оруулж, нэхүүлж шаардуулж, гуйлгаж гувшуулж, зарим нь ч бүр уурлуулж, зандчуулж байж хэлэх нэг нь хэлнэ, хэлэхгүйнүүд нь даанч олон доо.

http://saruul-uhaan.blogspot.com/2007/09/v-2.html

Цалин

За тэгээд анхны маань албан ёсны муухан хар ажил, цалин багатай (цагийн 15-18$) хийсэн мөртөлөө бүх зардалаа даваад цаана нь илүү үлдээд байхаар муухай ажилдаа хайртай болж байна гэж юухэв. Гэр бүлийн маань хүн ч бас давхар ажилласан л даа. Тэр үед төсөрхөн ч амь зуудаг байж. Уул нь ч ажил гэж мэддэггүй, тоодоггүй байснаас биш монголдоо аав ээж, ар гэртээ зарагдсаар байгаад аймаар мундаг л хийгээд сурчихсан байсан юм байна билээ. Ер нь аав ээж нар хатуу хөтүүг үзүүлэх нь алсдаа үр хүүхдэд нь амьдралд тэмцэх чадвар олгодог сайн талтай байдаг шиг байгаа юм. Ирээдүйн эцэг эхчүүд энэ тал дээр бас дотороо бодолтой л явах хэрэгтэй дээ. Японуудын хүүхдээ багад нь хаан мэт тахин шүтэж, том болохоор нь боол мэт яргалж өсгөдөг аргын үр дүнгийн талаар сонирхож яваагүй юм байна шүү нээрээ.

Энд ээж аавдаа эрхэлж байгаад ирсэн хүүхдүүд их л хэцүүдэцгээж байхыг нь харсан юм байна. Монголоос олоод байгаа орлогоороо аав ээж нар нь Австралийн зарлага гаргаад байгаа хүүхдийнхээ зардалыг явуулахад тулдагийг би л хувьдаа сайн ойлгож өгөхгүй л байгаад байгаа. Анх ирэхэд нь дэмжээд, арван сарын дараа буцааж өгнө шүү чи гэсэн бол ч яахав ойлгогдож болж байна.

http://chandmani.blogspot.com/2007/08/blog-post_14.html

Уул нь мунхаг би сэтгэхдээ яаж ч бодсон яг л эсрэгээрээ байх ёстой юм шиг л бодогдоод, үзэгдээд, харагдаад болдоггүй юм. Буруу аргаар баяжсан монголчуудын хүүхдүүдэд л тэр буруу урсгалын систем нь сайн үйлчлээд байх шиг байгаа юм. Юутай ч ажил хийхгүй Австралид амьдардаг хүүхдүүдийн асуудлаас жаахан халиад анхаарлаа арай өөр юманд хандуулъя.

Want more -> U’ll get more

Ажлаас олгосон цалингаас маань илүү гарч байгаа жаахан мөнгө хэл ус гэж таг ирсэн гэр бүлийн маань хүнийг хэлний курсэд суулгахад арай л журдаад болдгүй ээ. Австралийн хэлний курсууд үнэтэй гэж жигтэйхэн, долоо хоногийн 300 доллараас л эхлэнэ шүү дээ. Одоо яахав дээ, ахиу мөнгөний боломж хайлаа. Тэгсэн чинь шөнийн ээлжүүд, хагас бүтэн сайн, баяраар ажиллахад цалин овоо өгдөг дуулдав. За ингээд бүх гайгүй shift-үүдийг нь түүгээд цагийн 35 хавьцаа доллар авдаг боллоо. Гэхдээ энэ юу ч биш шүү. Хар ажлаар цагийн 35-45 доллар авдаг Сиднейгийн монголчуудыг мэдэх юм байна. Гэхдээ хүн болгонд өндөр цалинтай ажил олддог гэвэл ХУДАЛ болно. Хүнээс өөрөөс нь бас АЗ гээч юмыг эрэлхийлэх чадвараас нь их юм хамаардаг юм билээ шүү. http://gegeen.wordpress.com/2007/08/31/sydney-income-mongolians/

Юутай ч хэдхэн сар болоод нөгөө муухан ажлаа сайхан хийсэн нэр зүүж, сайн ажилласанд тооцогдоод, албан тушаал дэвших шүү аяддаг юм байна. Албан тушаалыг дагалдаад ажилд монголчуудыгаа оруулах эрх мэдэл ч бас ирдэг юм байна. Доороо баахан австрали монгол цэргүүдтэй ч болж махан биеэ зулгаах нь багасч ирлээ. Нөгөө шилбэлзүүрүүдийг ч ширвээд л хөдөлгөдөг болох шив.

Гэх мэтээр дажгүй олоод эхэлсэн тул одоо өөр юм анзаарахтай манатай болдог юм байна.

Монголд байгаа хэдэд маань мөнгөний хэрэгцээ өндөрийг хэлэх үү. Энэ үеээс л орлогын түүхтэй болж авсаных, Австралийн home loan, personal loan, credit-н талаар туршилт хийж эхэлсэн юм даг. 8-why-studying

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “7-About General Vacancy”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

japanuud 5 hurtel ni haan met, 15 hurtel ni bool met, ternees tsaashaa naiz nohod met haritsdag yum genee


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: