5-Work permission

Posted on August 21, 2007. Filed under: Australia |

Ажлын эрх

4-first-start Анх оюутны визээр ирсэн болохоор ажлын эрх энээ тэрээгээ авах гэж лав сар гаран л болсон юмдаг. Шууд өгчихдөггүй юм байна лээ. Хичээлдээ ороод, эхлүүлээд ганц хоёр долоо хоног таслахгүй сууж барьж жинхэнэ оюутан болсоноо сургууль болон элчинд итгүүлэх ажил гарсан.

Оюутнууд суралцаж байх хугацаандаа долоо хоногт 20 хүртэл цаг амралтын үеээр цагийн хязгааргүй ажиллах эрхтэй. Хэлний курсынхэнд семестерийн амралт байхгүй болохоор олон цагаар цагийн хязгааргүй ажиллах боломж үүсдэггүй. Хэрэв бакалавр, магистрын сургалтанд ирвэл долоо хоногт 3 удаа 1-2 цагаар хичээллээд, үлдсэн хугацаанд нь завтай. Жилийн 52 долоо хоногийн 13 study weeks x 2 semester = 26 weeks нь л 20 цагийн ажиллах эрхийн лимиттэй. Үлдсэн саруудад нь олон цагаар ажиллаж болно. Харин магистр, докторт ирсэн оюутны гэр бүлийн хүнийх нь хувьд цагийн хязгааргүй ажиллах эрхтэй. Хэлний курс болон бакалаврын түвшний оюутнуудын гэр бүлийн хүмүүс долоо хоногт 20 хүртэл цаг амралтын үеээр цагийн хязгааргүй ажиллах эрхтэй.

Цагийн хязгаарлалтыг бизнес хийдэг болон хувиараа эрхлэх аж ахуй эрхэлдэг оюутнууд зохицуулж болдог гэж дуулддаг. Бусад төрлийн визээр ирсэн хүмүүсийн ажлын эрхийн асуудал нь бас өөр өөр байдаг байх. Other Visa Work permissions

Мөнгөгүй буугаад ирсэнийг хэлэх үү, ажилгүй монголчуудаас ажил асуултай нь биш, ашгүй нэг хагас сайны ажлын санал ихтэй сонин байдаг гэхээр нь аваад л юу хийх ёстой, ямар ажлыг нь ч мэдэхгүй байж утасдаж гарна шүү дээ. Ядахад бичгийн л хэл сурч байснаас биш амьдралд хэрэглэгдчихээр практик хэл муутайг ч хэлэх үү, чих онгойно гээч нь хэзээ тохиолдохыг нь ч мэдэхгүй, хэнээрээ ч яриулах гээд сууж байхав, тэгээд л нөгөө гадаад гээч диваажинд нь гар сарвайх газар бүрт гачигдаж, дутах юмгүй хөглөрөөд, ханараад хэвтэж байдаг ганц хоёр зуун долларуудын чинь мөрөөдөл төгсгөл болж газар шороон дээрээ бууж ирж байгаа юм.

Эхлээд хэлээ сайжруулдаг хүмүүс болж амьдарч байгаа дүүргийнхээ (suburb) сүм рүү очив оо. Энд дүүрэг болгондоо шахуу хүүхдийн цэцэрлэг, сургууль, сүм байдаг л даа. Газарын зураг дээр бүгд тэмдэглэгээтэй байдаг юм.

Шар ном (www.yellowpages.com.au – company address, contacts),

Цагаан номууд (www.whitepages.com.au – residential and company phone numbers)

нь айл болгонд үнэгүй тараагддаг бөгөөд шар номон дээр нь дүүргийнх нь газарын зураг, пүүс компаниудынх нь хаяг, үйл ажиллагааны чиглэл энээ тэрээ нь дурайтал байж байдаг юм. Цагаан номоос бас байгаа хотынхоо монголчуудын хаяг, гэрийн утсыг хайж болдог. Сүмийнхэн ч анх очиж байгаа бидэнд сүйд болж байна гэж жигтэйхэн, гэр орондоо ирж хоол идээрэй гээд л, байгаа хэдээ илүүчлэх гэж их үзэцгээгээд л, баахан л талх тариа, идэж уух юм боож өгөөд л гаргалаа. Бүх сүмийнхэн адил биш байх л даа. Зарим нь бүр хоноглох газар олгодог, хоолонд үнэгүй оруулдаг л дуулддаг. Ичээд тэр анхны сүмдээ ахиж очоогүй. Нэрэлхүү юм болохоор нэрээ идэхээр шийдэж билээ.

Харин хэдэн сайхан австрали өвөө эмээ нартай тэр сүмд танилцсаных цэцэрлэг, өвсийг нь янзлах, ойр зуурын юманд нь туслах ажил хийж ажилтай залгатлаа амьдарсан шүү.

Бас хөрш хятад айл хятадуудын гаргадаг нэг сонингоос бэлэн мөнгөөр цалинждаг ажил олж өгч байлаа. Тэрнээс биш ажлын эрхээ авч амжаагүй, хэл ус муутай биднийг Австралийн компаниуд ажилд авъя гээд араас элдээд байна ч гэж юу байхав.

Ажил хайж эхэлж байхдаа Boilermaker гэсэн ажлын зарын дагуу утасдаад Boilermaker гэж юу гэж байгаа юм бэ гээд л ярьдаг байлаа шүү дээ. Яагаад ч тийм ажилд орчихож болох юм шиг санаж явсан юм. Мэдэхгүйгээсээ л цаг, мөнгөө алддаг байж дээ. Нэг залгалт тутамд 50 цент унана. Надад тэр үед энэ хагасхан долларууд асар их мөнгө байсан юм. Монголд тэр үед ийм мөнгөөр бараг 2 талх авч чадахаар байсан, тэр чинь манай гэр бүлийн бүтэн долоо хоногийн хүнс байлаа шүү дээ. Одоо ч хөөрхий ганцыг ч авч дийлэхээ больж байгаа л дуулдах юм, Монголд байгаа хэд маань яаж байгаа бол гэж жаахан санаа зовох л юм.

Гэхдээ анх ирсэн хүмүүсийн хувьд алдах юмгүй хүнд айх юм байхгүй гэдэг шиг баруунд очсон цагаачид хамгийн хүчирхэг хүмүүс болж чаддаг тод жишээнүүд байсаар байхад гудайхгүй, гуйвахгүй, гутрахгүй, гуниггүй сайхан байх чухал шүү. Гурван настай жаал шиг л сэтгэл цэлмүүн, сайхан амгалан, хүсэл тэмүүллээр дүүрэн, хөөрч баярлаад явж байхад ч амьдрал гээчийг чинь харин ч нэг цэцэглүүлээд, ургуулаад, тариад, услаад, ногооруулаад, нахиалуулаад байх юм байгаа биз дээ. 6-way-of-socializing

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “5-Work permission”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Hi
Work permission-g anh visa apply hiihdee shuud hamt apply bhiged visa avahda avch boldoggui yumu?

taniig irsen hoinoo uneheer oyutan bolchihood, surguulidaa taslalgui suraltsaj baigaa esehiig chini surguulias chini AU Elchind batalgaajuulj baij ajliin erhiin asuudal uusne dee. humuus surna gej irchiheed surahgui baih tohioldoliig l jaahan buuruulah gesen baij magadgui l yum. irehees chini omno taniig jinhene oyutan mon bishiig yalgah arga daanch baihgui baigaa. mglchuud bogino hugatsaanii student-n visa-r ireed harlah geh met yum garch l baidag yum bilee!!!!

ta herev student visa payment, au-d suraltsahtai holbootoi 13 asuult hariult zereg postuudiig unshval bas baga saga medeelel nemj avch chadah bolov u

From Saturday the 26th of April 2008, the work permit will be included with the Student visa !!
http://gegeen.wordpress.com/2008/04/25/student-work-permit/


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: