6-Way of socializing

Posted on August 21, 2007. Filed under: -- Australian Life, Australia |

Шүтдэг зүйл нь.

5-Work-permission Хэрэв хэл суръя гэвэл сүмийнхэнээс өөр анх ирэгсэдийг тоож харьцах завтай Австраличууд байдаггүй. Бүгд л ажил албатай, эсвэл өөрсдийнхөө зугаа цэнгээг л бодно уу болохоос бидний хэлний асуудал тэдэнд хамаагүй. Харин сүмд хэдэн тэтгэвэрийн хөгшид, Австрали өвөө эмээ нар л хэлний курс гэхэд хэцүү хэдэн хэлгүйчүүд цуглуулж, хоорондоо жаахан буу халж, цагаа нөхцөөх зорилгоор цугларах нь бий. Тоогдчихоор түвшний амьдралд шууд ирэнгүүтээ умбадаг Монголчууд ч тэгээд цөөн л дөө. Австралид яг л монгол шиг гадаадаас ирж суурьшсан иргэд нь янз янзын л шашин шүтлэгтэй, манайхан шиг учиргүй бурхан шашин, Будда Христ энэ тэрдээ итгэж сүйд болохгүй, бусдад тулгаад байхгүй. Ер нь л барууны нийгэм шиг залуучууд нь мөнгө шүтсэн америкийн кинон дээр гардаг шиг л нийгэмтэй санагдаад байдаг юм.

Найз нөхөд

Эндхийнхэн найзуудаараа цуглахаараа үндэсний хоол гэж байхгүй тул Barbeque (BBQ) буюу махаа түлж идээд, ногооны салат гэж нэрлэгдэх майонезгүй баахан байцаа, ногоо, хэрчсэн помидорнуудаа таваглаад, эсвэл залхуурсан үедээ пиццадацгаагаад л болоо. Бидэн шиг нэлээн махсаг. Гэхдээ манайхан шиг учиргүй ууж идэхгүй, Монгол шиг шоуны орон бишээ. Хэмжээндээ тааруулж, хэдэн пиво уугаад л тэрэндээ жаахан халчихаад л болоо. Харин бидэнд их ойлгомжгүй юм мөрөөддөг, ус далай энэ тэрийгээ зүүдэлж хонодог, бидний нүдэнд утгагүй гэмээр зүйлд үрэх их дуртай.

Ер нь тэгээд баян орныхон болохоор их үрэлгэн сурчихсан, монголд байдаг шиг ард иргэд нь өлсөх, хэмнэх гэсэн ойлголт байхгүй, баахан мөнгөтэй болчих юм бол усан сантай болох, моторт завиар зугаалах, гадаадын олон улсуудаар тэнэх гэх мэтэд л байдгаа үрэх сонирхолтой байдаг.

Бид нар бол хүүхэддээ үнэтэй (үнэгүй юм гэж энд байх биш) тоглоом авч өгөх чадалтай болчих талаар санааширдаг бол эндхийнхэн хүүхдийнхээ хэрэглээнд лимит тавьж цөөвтөр тоглоом авахуулдаг болгох тал дээр ажиллацгаана. Ямар сайндаа баяжих зөвлөмжтэй юмнуудыг нь уншихаар мань мэтийн ядуучуудын сэтгэлд торж, амьдралд нийцэхээргүй юм биччихсэн л байдаг юм. Буруу ангилалын мэдээлэл уншихаар наалдаж үлдэх нь ч бага юм, гэхдээ бага багаар ахиж байтал ойлгодог болж эхлэх л байх гэж горьдоод л жаахан уур хүрсэн ч гэсэн уншаад л, толгой тархи хүрэхгүй байсан ч гэсэн хичээсэн дүртэй л сууж байдаг даа. Хэ хэ. Зарим нэг жишээ авбал:
– Үнэтэй цөөхөн тоглоом авахуулах, хямдавтар олон тоглоом авахуулах тал дээр нь хүүхэддээ сонголт хийлгэ, тэр туршлагаас нь дүү нарт нь яриулж дүү нарыг нь цөөвтөр тоглоом авахуулахад нь нөлөөлүүл ч гэх шиг юу вэ, биднүүс чинь дунд нь ганц юм авч өгөх гэж наян юм болдог байхад чинь.

– Бас юу гэнэ вэ гэр бүлийн гишүүд бүр тус тусдаа машинаа уналгүй, нэг тийшээ явахдаа бүгдээрээ нэг машиндаа суу гэнэ үү. Манайх ч томчуудынхаа тоогоор л машинтай мөртөлөө бараг Австрали дахь хамгийн их машины илүүдэлтэй Монгол гэр бүлээр шалгарангаа алдаад байхад чинь. Монголд байгаа хоёр зээрдээрээ гүйгээд пургонд өвөр түрий дээрээ сууцгаадаг хүмүүс, за бүр цаашлаад автобусны мөнгөгүй алхаад явж байдаг гарууд одоо юугаа хэмнэх вэ яанаа. За тэр баячууд нь хувийн машинтай, хааяа залхуурахаараа таксиддаг л моодтой юм байгаа биз, бүх Монголчууд тийм тасарцан тансаг болтол бас зай ч байна. Ялангуяа залуу улс бол хэний хөрөнгөөр туйлж байгаагаа сайн тунгааж бодож байж бусдын ядуу зүдүүг чичилж байгууштай.

Манай хамт ажилладаг Австраличууд Энэтхэг, Бангла эд нарт очоод Автобусанд багтах гэж зүүгдсэн олон хүмүүсийг, ёолкны мод шиг л харагддаг нийтийн тээврийн хэрэгсэлийг нь их л шоолж байсан нь санаанд орчихлоо. Би өөрөө мөс цасан дээр хальтран барин, хүн амьтны пальтоноос зуураастай, хаалганд нь хамаг юмаа хавчуулан барин зорчдог, кондуктор ирж мөнгөө нэхэхээс өмнө буух буудал дөхөөсэй л гээд залбирч явдаг зорчигчидын нэг байсаныг хэлэх үү, гэхдээ арай ч сээгий шүүрэх, халаас суйлах хэмжээнд хүртэлээ доошлоогүй байсаныг бодохоор юм гэж бас сонин шүү. Монголын дундаж сэхээтний амьдрал нэг иймэрхүү. Энд ер нь байр савнаасаа өмнө машин унаагаа бэлдэж байж л аятайхан мөнгөний ажилд залгадаг шиг байгаа юм.

Эндэхийнхэн харин учиргүй хувцаслалт тал дээр Монгол шиг туйлширдаггүй бололтой байдаг. Хэт гоёчихвол нуугдах газар олох гэж асуудал үүснэ. Хүүхнүүд нь байнгын будаг нялж сүйд болохгүй. Монголчууд, Солонгосууд гэх мэт хэдхэн орон л будаггүй бол хүнд харагдаж болохгүй, хүүхэн биш болно гэдэгт итгэдэг байх. Барууныхан ер нь тэгж учиргүй өөрсдийгөө ямар нэгэн юман дээр дөнгөлөх тал дээр бол хүч тавихгүй.

http://chandmani.blogspot.com/2007/08/blog-post_14.html

Гэр бүл.

Австрали залуус эцэг эх, хамаатан садантайгаа учиргүй цуг амьдраад наалдаад байхгүй, манайхан шиг байнгын орж гарч ойртож дотносохгүй, бүгд тус тусдаа амьдралаа залгуулцгаагаад л байгаа харагддаг юм. Бусдаас хараат байх шаардлага тэр бүр гараад байдаггүй бололтой харагддаг. Нэгэн мөөг тарьдаг Австрали хүргэнээсээ хадам аав нь мөнгө төлж уут мөөг худалдаж авсаны төлөө бидний танил Монгол залуу боож үхэх бор шидэмсээ хайгаад л, Австраличуудын муухайг, Монголчуудын сайхныг гайхаад байсаныг нь бодохоор одоо ч инээд хүрдэг юм.

http://www.burnsidewriterscollective.com/social/2007/05/the_mongol_way.php

Translation: http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=66

Бид чинь зулгаалгахаасаа төвөгшөөгөөд юм ч хийж бүтээж чаддаггүй хэцүү ард түмэн шүү дээ. Хэн хэндээ хэрэгтэй байя гэж яагаад бодож болдоггүй юм бол бүү мэд. Мөөгөнд шингэсэн хөдөлмөрийг үнэлж чадахгүй байхаар мөөг тарих хүн олдохоо байгаад байгаа байх. Бид чинь сайн ярьвал бүгд л садан төрөл улсууд, бас дээрээс нь бүгд үнэгүй юманд нугасгүйг хэлэх үү, нэг нь гайгүй яваад байгаа сураг дуулдвал десант очиж буугаад л тарааж нураах тал дээр үнэнчээр зүтгэцгээнэ шүү дээ.

Харьцааны ялгаа

Би ч Монголд байхдаа зүгээр суухгүй санаатай хувиараа жижиг юм эхлэх гэж үзсэн боловч олон арчаагүй хамаатан, танилтайг хэлэх үү, байсгээд л үнэгүй үйлчлүүлнэ гэж шаваад, байлдаж тулалдах дээрээ хүрээд, сүүлдээ мөрөөрөө мөөмөө унжуулаад юу ч хийхгүй явж байхаар тогтож аль аль тал нь амар сайхандаа жаргацгаасан даа. Зээлээр үйлчилгээгээ тасралтгүй үзүүлсээр яваад дампуурсан нэлээн хэдэн хүнийг мэдэхийн хувьд танилууддаа үйлчлэхдээ анхнаасаа тогтсон хязгаартайгаар найдваргүй зээлжилтээ тооцож байхгүй бол хөдөлмөр, хөлсөө өөрийнхөө эсрэг ашиглачихаж магадгүй байдаг юм билээ шүү.

Одоо бодоод байхад Монголд боломж эрж, хайж, хэрэгжүүлэх тал дээр залуу улсуудад дэмжлэг их хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Ах дүү нараа шинэ бизнес, үйлчилгээ, худалдаа эхлүүлбэл үнэгүй үйлчлүүлье гэхээсээ илүү үнийг нь төлөхгүй ч үйлчлүүлсэн үйлчилгээнийхээ зардлаас ядаж хагас дутуу ч болов өгчих юм сан гэсэн сэтгэл байвал зүгээр юм болов уу гэж санагддаг.

Хөлөө олоод дажгүй яваа нэгнийгээ хивээд хэвтэж байх дуртай залхуунууд нь хаялга муутайгаар нь дуудаж, эрүүдэж, шүүж болох л юм биз, хөлөө олж амжаагүй яваа нэгэндээ тус дэм болохгүй ч сэтгэлд нь урам хайрлаж явбал зүгээрсэн. Австралид харин тэр тал дээр асуудал үүсдэггүй шиг байгаа юм. Харин тэр тарган л бол буяны тарга, гуалиг гоолиг л бол буянгүй энэ тэр гэсэн ойлголттой явдаг хүмүүсийг жаахан тураачээ л гэмээр санагддаг даа. Бусадтайгаа хоолоо хуваалцаад, өөдтэйхэн шиг тарааж өгөөд байсан бол юу гэж тэгж голийхов дээ.

Анзаараад байхад

Австралид гэлтгүй одоо Монголд ч бас үнэгүй юм гэж байхаа больж л байгаа. Жил алгасахгүй нутагтаа очдогийн хувьд Монголчуудынхаа байр байдал, өөрчлөгдсөн зүйлсийг гадны нүдээр нэг ажиглаад үзчих санаатай байдаг юм л даа. Хөмөрсөн тогоон дотороо байхдаа олж хардаггүй байсан зөндөө л боломж, нүх сүв анзаардаг л болоод байгаа.

http://www.mongoliadc.us/News/042506/index.htm

Монголд зарим юм эзэнгүйдээд, эмх цэгц муутай байгааг далимдуулан гадныхан их шургалж байх шиг. Гадаадад нь өрсөлдөөн хүчтэй хөгжөөд сүүлд гарч ирж байгаа хэдэд нь амаргүй байдаг болсон тул Монгол мэтийн буурай орнуудын ард иргэдийн мэдээлэл муу, хууль цааз нь сул байгааг далимдуулах хандлага их байгаад байх шиг. За тэр томчуудын уурхай, ашигт малтмалын асуудлаа болиод Монголд ямар боломжууд байгаад байгаа талаар амьдралд ойр жишээ татъя.

Үл хөдлөх хөрөнгийн бизнесээр дагнасан Австрали, Япон, Америкийн хөрөнгө оруулагчид татвар, даатгал, байнгын урсгал зардал, байшингийн зээлийнхээ эргэн төлөлт гээд бүх юмаа хасаад цаана нь хамгийн ихдээ өдөрийн 2 долларын л ашиг хардаг, гол ашиг болох үл хөдлөх хөрөнгийнхөө үнийн өсөлтөнд л найдаж амьдардаг бол Монголд байраа түрээслүүлдэг хүмүүс шууд халаасандаа хийгээд л пад. Ер нь монголд олддог, эргэлддэг ашигууд гадаадынханы гадааддаа харуулддаг дундаж ашгаас хэд дахин их. Улс ч иймэрхүү юмаа мэдрээд орлогын татварын бодлогоо сайжруулах гээд сая энэ өвөл Оюун гишүүн ТВ-р нэг юм яриад л байгаа харагдсан. Энд Investment Property буюу ашиг олох зорилгоор авсан үл хөдлөх хөрөнгийг зарах юм бол гэнэтийн их хэмжээний ашиг гэж үздэг болохоор талаас илүүг нь татварт авна. Монголд маань байрны ченжүүд ид бурзайж байгаа үед бодохоор л асуудал.

Хэдэн хоолны газарууд байна. Сайхан орчинд аятайхан юм идчихье гэхээр дандаа л япон, солонгос, турк ресторанууд. Аминдаа монгол хоол олж идэх гээд л олон ч үйлчилгээ муутай онцгүй газаруудаар явсан даа. Хэдэн тогооч нараа гадаад дотоод хоол хийлгүүлж сургаад энэ гадаадуудын оронд ажиллуулах юмсан даа. Үнээ дуугарч ч чаддаг, үйлчилгээгээ ч гайгүй үзүүлчихдэг бол гадаад, монгол рестораны монгол руу нь гүйх сэтгэл зарим монголчуудад байна шүү.

http://saruul-uhaan.blogspot.com/2007/09/v.html

Дэвшилттэй талууд

Австралид эмзэг өртөмтгий давхаргынхнаа гэмт хэрэг, архидалт, хар тамхи, мансуурлаас хол байлгахад зориулсан төрөл бүрийн засгийн газрын бас сайн дурын байгууллагуудтай юмаа. Манайхан шиг хүний амь, ирээдүй зэрэг бөөн нөхөгдөшгүй төлөөс төлүүлээд бас араас нь баахан цагдаа, шүүхийнхэнийг цалинжуулаад байхаа бодохгүй юм. Өвчнөөр бол вакцин тарьдаг шиг эндхийн хүмүүстээ уруу татагдахгүй байхад зориулсан үг хэллэг байнга сануулж, зурагт хуудас тарааж, ТВ-ээрээ байнга л тамхи татаад ч юм уу, эсвэл буруу зуршлаас болоод янз бүрийн асуудалд орчихсон хүмүүсийн өрөвдөлтэй түүхүүдийг харуулаад л байх юм. Гэр бүлийн, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг гэмт хэрэгт тооцогддог тухай, ийм асуудалд орвол хаашаа залгах, юу хийх тухай гээд л, таны найз нөхөд хүчирхийлэлд өртсөн бол дуугай сууснаараа та ч бас хүчирхийлэлд оролцож байна ч гэх шиг баахан л юм тайлбарлаад л байх шиг харагддаг. Тийм юмаар тархиа угаалгаж байгаа улсууд ч бас нэлээд хэсэг нь сэртхийж, сэрвэлзээд, реакц үзүүлээд л байдаг шиг байгаа юм, жигтэйхэн үр дүнтэй байна гэж ирээд л Австраличууд гайхуулаад л байдаг юм. Нээрээ Австрали нь гэмт хэргийн гаралт хамгийн багатай улс юм гэсэн шүү.

Ажилд зуучилдаг хувийн болон улсын байгууллагууд ихтэй юм. Ажлын байрнуудын мэдээллийн сангууд олноороо үүсэж, хоорондоо ч хүчтэй өрсөлдөх юм. Гайгүй зуучлагчид тоогдож чадсан хүн ажилгүй сууна гэж байхгүй бололтой. Гайтай маниус л хэл усны асуудал, Австралийн боловсрол, туршлагаараа гологдох нь хаашаа юм гэхээс иргэд нь ажилгүй удаан суувал бас тэтгэмжнээс нь хасахаас өгсүүлээд засгийн газар нь нэлээн л новширдог л дуулддаг. Гайгүй ажилд ортол нь бас ойр зуурын хөнгөвтөр, үнэлгээ багатай ажлууд олж өгдөг л юм гэсэн. Гадаадынхан бас ажлын эрхээ авчаад тэр Халамжын төвийн зуучлагчидтай нь нэг масслаад авбал уул нь зүгээр л юм шиг байна лээ шүү.

Гадаадад бас бүх улс даяараа цалин, орлого зарлагаа электроноор хийдэг гэж өмнө нь ярьж байсан. Их сургуулийн маань настай Австрали багш ярихдаа нэг л өглөө сэрсэн чинь бүх хүмүүс нь цалингаа зөвхөн банкаар дамжуулж авах хууль гарсаныг мэдэгдсэн, тэгээд л ард түмнээрээ банкаар үйлчлүүлж, дансаа байршуулсны төлбөр төлөн банкны системийг олон тэрбумаар эргэх боломж олгож суга өөд нь татсан тухай ярьж байлаа. Энэ талаар манайд овоо нэвтрээд л байгаа. Гэхдээ хувийн жижиг компаниудын гүйлгээг хянах боломж муу л байгаа байх. Юутай ч банк мөнгөтэй байна гэдэг нь ард иргэдэд илүү олон үйлчилгээ, зээл санал болгох чадамжтай болдог сайн талтай юм байна.

Банкууд бүгд электронжчихсон, Интернетээр бүх гүйлгээгээ хийчихдэг, аль муж, дүүрэгт байгаа нь хамаагүй мөнгө төгрөг нь банкны аль нэг салбараас шууд хүрээд ирдэг болохоор заримдаа ч үнэхээр амар шүү, байрны түрээс, тог утасны мөнгөө автоматаар данснаас гардагаар тохируулчихаад л тэгээд л санаа амар орлогоо их олж, данс руугаа орсон эсэхийг нь хянаад явахаас өөр асуудал үүсэхгүй.

Даатгалын болон тэтгэвэрийн сангууд нь маш олон юм, бас их ашигтай ажилладаг ч юм гэнэ. Бүх банкууд л толгой эргэж, тоолж гүйцмээргүй л insurance product-ууд зарлах юм. Тэр Мадонна хоолойгоо, Мэрай Керри хөлөө даатгуулдаг энэ тэр нь үнэн бололтой юм. Нэг марзан тохиолдол гэвэл comprehensive буюу хамгийн үнэтэй бүх төрлийн рискээс хамгаалсан машины даатгалаар даатгуулчихсан цагт юунд ч санаа зовох хэрэггүй, даатгалаа л төлчихөд болдог юм шиг байна билээ.

Хоёр машин мөргөлдвөл хоорондоо даатгалын мэдээллүүдээ солилцоод л болоо. Даатгалын компаниуд нь хоорондоо мөнгөө өгөлцөж авалцах ажлаа хийгээд л даатгуулагчид нь санаа зовох юмгүйгээр үндсэн ажлаа хийгээд л явцгаадаг. Тэр байтугай дэлгүүр хэсч яваад машинаа хаана орхисноо мартсан манай Австрали найз хулгайд алдсан гэж даатгалаасаа шинэ машин авах мөнгө авчихсан тууж явсан чинь 2 сарын дараа нөгөө машин нь дэлгүүрийн гадаах машины парк дээр нь хэвтсэн хэвээрээ л байж байсан гэнэ лээ. Авсан мөнгөө буцааж өгсөн л дуулдсан, монголд тэгж итгэж мөнгөө өгөх даатгагч, итгэгдээд даатгуулаад, даатгалын мөнгөө буцаах даатгуулагч энэ тэр үүсэх цаг ойрхон л байх гэж найдаж байна.

Энд бас хуулийн шинэчлэлтүүдээ ард иргэддээ их сайн тарааж, мэдэгдэж, сурталчилаад байх шиг. Гадаадаас ирсэн бид хүртэл Австралийн хуулиудын талаар бүгд ерөнхий ойлголтуудтай. Заавал хоорондоо ам хэлээр мэдээлэлээ солилцоод байхгүй бүх төрлийн сонин хэвлэл, зурагт радио, ханын самбар, вэб хуудасаараа мэдээгүй хүн үлдээхгүйгээр л түгээдэг юм.

Австралид бас е-ТАХ-н системтэй. Улирал тутамд эсвэл жилдээ нэг удаа орлого олдог бүх хувь хүн, байгууллагууд өөрсдөө орлого зарлагын мэдээлэлээ оруулж татвараа тооцуулдаг. Энэ системийг нэвтрүүлсэнээр жилдээ улсын төсөвөөс 20 сая доллар хэмнэгддэг болсон гэсэн. За баахан худлаа бурав. Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: